2012-10-09
Facebook Профайлдаа өөрийн URL өгөх
За элдэв зүйлс бичий гэхээр надад сонирхолтой үйл явдал огт болохгүй юм тиймээс бас бус мэдэхгүй хүмүүст мэдээлэл маягаар хүргэдэг ээлжит FB ийн заавраа бичий гэж шийдлээ ... Сүүлийн үед зарим нэг Анкет дээр Facebook хаягаа бичнэ үү гэсэн асуулт орж ирдэг болсон тэр үед хүмүүс яг ямар хаягаа өгөхөө мэдэхгүй байдаг ба зүгээр email хаягаа өгөөд хайгаад олоорой гэх мэт юм бичээд байдаг юм билээ. Тиймээс өөрийн хаягийг өгөх боломжтой болгох үүднээс Профайлын URL буюу хаягыг хамгийн хялбараар өөрийнхөө нэрээр өгөх талаар яаж үүсгэж бэлдэх талаар орууллаа.

1. Таны хаяг ийм байна уу гэдгээ хар ..Нэвтэ...
2012-08-31
Аав хүү хоёр
     Хөлбөмбөгт ухаангүй дуртай нэгэн хүү, аавтайгаа амьдардаг байжээ. Хүү байнга л дасгал сургуулилт хийж өдрийг өнгөрөөдөг боловч, түүн шиг туранхай бас намхан хүү хөлбөмбөгөөр амжилт гаргана гэдэг байж болшгүй зүйл байлаа. Иймээс түүнийг хэн ч тоодоггүй байсан бөгөөд сургуулийн хөлбөмбөгийн багийн тоглолтон дээр хүү байнга сэлгээний тоглогчоор суудаг байжээ. Хэдийгээр хүү талбай дээр огт гардаггүй боловч аав нь тоглолтыг үзэхээр ирэхдээ сандлаасаа босон хүүгийнхээ нэрийг чанга хашгирч дэмждэг байжээ. Тэрээр хүүгийнхээ нэг ч тоглолт алгасаж байсангүй.



     Хүү ахлах ангид орохдоо ч ангийнхнаа...
2012-08-31
Хор
  Эрт цагт Лили нэртэй охин эр нөхөрт гарч, хадам эхтэйгээ хамт амьдардаг байжээ. Тун удалгүй Лили хадам эх хоёрын зан ааш хоорондоо тэс өөр байсан тул огт таарахгүй байлаа. Хадам эх Лилиг цаг үргэлж шүүмжилнэ.

Өдөр хоног урсан өнгөрсөөр... Лили хадам эх хоёр үргэлж хэрэлдэж, заримдаа зодолддог болов. Нөхцөл байдлыг улам бүр хэцүү болгож байсан нэг зүйл бол Хятадын эртний заншил ёсоор Лили хадам эхээ хүндэтгэн, түүний хүссэн болгоныг хийх ёстой байлаа. Орон гэрийн мөнхийн уур уцаар, аз жаргалгүй байдлаас болоод хөөрхий нөхөр нь хүртэл маш их ядарч, сэтгэл нь хямардаг болжээ.

Эцэс сүүлдээ Лили ха...
2012-08-31
Гуйлгачин
     Амьдралдаа алдаад хэдэн жил шаналж, хэдэн жил архидаж явлаа. Жил бүрийн баяруудаар байнга л ганцаараа байдаг боллоо. Яагаад гэвэл эхнэртээ хаягдаж, хамаатан саднууд минь тоохоо байсан юм. Гэхдээ би ганцаараа гэж шаналдаггүй юмаа. Надад ээж минь байдаг юм л даа. Хааяа ээждээ сүү барьж очмоор байвч гуйлгачны амьдралд мөнгө бол маш ховор баялаг болохоор орой болгон гар хоосон очдог байсан. Би хэдий ядарсан гуйлгачин ч гэлээ гудамжинд зүгээр хүнээс мөнгө хайрла гээд суудаггүй.

     Нэгэн цагт гитарын хамтлагт гоцлол гитарчин хийж, ааваасаа сурсан тэр аман хуурыг тоглож мөнгө олдог байсан юм. ...
2012-08-24
Спорт заалны утасны дугаарууд
Хааяа найз нөхөд, гэр бүлээрээ хамт сайхан зааланд тоглож хөлсөө гаргамаар санагддаг. Энэ үед хаана ямар заал байдаг болон хэрхэн холбоо барих талаар мэдээлэл тэр бүр олддоггүй.

Тиймээс хаана ямар заал байдаг, хэрхэн холбогдох талаар нэгтгэхийг зорилоо. 

cab8ca76e80afbedoriginal

99073248, 88084281 - Буянт- Ухаа Спорт Ордон /цаг нь 50,000төг/
98116408 - Барилгын Политехник коллеж /Баруун дөрвөн зам/
99153062 - 96-р сургууль 
88471011 - Мөнх спорт центр
99174348 - 29-р сургууль
88864438 - Идэр дээд сургууль /Хотын төвд/
99126128 - 11-р сургууль /Бүрнээ багш/
88030608 - 11-р сургууль
96861310 ...
2012-08-22
Хайрлахад заавал шалтаг байх ёстой гэж үү?
Хайрлахад заавал шалтаг байх ёстой гэж үү?

Бүсгүй: Чи яагаад надад хайртай байдгийн. Яагаад намайг хайрладаг юм?
Залуу : Би яагаад гэдгийг нь хэлж чадахгүй юм аа. Гэхдээ л би чамд үнэн сэтгэлээсээ хайртай...
Бүсгүй : Чи бүр надад ямар ч шалтгаан хэлж чадахгүй байна гэж үү? Тэгсэн хэрнээ яаж надад хайртай гэж хэлж чадаж байна аа?
Залуу : Би үнэхээр ямар ч шалтгаан мэдэхгүй байна. Гэвч чамд хайртайгаа би нотолж чадна.
Бүсгүй : Нотолж чадна аа? Үгүй ээ! Манай найзын найз залуу нь түүнд яагаад хайртай гэдгээ үргэлж хэлдэг гэсэн. Гэтэл чи!
Залуу : За за!!! Би хэлье

... Яагаад гэвэл чи үзэсгэлэнтэй,
Яагаад ...
2012-08-22
Торт хийх арга

Торт хийх



Өөрийн гараар хийсэн амттанаар зочноо дайлах нь гэрийн эзэгтэй нарт сайхан байдаг байх. Иймд нээх гоё зурагтай торт хийх арга зааж өгий кк. Дамжуулж өгий гэхийм үү. 
Миний хувьд аль 7 дугаар ангидаа л нарийн боов, торт хийх курсад сурч байж. Гэвч одоо бараг идэхээс хэтрэхгүй болж дээ. Охин хүүхэдтэйгээ уг нь хамт амттан хийх нь бууз чимхэхээс илүү таатай л бдын. Бас ганц удаа ингэж зураг хөрөгтэй нь бүтээлээ тавьж байсангүй. Хүмүүсийг судалж байгаад өөрийн хийсэн тортны зургаа тавина аа. Мөн үүнийг уншиж буй бүсгүй та өөрийн хийсэн амттан, хоол, цайны зургаа надаар дамжуулан т...
2012-08-09
Яагаад Body Language сайжруулах ёстой гэж?




Бид сургуульд сурч байхдаа бас ажил дээр гарсан хойноо ч тэр хэл яриагаа хөгжүүлэх хэрэгтэй гэж заалгуулдаг байлаа. Хүмүүс бусдыг гайхшруулахын тулд өөрсдийн хэл яриа, үг хэллэг дээрээ анхаарах гэж оролддог. Цаашлаад бусадтай харилцаагаа сайжруулахын тулд гоёмсог үг хэллэг ашиглаж, янз бүрийн юм цээжлэх гэж үзэх нь ч бий. Гэхдээ том болж, цаг хугацаа явахын хэрээр үг хэл, яриан дээрээ анхаарахаас цаашгүй нэгэн болдог. Үгээр хүнийг алж болно, амьдруулж ч болно гэж ярьдаг. Гэхдээ бид нар биеийн хэлэмж буюу body language дээрээ анхаарахгүй бол мянга цэцэрхээд нэмэргүй. Тиймээс энэ удаад ч...

2012-07-16
Мэдээлэл, лавлах үйлчилгээний лавлах утас

Мэдээлэл, лавлах үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарууд

Харилцагч Тусгай дугаар Зориулалт
1 Монголын цахилгаан холбоо ХК
1109
Мэдээлэл, лавлагааны үйлчилгээ
2 Монголын Aрдчилсан нам 1206 Иргэдээс мэдээлэл хүлээх авах
3 УЕП-н дэргэдэх Мөрдөн байцаах алба 120 Иргэдээс мэдээлэл хүлээх авах
4 Нийслэлийн цагдаагийн газар 123 хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр
иргэдээс мэдээлэл хүлээн авах
5 Замын цагдаагийн газар 124 дуудлага хүлээн авах
6 Цагдаагийн ерөнхий газар 125 эргүүл хамгаалалтын талаархи
мэдээлэл хүлээн авах
7 Нийслэлийн цагдаагийн газар 126 цагдаагийн алб...
2012-07-01
Гэрэл зурагчдын хэлсэн үг

1. Гэрэл зургийг авах биш өөрөө хийх хэрэгтэй. Ansel Adams.  

Гайхамшигтай зураг авахын тулд юу зургийг сайхан болгодог талаар мэдэж байх хэрэгтэй.

Харсан хүн яагаад энэ зургийг сонирхох вэ? Юуг оруулж юуг хассанаар зургийг хамгийн сайхан болгож болох вэ?

 

2. Чиний авсан эхний 10000 зураг бол хамгийн муу зургууд чинь. Henri Cartier Bresson 

Одоог хүртэл хэр олон зураг авснаа мэдэх үү? Зургийг олж хардаг чадвар эзэмшихийн тулд чи хэдэн мянган зураг авах хэрэгтэй. Авсан зурагнуудаа өөр хүний нүдээр харж байгаа олж харах нь өөртөө дүгнэлт өгөх сайн арга юм. Хамгийн анх авч байсан зурагнуу...