Торт хийх
Өөрийн гараар хийсэн амттанаар зочноо дайлах нь гэрийн эзэгтэй нарт сайхан байдаг байх. Иймд нээх гоё зурагтай торт хийх арга зааж өгий кк. Дамжуулж өгий гэхийм үү.
Миний хувьд аль 7 дугаар ангидаа л нарийн боов, торт хийх курсад сурч байж. Гэвч одоо бараг идэхээс хэтрэхгүй болж дээ. Охин хүүхэдтэйгээ уг нь хамт амттан хийх нь бууз чимхэхээс илүү таатай л бдын. Бас ганц удаа ингэж зураг хөрөгтэй нь бүтээлээ тавьж байсангүй. Хүмүүсийг судалж байгаад өөрийн хийсэн тортны зургаа тавина аа. Мөн үүнийг уншиж буй бүсгүй та өөрийн хийсэн амттан, хоол, цайны зургаа надаар дамжуулан тавиулах бол дуртайяа хүлээж авна.
Гэхдээ бүсгүйчүүлээ өглөө гэр бүлээ цайгаараа уядаг, өдөр ирсэн зочинг халуун цайгүй угтдаг гэрийн эзэгтэй хамгийн муу эзэгтэй шүү. Тэрний дараа харин тортны асуудал ... ккк.
Сонгодог найрлагаар хийх торт. Өндөг, сахар бас гурил орно. 28 см-ын диаметртэй торт хийхэд 5-6 өндөг шаардлагатай. Мөн нэг стакан сахар, ижил хэмжээтэй гурил хэрэгтэй.
1. Эхлээд өндөгний цагаан шар хоёрыг ялгаж, шарыг сахартай холино. Миксертэй бол амар бдгын.
2. Бэлэн болсон зуурмагийг гурилтайгаа холино.
3. Цагааныг мөн ингэж хөөтөл нь миксердэнэ.
4. Хамгийн хэцүү зүйл бол хөөсийг аль болох буулгахгүйгээр өмнөх зуурмагтай үүнийгээ холих. Хэрвээ хамаагүй хольчих юм бол таны торт пиццаны гурил шиг л болчихно.
5. Ингээд хэвэндээ гурилаа хийнэ. Хэвээ пергаментаар бүрээд тосолчихдог юм байна. Миний хувьд зүгээр тослоод л хийчихдэг юм. 180 хүртэл халаасан духовканд 20 минут жигнэнэ. Духовканыхаа хаалгыг нээж болохгүй тул хийхээсээ өмнө шилийг нь сайтар угаагаад харах боломжтой болгоорой.
6. Энэ хооронд кремээ бэлтгэнэ. Энд бол бананатай крем бэлдсэн байна.2-3 ширхэг банана, хагас лимон, 1/3 стакан сахарны пудр, 80-100 г масло, 150 г цагаан шоколад орно.
7. Эхлээд шоколадаа жижиглэж халаана. Халаах савны ёроолд бага зэрэг ус хийвэл наалдахгүй.
8. Энэ хооронд банан, лимон, сахарын пудрыг блендэрээр холино.
9. Үүнд дээрээ масло сахараа нэмнэ. Дахиад блендэрэнэ. Ер нь бол хуучны сонгодог крем бол сахар масло хоёрыг л хольж хийдэг байсан. Эсвэл шоколад халааж нэмэх. Одоо жимстэй ямар ч крем хийхэд иймэрхүү загвараар хийчихэж болох юм байна.
10. Зөөлөн амттай крем болох бөгөөд түр хугацаанд саванд хийгээд хөргөгчинд тавьж болох юм.
11. Ингээд 20 минутын дараа тортны кексийг болсон эсэхийг шалгана. Ер нь ямар ч төрлийн жигнэж байгаа гурилан бүтээгдэхүүнд модон савх гол хүртэл нь /хамгийн найдвар муутай хэсэгт кк/ дүрээд үзэхэд мод хуурай байвал болсон гэсэн үг.Ингээд гаргаж ирж хэсэг хугацаанд хөргөөд бүтээлийн харагдах байдалд анхаарах үүднээс болгоомжтойгоор хэвнээсээ салгаарай.
12. За тэгээд харин яаж чимэглэх нь таны сонголт. Торт идэж байхдаа анзаарч байсан байх. Голоор нь хуваагаад хөрстэй талыг нь дотогш нийлүүлж кремээ түрхдэг юм шүүү дээ хонгорууд минь.
http://mecs-orei.blogspot.com/-с