2012-07-01
Гэрэл зурагчдын хэлсэн үг

1. Гэрэл зургийг авах биш өөрөө хийх хэрэгтэй. Ansel Adams.  

Гайхамшигтай зураг авахын тулд юу зургийг сайхан болгодог талаар мэдэж байх хэрэгтэй.

Харсан хүн яагаад энэ зургийг сонирхох вэ? Юуг оруулж юуг хассанаар зургийг хамгийн сайхан болгож болох вэ?

 

2. Чиний авсан эхний 10000 зураг бол хамгийн муу зургууд чинь. Henri Cartier Bresson 

Одоог хүртэл хэр олон зураг авснаа мэдэх үү? Зургийг олж хардаг чадвар эзэмшихийн тулд чи хэдэн мянган зураг авах хэрэгтэй. Авсан зурагнуудаа өөр хүний нүдээр харж байгаа олж харах нь өөртөө дүгнэлт өгөх сайн арга юм. Хамгийн анх авч байсан зурагнуудаа хамгийн сүүлд авсануудтайгаа хариуцаалаад үз. Ямар нэг ахиц гарсан байна уу? Хамгийн анх авч байсан зурагнууддаа яаж дурладаг байсангаа санаж байна уу? Одоо ч гэсэн хайрласаар байна уу? Эсвэл тийм ч сайхан зураг биш байна уу?

3. Гоо сайхан зүйлийг юунаас ч олж харж болно. Тэр гоо сайханг олж хараад хооронд нь нийцүүлж чадна гэдэг нь зүгээр нэг зурагнаас гэрэл зургийг ялгадаг. Matt Hardy.

Ихэнх хүмүүс, чи хүртэл өөр хэн нэг эргэн тойронд чинь байгаа гоо сайханг харуулахаас нааш олж хардаггүй, олж харж чаддаггүй. Эргэн тойрноо нэг хараад үз. Компьютерийнхаа урдаас холдохгүйгээр. Ямар нэг зүйлийг өмнө нь хардаг байснаасаа өөрөөр харж чадаж байна уу? Өөрөөр илэрхийлж болох байдлаар харагдаж байна уу?

4. Гэртээ сууж байхад чинь юу ч болдоггүй. Үргэлж камераа бариад явах нь давуу тал юм. Тухайн үед юу миний сонирхлыг татаж чадаж байна, түүнийг л би дардаг. Elliot Erwitt

Чиний харж байгаа ертөнцийг илэрхийлэхийн тулд чамд эргэн тойрноо буулгаж авах хэрэгсэл хэрэгтэй. Камераа үргэлж авч яваарай. Авч гарахгүй яв даа гэж харамсах зүйл хийх хэрэггүй.

 

5. Миний авсан зурагнуудаас хамгийн дуртай зураг маань аль нь вэ? Маргааш авах тэр л зураг. Imogen Cunningham.

Өдийг хүртэл авсан зурагнууддаа битгий сэтгэл хана.

Хамгийн сайн зурагаа авах арай болоогүй байгаа юм шиг зургаа авсаар л байх хэрэгтэй.

 

6. Өөрийгөө улам хурцалж байх хэрэгтэй. Хэний ч олж харж чадаагүй тэр зургийг ав. Бас өөртөө байгаа зүйлсийг гартаа оруул. William Albert Allard 

Бид үргэлж сайн зураг авч чадахгүй байгаа шалтгааныг хайсаар байдаг. Алдарт зурагчин Carter Bresson жирийн л хальсны аппарат хэрэглэдэг байсан, адилхан ленз, гэрэл цацагч байхгүй, адилхан л өрцний хурд. Сайн зураг авахад хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслүүд түүнд хэрэгтэй байгаагүй. Бид бүгдээрээ бусад хүмүүст байхгүй боломжтой байдаг. Найз нөхдийнхөө сонирхол, хоббиг, гэр бүл, ажлын байр, хамт олон, чамд боломжтой, нээлттэй байгаа тэр бүх зүйлсээс ямар нэг юмыг олж хар. Ихэнх хүмүүс өөрт чинь байгаа тэр боломжийг олж авахыг хүсдэг ч байж магад, харин та өөрөө түүнийгээ мэдэрч байна уу?

 

7. Авах гэж байгаа зураг маань нэг л танил санагдах үед би тэр байдлыг алга болох ямар нэг зүйлийг хийдэг. Garry Winogrand.

Хичнээн сайн зураг гэж бодогдож байсан ч ямар нэг юм дутуу байна даа, юу хийвэл өөр харагдах бол гэсэн бодол авсан зургаа харж байхад төрдөг үү? Заримдаа жижигхэн зүйл том өөрчлөлтийг хийдэг. Тийм болохоор юмыг өөрчлөхөөс битгий ай.

 

8. Би сайн зурагнуудыг сайн онигоотой адилхан гэж үздэг. Хэрвээ чиний тайлбар хэрэгтэй байх юм тэр тийм ч сайхан зураг биш. Anonymous

Заримдаа зураг авсан түүх, тухайн үед юу болж байсан зэргийг сонсоход сайхан байдаг л даа. Гэхдээ ихэнх тохиолдолд зурганд ийм тайлбар байх хэрэгтэй. Зураг өөрөө тэр түүхийг хэлдэг байх ёстой юм.

9. Нэг жилд гайхамшигтай 12 зураг авч чадсан бол тэр жил амжилттай өнгөрсөн гэсэн үг. Ansel Adams. 

Хамгийн гайхамшигтай зурагчид, Ansel Adams, хүртэл жилд 12 эсвэл түүнээс дээш тооны сайн зураг авна гэж төсөөлдөггүй.

Та өөрийнхөө авсан зурагнуудаа үздээ, үнэхээс бусдаасаа ялгарч харагдаж байгаа 12 зураг байна уу?

 

10. Авахад хамгийн хүнд байсан зураг хамгийн сайн зураг гэж бодох нь буруу юм. Timothy Allen. (Зураг янзлах тал дээр..)

Авсан зургийг edit хийнэ гэдэг хамгийн сэтгэл татам гэхдээ бас хамгийн хүнд хэсэг байж болдог. Заримдаа авсан зурагнуудаа харчаад хэсэг хугацааны дараа эргээд харахад нүдэнд шинэ юм өртөх болно. Өмнө нь анзаарч байгаагүй зүйлийг анзаарах болно. Ингэснээр тухайн зургийг улам тодорхой болгоход хэрэг болох юм.

http://www.facebook.com/groups/freephotographers/

Бичсэн: Telnet | цаг: 13:37 | Гэрэл зурагчдын өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax