Wed-6-Jun-2018
IELTS туршлага 4
 Хүмүүст урам өгч магад хэмээн оруулав. Mock test өгөөд 1 сар бие даан бэлдээд өгсөний дараа
EDIT:
Хүмүүс хэрхэн бэлдсэн бэ хэмээн их асуусан тул заваараа бичсэн зүйлээ орууллаа.
Миний бэлдсэн арга нь хэрхэн англи хэлийг сайн сурах биш, хэрхэн ielts-д өндөр оноог авахыг зорьсон болохыг анхаарна уу.
Анх юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол хамгийн түрүүнд *Target Band 7 номыг хурдан уншихыг зөвлөж байна. Энэ номонд шалгалтад гардаг асуудлууд, хэрхэн шалгалт өгөх тактикаа боловсруулах зэрэг талаар бичсэн байгаа. Гэхдээ би бол өөрт таалагдсанаа сайн тогтоож аваад, надад тохирохгүй гэж бодсон зүйлээ зүгээр хаячихсан. Хүн болгоны тактик өөр болохоор тэр нь ч зүгээр байх.
Ерөнхийдөө 28 хоног бэлдсэн бөгөөд эхний 14 хоногт дан *Cambridge Practise Test for IELTS 8, 9, 10, 11 номуудын reading+listening-г ажилласан. Анхнаасаа writing+speaking дээрээ өндөр оноо авна гэдэгтээ итгэлгүй байсан болохоор юуны түрүүнд reading+listening аа ягштал гартаа оруулахыг зорьсон. Гэхдээ энэ номуудыг ажиллаж байхдаа яг цаг харж хийсэн бөгөөд, хэд алдсан бэ гэдэг дээр бус алдсан асуулт болгоноо дахиж алдахгүй болох тал дээр анхаарах хэрэгтэй. Сонсох дээрээ алдсан бол Listening tape-ээ харж байгаад аль үгийг сонсохгүй өнгөрөөсөн бэ, унших хурдаа сайжруулах гэх мэт. Ер нь reading+listening бол энэ 4 номыг ажиллачихсан байхад хангалттай болчихно.
Үлдсэн 14 хоногтоо бол *IELTS WriteRight гээд номтой ажилласан. Энэ номонд band 5, band 7+ гэсэн 2 жишээнүүд байгаа. Дахин дахин уншаад байхаар сүүлдээ жаахан цээжлэгдэж ирээд яаж хариулбал, ямар үг хэрэглэвэл өндөр оноо авах талаар ойлголттой болоод ирнэ. Тэгээд өөрөө writing жишиг даалгаврууд ажиллаад тэрийгээ энэ номтойгоо харьцуулж засах янзаар writing аа сайжруулсан. Speaking дээр бол youtube-ээс бичлэг, ielts speaking tips гэж гүүглэдээд л бэлдсэн дээ. (Угаасаа ч нэг их өндөр оноо аваагүй хаха)
Өглөө ажилдаа явахдаа, өдөр гадуур алхаж байхдаа, орой ажлаасаа тарах болгондоо fm 103.1 fm 106.6 -н аль нэгийг сонсоорой. 106.6 -н мэдээ нь илүү зүгээр.
Бүгдэд нь амжилт хүсье.
Link: Target Band 7 https://www.dropbox.com/s/mm6ilcmmhx…/Target%20Band%207.pdf…

Davaadorj Mb
Бичсэн: Telnet | цаг: 06:02 PM | Англи хэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant