2012-08-22
Хайрлахад заавал шалтаг байх ёстой гэж үү?
Хайрлахад заавал шалтаг байх ёстой гэж үү?

Бүсгүй: Чи яагаад надад хайртай байдгийн. Яагаад намайг хайрладаг юм?
Залуу : Би яагаад гэдгийг нь хэлж чадахгүй юм аа. Гэхдээ л би чамд үнэн сэтгэлээсээ хайртай...
Бүсгүй : Чи бүр надад ямар ч шалтгаан хэлж чадахгүй байна гэж үү? Тэгсэн хэрнээ яаж надад хайртай гэж хэлж чадаж байна аа?
Залуу : Би үнэхээр ямар ч шалтгаан мэдэхгүй байна. Гэвч чамд хайртайгаа би нотолж чадна.
Бүсгүй : Нотолж чадна аа? Үгүй ээ! Манай найзын найз залуу нь түүнд яагаад хайртай гэдгээ үргэлж хэлдэг гэсэн. Гэтэл чи!
Залуу : За за!!! Би хэлье

... Яагаад гэвэл чи үзэсгэлэнтэй,
Яагаад гэвэл чиний хоолой чинь уянгалаг,
Яагаад гэвэл чи халамжтай,
Яагаад гэвэл чи дур булаам,
Яагаад гэвэл чи бодлогоширунгуй,
Чиний инээмсэглэл, чиний хөдлөх бүр чинь хайр татмаар учраас гэжээ.
Бүсгүй ч залуугийн хариултанд сэтгэл нь ханав.

Гэвч хэдэн өдрийн дараа бүсгүй харамсалтайгаар осолд орж, хэвтэрт оржээ.
Тэгээд Залуу түүнд захидал илгээв:

"Хайрт минь,
Чиний хоолой чинь уянгалаг учраас би чамдаа хайртай байсан. Одоо чи минь ярьж чадаж байна уу? Үгүй. Тиймээс чамайгаа хайрлаж чадахгүй нь.
Чи минь халамжтай учраас би чамдаа хайртай гэж байсныг санаж байна уу? Одоо тэр хайр халамжийг чинь би хүртэж чадахгүй болсон. Тиймээс чамайгаа хайрлаж чадахгүй нь.
Чинийхээ инээмсэглэл, хөдөлгөөн бүрт би дуртай байсан. Одоо харин чи минь инээмсэглэж чадах уу? Одоо хөдөлж чадах уу?
Үгүй ээ, тийм учраас чамайгаа хайрлаж чадахгүй нь.

Хэрэв хайранд шалтгаан хэрэгтэй юм бол яг одоо надад чамайгаа ахин хайрлах хэрэг байхгүй болжээ.
Хайранд шалтаг бий гэж үү? ҮГҮЙ ЭЭ!
Тийм болохоор л би чамдаа одоо хүртэл хайртай. Хайранд шалтаг байх хэрэггүй, хонгор минь.



Би чамдаа мөнхөд хайртай♥

http://www.facebook.com/-с
Бичсэн: Telnet | цаг: 16:02 | Сургамжит өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax