Амьдралдаа алдаад хэдэн жил шаналж, хэдэн жил архидаж явлаа. Жил бүрийн баяруудаар байнга л ганцаараа байдаг боллоо. Яагаад гэвэл эхнэртээ хаягдаж, хамаатан саднууд минь тоохоо байсан юм. Гэхдээ би ганцаараа гэж шаналдаггүй юмаа. Надад ээж минь байдаг юм л даа. Хааяа ээждээ сүү барьж очмоор байвч гуйлгачны амьдралд мөнгө бол маш ховор баялаг болохоор орой болгон гар хоосон очдог байсан. Би хэдий ядарсан гуйлгачин ч гэлээ гудамжинд зүгээр хүнээс мөнгө хайрла гээд суудаггүй.
Нэгэн цагт гитарын хамтлагт гоцлол гитарчин хийж, ааваасаа сурсан тэр аман хуурыг тоглож мөнгө олдог байсан юм. Гэхдээ энэ бусдын л адил гуйлга гуйж байгаа мэт байвч би өөрийхөө авьяасыг бусдад үнэлүүлдэг байсан юм. Хүмүүс намайг гуйлгачин гэж ярьдаг ч бүх хүн л гуйлгачин шүү дээ. Өөртөө байхгүй зүйлүүдээ бүгд л бусдаас гуйдаг. Даан ч надад байхгүй юмаа гуйх найз, хамаатан садан байхгүй болохоор яалтай ч билээд би гуйлгачин нь үнэн. Гитар, аман хуур 2-оороо нэг өдөр зэрэг тоглоод үзлээ. Үнэхээр тохирсон юм шиг тэр хослон дуугарах нот чихийг минь сорд хийлгэсэн юм. Ийнхүү би цөөн хүнтэй газар цаасан хайрцаг урдаа тавиад тоглодог байсан бол одоо хамгийн олон хүн явдаг газруудад очиж тоглодог боллоо. Үнэхээр их хүн дунд байх хэцүү байсан ч одоогийн миний байдалд бардам зан ямар ч хэрэггүй зүйл байсан юмаа.
Тийнхүү хэд хоног тоглоод суулаа. Сүүлдээ хүнээс ичхийг үл мэдэн бүх зүрх сэтгэлээрээ гитар, аман хуур 2-оо тоглодог боллоо. Нэлээн ч удаан тоглосон. Өдөр бүр цаасан хайрцаг минь мөнгөөр дүүрдэг болсон. Тэгээд овоо боломжийн мөнгөтэй болоод өөртөө хувцас авах гэж байсан ч ээжийгээ бодоод байсан чинь нэг дээлтэйгээ хэтэрхий удаан явж байгааг нь санаад торгоор дээл хийлгүүлэхээр боллоо. Анх оёдолчин намайг хараад “хэнээс мөнгө хулгайлсан?” гэж пал хийтэл минь асуулаа. Тэр үед би сандарсандаа “гүэ эгчээ би хулгай хийдэггүй. Наад мөнгийг чинь би өөрөө авьяасаараа олсон” гэж хэлээд гитар, хуур 2-оо харуулахад бүрэн итгээгүй ч лавдаг хулгайч гэж бодохоо больсон юм. Тэгээд бид 2 нэлээд удаан ярьж суулаа. Би бүх л зүйлээ нуулгүй ярьхад нөгөө эгч маань надад “миний дүү энэ дээлийг ээждээ өгөх гэж байгаа юмуу тэ?” гэж асуухад нь би “Тиймээ манай ээж шинэ дээл өмсөөгүй удаж байгаа. Тэгээд би байнга л ээжийгээ зовоодог болохоор нэг ч болов удаа баярлуулах гэсэн юм л даа” гэж хэлээд нөгөө эгчрүү харахад өөдөөс минь хараад “За эгчийн дүү эгчдээ дээл хийх торгоо аваад ирдээ эгч нь чамд үнэгүй хийгээд өгье” гэж хэллээ. Би ч баярласандаа “За би одоохон торгоо аваад ирье” гээд өрөөний хаалгийг гаднаас нь хаагаад торгоны дэлгүүр лүү шогшлоо. Олон ч өнгийн зөөлөн чанартай торгонууд байв. Хамгийн үнэтэй торго нь хэтэрхий үнэтэй болохоор миний мөнгө хүрээгүй.
Гэхдээ хямдхан торго авахыг хүсээгүй болохоор дунд зэргийн үнэтэй гарт зөөлөн баригдсан торгийг аван оёдолчин эгчрүү яаран гүйлээ. Тэгээд “хэд хоног болоод ирээд авчих даа” гэхэд нь “за тэгье ” гээд хаалгийг нь зөөлөн хаагаад хөгжмүүдээ тэврээд гарсан юм. Энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрлөө. Овоо ч мөнгө олоод өөртөө комиссоос нэг өмд цамц авлаа. Тэгээд оёдолчин эгч дээрээ яваад очтол маш уран оёдолтой дээл миний урд байж байх нь тэр. Тэр үед их л баярлаад эгчдээ “баярлалаа” гэж хэлчихээд ээжрүүгээ яаран гүйн одлоо. Тэгтэл хаанаас ч юм нэг машин хажуунаас минь ороод ирлээ. Нэг мэдэхэд би зам дээр ээжийнхээ дээлийг 2 гараараа тас тэврээд хэвтэж байсан юм. Арай л гэж замын хажууруу гараад хашлаган дээр очоод эргээд хартал нөгөө машины жолооч 10000 төгрөг чулуудчихаад машиндаа суугаад яваад өгөв. Миний холын хараа муудсан байсан болохоор дугаарыг нь харж чадаагүй юм. Тэр үед миний зүүн хөл хугарцан юм шиг байлаа. Алхахад үнэхээр хэцүү байсан ч худалдаж авсан хувцас, хийлгүүлсэн дээлээ бариад нэг мод олж таяг болгоод гэрийнхээ зүг явлаа. Гэртээ улам ойртохын хэрээр гартаа барих дээлээ улам л чанга атгаад шүд зуун алхах нь тэр. Гэрлүүгээ орлоо. Ээж минь цай чанаад зогсож байлаа. Намайг хараад “хүү минь хөлөө яасан юмб э? Юу болоов” гээд түшиж сандал дээр суулгав.
Тэгээд би ээжээ май гээд чанга атгасан дээлээ өгөх гэтэл тор нь цус болчихсон байхыг анзаарлаа. Ээжийг цааш харах үед нь гялс ханцуйгаараа цусыг нь арччихаад. Торноос нь гаргаад өглөө. Аз болж дээл нь цус болоогүй байсан. Ээжийгээ дуудаад “Май ээжээ энэ хүүгийх нь өгч байгаа бэлэг. Зовоож байсанд уучлаарай” гээд өглөө. Ээж ч баярласандаа уйлаад хүү минь гээд тэвэрч аваад үнсэхэд нь би ч уярч ээжийгээ тас тэвэрлээ. Тэр өдрөөс хойш хөл минь муудаж алхаж чадахаа байсан юм. Хөгжмөө ч тоглохоо больж нэг өдөр таяг тулаад эмнэлэг орж шинжилгээ өглөө. Маргааш нь хариугаа сонсох гээд очтол эмч өөдөөс минь “уучлаарай миний дүү машинд дайруулах үедээ тархиндаа том гэмтэл авсан байна тэгээд......” хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй дуугаа хураан суулаа. Би эмчээс юу болсон бэ эмчээ яагаад дуугарахгүй байгаан гэтэл “Чи өнөө маргаашгүй болсон байнаа. Сайндаа л 10 хоног амьд явна” гэж хэлээд өрөөнөөсөө гараад явчихлаа. Тэр үед толгойд минь хамгийн түрүүнд ээж минь намайг үхчихвэл яах бол гэсэн бодол төрлөө. Эмнэлэгийн шатаар доголсон чигээр буун гарлаа. Гараад хэсэг зуур сандал дээр суун тайвширлаа. Гэтэл толгойд минь “Ээжийхээ хажууд байвал миний үхэхийг ээж минь харна. Тэгэхээр ээжийн минь зүрх дийлэхгүй харавчихаж магад” гэж бодлоо. Ээжийгээ харвуулахгүйн тулд гадаад явлаа гэж хэлээд гэрээсээ гарахаар боллоо.
Тэгээд сүүлийн удаа ээжтэйгээ уулзах гээд гэрлүүгээ ортол ээж минь шалан дээр миний хийж өгсөн дээлийг тэврээд хэвтэж байлаа. Би гайхсандаа ЭЭЖ гээд орилоод очтол ээж минь амьсгал хураасан байсан юм. Балмагдсандаа ээжийхээ нэрийг чадах хэрээрээ чанга дуудан ориллоо. Нулимс ч өөрийн эрхгүй 2 нүднээс минь урсаж байлаа. Амьдрал минь ямарч утгагүй болж хураасан эд хөрөнгөө зарж архичин боллоо. 3 хоногийн дотор би ээж ч үгүй, гэр ч үгүй, итгэл ч үгүй болсон юм. Тэгээд хотын гудмаар архи үнэртүүлээд гуйван алхаад явж байтал зөрсөн хүн бүр ХАР ГУЙЛГАЧИН, ХУВХАЙ АРХИЧИНГААР нь дуудаж байлаа. Тэр үед эмчийн хэлсэн үг санаанд ороод өвчнөөр үхэхгүй гэж шийдээд доннор болохоор болсон юм. Маргааш нь болж архи ч гарлаа уранхай ноорхой хувцастайгаа эмнэлэг рүү яваад орлоо. Тэгтэл нэгэн зүрхний дутагдалд орсон хүүхэд байхыг үзээд очоод хартал цусны бүлэг нь надтай ижил 1-р бүлэг байлаа. Эмчид “Доннор болмоор байнаа тэр хүүхдэд миний зүрх хэрэгтэй” гэж хэлэхэд эмч “Та үхнэ шдээ” гээд татгалзсан хариу хэллээ. Би тэр үед эмчид “би угийн удахгүй тархиныхаа гэмтлээр үхнээ. Гуйлгачин хүн ч гэлээ миний зүрх эрүүл. Надад одоо үхэхээс айх хэрэг ч байхгүй, амьд үлдээд байх шалтаг ч байхгүй” гэж хэлэхэд нөгөө эмч ямар ч аргагүй байдалд ороод зөвшөөрсөн юм. Хагалгааны өдөр миний сүүлийн нар харах үе байсан юм.
Нарны туяа хурц байсанд нь би баярлан хурдхан хагалгааны өрөө рүү орж хэвтэхдээ ээждээ хийлгүүлсэн торгон дээлээ сүүлийн удаа атгаж үнэрлээд “Ээжээ хүү нь очлоо” гээд нүдээ анилаа. Сүүлийн амьсгал өрөөгөөр цуурайтаад нэг мэдэхэд зүрх минь зөөлөн цохилсоор цээжнээс минь гараад явах нь тэр. Амьдралд би алдсан ч надад амьдрах хүсэл эрмэлзлэл байсан. Хэдий би гуйлгачин байсан ч надад бусдаас гуйгаагүй ээж минь байсан. Гэхдээ амьдрал гэдэг мөнх насгүй зүйл болохоор хүн төрдөг тэгээд үхдэг. Энэ жамаар би үхсэн ч миний зүрх энэ хүүгийн цээжинд үхэн үхтэл нь цохилох болохоор би жаргалтай байна. Амьдрал гэдэг зөвхөн хүний сэтгэл зүрхэн дээр тогтдог болохоор БИ АМЬДАРЧ ЧАДСАН ГУЙЛГАЧИН.................
Б.Алтан Од
2012/07/29
http://www.facebook.com