Бид сургуульд сурч байхдаа бас ажил дээр гарсан хойноо ч тэр хэл яриагаа хөгжүүлэх хэрэгтэй гэж заалгуулдаг байлаа. Хүмүүс бусдыг гайхшруулахын тулд өөрсдийн хэл яриа, үг хэллэг дээрээ анхаарах гэж оролддог. Цаашлаад бусадтай харилцаагаа сайжруулахын тулд гоёмсог үг хэллэг ашиглаж, янз бүрийн юм цээжлэх гэж үзэх нь ч бий. Гэхдээ том болж, цаг хугацаа явахын хэрээр үг хэл, яриан дээрээ анхаарахаас цаашгүй нэгэн болдог. Үгээр хүнийг алж болно, амьдруулж ч болно гэж ярьдаг. Гэхдээ бид нар биеийн хэлэмж буюу body language дээрээ анхаарахгүй бол мянга цэцэрхээд нэмэргүй. Тиймээс энэ удаад чамайг яагаад биеийн хэлэмжээ сайжруулах ёстой шалтгааныг хэлж өгье.
Бидний үг хэл, яриа харилцааны ердөө л 7% - ыг бүрдүүлдэг. |
Үлдсэн хэсэг нь чиний дуу хоолойны өнгө (38%), биеийн хэлэмж буюу хөдөлгөөн (55%) юм. Энэ бол олон удаагийн судалгаагаар тогтоосон тоо баримт бөгөөд мэдээж нөхцөл байдлаасаа хамаараад энэ тоо өөрчлөгдөж болно. Жишээ нь утсаар ярих нэг өөр, өөд өөдөөсөө хараад ярих бас нэг өөр. Гэхдээ биеийн хэлэмж харилцааны МАШ чухал хэсэг шүү.
Бусдыг өөртөө татах чадвартай болно. |
Чиний юу хэлж байгаа чинь тийм ч чухал биш, харин яаж тэр хүнд хэлж байгаа нь илүү чухал гэж өмнө нь хэлж байсан. Биеийн зөв хөдөлгөөн, биеийн хэлэмж нь нөгөө хүндээ би чамд нээлттэй байна гэсэн утгыг илэрхийлээд зогсохгүй биеийн хөдөлгөөнөө бага зэрэг хянаж чаддаг байх нь ямар ч хүнийг илүү дур булаам, өөртөө итгэлтэй харагдуулдаг.
Сэтгэл зүйн байдал body language - тэй холбоотой. |
Хүмүүсийн сэтгэл санааны байдал, бодол санаа биеийн хэлэмжээр санаатай болон санаандгүйгээр илэрхийлэгддэг. Хэрвээ чи баяртай байлаа гэхэд инээмсэглэх нь тодорхой. Эсэргээрээ чи өөрийгөө хүчилж инээмсэглэвэл тодорхой хэмжээгээр сэтгэл санааны байдал чинь дээрдэнэ. Мөн хэрвээ чи бага зэрэг ядарсан, нозоорсон байвал сандал дээр суухдаа өөрийн эрхгүй цэх биш мөрөө хавчин суудаг. Нөгөө талаараа хэрвээ чи унжийгаад, мөрөө хавчаад яваад байвал сэтгэл санаанд чинь сөргөөр нөлөөлнө. Тиймээс body language - аа засах нь сэтгэл санааны төлөв байдалд маш их нөлөөтэй. Зүгээр л инээмсэглэх гэж хичээж, цэх явах гэж оролдвол хэдхэн хормын дотор өөрчлөлт мэдрэгдэнэ.
Үгээр илэрхийлж байгаа зүйлийг чинь илүү тодорхой болгож өгнө. |
Жишээ нь ажлын ярилцлаганд орж байлаа гэж бодъё л доо. Бэлдэж ирсэн бүх зүйлээ л хэлсэн байх. Гэхдээ дуу хоолой чинь нэгэн жигд уйтгартай байж, body language чинь чамайг сандарч байгааг илэрхийлээд зогсохгүй ярьж байгаа зүйлтэй чинь огт нийцэхгүй байвал чи тэр ажилд орж чадахгүй. Эмэгтэй хүнтэй танилцах үед ч гэсэн энэ хамаатай асуудал. Чиний анхаарах зүйл бол хэл яриа, биеэ авч явж байгаа байдал хоёр чинь авцалдах хэрэгтэй: чиний хэлэх үгс, чиний хоолойны өнгө, биеийн хөдөлгөөн адилхан утгыг илэрхийлэх нь чухал юм.
Харилцааны чадвар чинь дээшлэнэ. |
Хэрвээ биеийн хэлэмжээ сайжруулвал бодол санаагаа хүнд цэгцтэй илэрхийлж бусад хүмүүстэй харилцахдаа асуудал багатай байх болно. Тиймээс body language - аа сайжруулж өөрийн бодол санаагаа “хүчтэй” илэрхийлж чадвал харилцааны чадвар чинь өөр түвшинд очих болно гэдгийг санаарай.
Бусад хүмүүст “анхны сэтгэгдэл”-ийг маш сайн төрүүлж чадна. |
Шинээр танилцаж байгаа хүмүүст анхны сэтгэгдэл маш чухал. Чи өөрөө ч үүнийг мэдэрч байсан байх. Хэрвээ анхны сэтгэгдэл хүчтэй байвал тухайн хүнд үгүй гэж хэлэхэд хэцүү болдог: харилцаа, бизнес уулзалт гэх мэт зүйл дээр энэ ажиглагддаг. Бусад хүмүүст эхний уулзалтаараа маш хүчтэй сэтгэгдэл үлдээе гэвэл body language чиний хамгийн том “зэвсэг” байх ёстой.
Тэгэхээр үүнийг уншаад body language - аа яагаад сайжруулах хэрэгтэйг ойлгосон байх. Чи яг одоо босоод толины өмнө өөрийгөө хар. Дур булаам, анхаарал татахуйц биш байна уу? Мөр чинь сулбагар, нүүрэнд чинь инээмсэглэл байхгүй байвал энэ тал дээр ажиллах цаг нь болсон байна. Дараагийн удаа хэрхэн body language - аа сайжруулах талаар бичих болноо.
http://www.alpha.mn/
http://www.alpha.mn/