2018-06-06
IELTS тушрлага 2
 IELTS – 7 оноо авсан туршлагаас
(Гадаадад суралцахаар IELTS шалгалтанд бэлдэж буй найзууд болон дүү нартаа зориулав)
Миний хувьд Австрали Улсын Их Сургуулийн Мастерийн курсэд суралцах Англи хэлний шалгуур нь IELTS 7 оноо авах шаардлагыг тавьж байсан учраас энэхүү оноог авахын тулд зургаан сарын хугацаанд бэлдсэн юм. Их сургууль бүр өөр өөр IELTS ийн босго оноотой байдаг.
IELTS шалгалт нь Англи хэлний дөрвөн чадварыг (унших, сонсох, бичих, ярианы) академик болон ерөнхий түвшинд шалгадаг юм.
Энэхүү пост нь ямар эх үүсвэр (source?) ашиглаж, яаж (how ?) бэлдэж байсныг энгийн байдлаар оруулахыг хичээлээ. Үүнд
1. Унших чадварыг сайжруулахын тулд The Cambridge Practice test for IELTS 1-10 номуудын унших дасгалууд дээр ажиллах, үүнээс гадна The Economist, Mongol Messenger, The Ub Post, The Financial Times, мөн өөрийн сонирхсон уран зохиолын номууд, хувь хүний хөгжлийн талаархи номуудыг англи хэл дээр унших. 
Kindle (amazon) дээр үнэгүй номуудыг англи хэл дээр татаж авч унших, мөн 
Моngol Messenger, The Ub post сонинг захиалгаар, англи хэл дээрх номуудыг Интерном дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Миний хувьд өдөрт 1-2 унших тест дээр ажиллаад, гаргаж байгаа алдаануудад анализ хийдэг байсан. 
Татаж авах эх үүсвэр. http://ieltsmaterial.com/cambridge-practice-tests-ielts-se…/
2. Сонсох чадварыг сайжруулахын тулд The Cambridge Practice test for IELTS 1-10 хүртэл бүх номуудын сонсох дасгалууд дээр ажиллах, BBC 6 minute English, BBC news, ABC news (behind the news), Australia Radio, UK Radio Live гэх мэт апплакшнуудыг утсан дээрээ суулгаж, сонсох. BBC news, National Geography ийг Тв-ээр үзэх зэрэг. Podcast дээр олон episode ярианууд байдаг.
Татаж авах эх үүсвэр. https://www.youtube.com/watch?v=Hi9MyA-qDv8
https://www.youtube.com/watch?v=NKtJ6SlGjS4
3. Бичгийн чадварыг сайжруулахын тулд The Cambridge Practice test for IELTS 1-10, Barrons IELTS Testing System, Essential words for the IELTS, Grammar for IELTS, Vocabulary for IELTS номуудын бичгийн дасгалууд дээр ажиллах, загвар тестүүд (sample test) дээр анализ хийх. Гэхдээ 7 оос дээш оноо авсан загвар тестүүдийг жишээ болгон авч өөр сэдвээр эссэ бичих
Миний хувьд өдөрт 3-4 эссэ бичиж, өгуулбэрийн бүтцүүд, эссэний бүтэц, академик түвшний үгүүдийн хэрэглээ, эссэний агуулга дээр анхаарч байсан.
Татаж авах эх үүсвэр. http://www.ieltsbuddy.com/essay-for-ielts.html
http://www.dcielts.com/writing-2/academic-task-1/
4. Ярианы чадварыг сайжруулахын тулд Youtube дээр IELTS-ийн ярианы их бага оноо авсан хүмүүсийг хэрхэн ярьж байгааг харьцуулан сонсох, сэдвийн дагуу жишээ хариултуудыг өөрийн хариулттай харьцуулах. Мөн, Англи үгийг зөв дуудах нь чухал, үүнийг дуудлага сонсох боломжтой толь бичгийн апплакшн ашиглах. Академик ярианы бүтэц нь ерөнхийдөө эссэний бүтэцтэй адил. 500 үгтэй Barron’s Essential words for the IELTS номыг ашиглаж байсан, эдгээр үгүүд нь байнга давтагддаг үгүүдийг түүвэрлэн авч өгүүлбэрт яаж зөв хэрэглэх талаар жишээ оруулаад, тест болгосон байдаг.
Эх үүсвэр. https://www.youtube.com/watch?v=EyrccL7wGpU
http://www.goodluckielts.com/IELTS-speaking-topics.html
http://www.ieltsbuddy.com/ielts-speaking-questions.html
http://www.dcielts.com/ielts-speaking-topics-part-2/
Толь бичиг: ibabylon, MerriamWebster, Longman dictionary, Oxford Thesaurus апплакшнуудыг ашигладаг. 
Хүссэн оноогоо хэдий хугацаанд авч чадах нь хувь хүний сурах арга барилаас шалтгаалдаг бөгөөд цаг хугацаа хэмнэхийн тулд цөөхөн ном болон мэдээллийн эх үүсвэр дээр нухацтай, тууштай суралцвал илүү хурдан үр дүнд хүрэх байх.

Sara Sara Saranchimeg
Бичсэн: Telnet | цаг: 17:47 | Англи хэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax