2011-11-15
Yahoo avatar хулгайлах

Хүний Yahoo-гийн аватарыг хулгайлах талаар заах гэж байна

Yahoo Messenger дээр байгаа хүмүүсийнхээ Avatar зургийг хулгайлах хичээл орууллаа.

1. Та эхлээд Mozilla Firefox, Internet Explorer гэх мэт өөрт байгаа хөтөч рүүгээ ор.
2. Тэгээд дараа нь http://img.msg.yahoo.com/avatar.php?yids=avatar - ыг нь авах гэж байгаа хүнийхээ ID - г нь бичнэ. Жишээ нь: http://img.msg.yahoo.com/avatar.php?yids=le_vel гэх мэт. /yahoo ID нь le_vel гэсэн үг/

http://geomancer.mon.mn
...
2011-11-09
Миний бүсгүй


Хүний бүсгүйг хардаа гунхаж найгаж алхана,
Миний бүсгүйг хардаа өөрийнхөөрөө л даруухан,
Хүний бүсгүйг хардаа эрхэлж нялхарч айлгүйтнэ,
Миний бүсгүйг хардаа энгийн даруу л харагдана,
Энгийн даруу төгс яруу жинхэнэ монгол эмэгтэй,
Элдэв маяг чимэггүй өөрийнхөөрөө л хөөрхөн охин...

http://www-с

Сайхан эмэгтэйн жаргалтай инээмсэглэлийн ард
Сайн ханийн хайр халамж, ноён нуруу байдаг.
Хүчирхэг эрчүүдийн амжилт ялалт, оргил бүхний ард
Хүнлэг эмэгтэйн итгэл зүтгэл, хатан ухаан байдаг.

...
2011-11-04
“Хэлж амжаагүй үгс” хайрын захидал
ИЗИС- 2-р цогцолборын Яруу найргийн клубээс Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Хэлж амжаагүй үгс” хайрын захидал шүлгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн захидал
                                                                 ИЗИС 4-р факультет 307-р бүлэг Х.Эрдэнэбат
                                                                 Хайрт  эмээ Сосорбарам таныхаа гэгээн дурсгалд зориулав.

Илгээх хаяггүй захидал

Сайн байна уу? Эмээ!
Хүний ертөнцөөс тасарч огторгуйн чандад ууссан
Хүж дэлхийнхээ элгэнд амгалан нойрсож буй таньдаан
Хүн дусал ачаас тань хандаж хэлэх үг
Хүслийн шувуунд дай...
2011-11-03
ӨӨДРӨГ АМЬДРАЛ БҮТЭЭХ УХААН

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 17)


Сургалт, судалгааны “Лэди” төвийн захирал,  докторант Р.ЛХАГВАДУЛАМ:


Монголын ирээдүйн нүүр царай залуусын тэмүүлэл зорилгыг чиглүүлэгч, заагч нь юу байх вэ?. Боломж, харилцаа, хандлага, нөлөөлөл зэрэгтэй холбоотой сэдвээр товчхон ярилцъя.
Берлускониг манайхан сайн мэддэг. Италийн ерөнхий сайд Силвия Берлусконитай овог нэг боловч өөр энэ бол Берлускони юм. Ах, дүү хоёр Берлускони шөнөжингөө бурханд мөргөсөн гэнэ. Ядуу явж ханалаа, тосгоныхоо хамгийн муу нь гэж адлагдаж гүйцлээ, бурхан тэнгэр гэж байдаг бол бидэнд “боломж” хайрлаач хэмээн шөнө...
2011-11-03
Оюунлаг байна гэдэг авъяас биш хөдөлмөр юм

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 16)


Турк улсын оюуны спортын мөнгөн медальт, Монголын Оюуны хөгжил – Оюуны спортын төвийн тэргүүн Хандсүрэнгийн ХАТАНБААТАР:


Өнөөдрийн лекц “Ой тогтоолтоо хөгжүүлцгээе” гэсэн сэдвийн дор явагдах бөгөөд тодорхой хэмжээний мэдээллийг та бүхэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулъя. Намайг Хандсүрэнгийн Хатанбаатар гэдэг. Турк улсад эрх зүйч мэргэжлээр төгссөн. Би та бүхэнтэй адил сурч боловсрохыг эрхэмлэдэг, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг эх оронч, үндэсний үзэлтэй жирийн нэг монгол залуу. Өнгөрсөн 2008 оны есдүгээр сард Турк у...
2011-11-03
ДИПЛОМ ӨВӨРТӨЛСӨН ХУДАЛДАГЧ, БААРНЫ ХАМГААЛАГЧ БОЛОХ ЭСЭХ ЧИНИЙ ХАРИУЦЛАГА

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 15)


МУИС-ийн Микробиологийн тэнхмийн эрхлэгч доктор Д.ТҮМЭНЖАРГАЛ:


Хүн болгон өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй байдаг. Би багадаа байгаль шинжлэлийн хичээлд, ялангуяа биологи, хими, физик зэрэг хичээлд илүү дуртай хүүхэд байлаа. Мэдээж бас амьтанд хайртай, амьтан тэжээнэ. Багын минь сонирхол намайг биологич болгосон. Биологи гэдэг энэ том шинжлэх ухаан дундаас яагаад бичил ертөнцийг сонгов? Микроб, бактер гээд ярихаар хүмүүс цэрвэдэг. Би багадаа нүдэнд үл үзэгдэх энэхүү бичил ертөнцийг хүн төрөлхтөнд ашиг тустай болгон ашигладаг тухай ...
2011-11-03
ХАРИУЦСАН АЖЛАА ОРОНЦОГЛОХГҮЙ БАЙХ НЬ МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛД ОРУУЛАХ ХАМГИЙН ТОМ НЭМЭР

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 14)


Яруу найрагч Цоодолын ХУЛАН:


Өнөөдрийн лекцийг яруу найрагч Цоодолын Хулан хөтлөн явуулж, МУИС–ийн Биологийн факультетийн Экологийн ангийн оюутнууд оролцож байна.
Монгол тэмүүлэл гэж чухам юу вэ? гэдэг асуултаар яриагаа эхэлье. “Тэмүүлэл” гэдэг үг монгол хүний чин хүслэнгийн дээд оргил гэж санаж байна. Монголын газар нутаг, түүх соёл, зан заншил бол чин хүслэнгийн оргил юм. Монгол хүн эх орондоо зөв амьдарч, өөрсдийнхөө толгойн хүчээр, гарын хүчээр, авъяас ухааны хүчээр амьдрах ёстой. Үүнийг монгол тэмүүлэл гэнэ. Гэхдээ өнөөдөр тийм жишээ о...
2011-11-03
ДУУНД ХӨГЛӨГДСӨН АМЬДРАЛ МИНЬ

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 13)


“Хурд” хамтлагийн ахлагч Дамбын ГАНБАЯР:


Монгол тэмүүлэл сэдвийн дор Монгол орондоо монгол хүн болж төрснийхөө учир утгыг бага боловч дүү нартайгаа хуваалцах цаг зав тохиолдсонд баяртай байна. Би багаасаа хөгжмийн хүн болох гэж тэмүүлж, тэр тэмүүллээ биелүүлж яваа болохоор хөгжим талаасаа ярья. Эх орон зогсож байгаа газраас эхэлнэ гэх мэт янз янзаар л хэлдэг. Миний бодлоор өглөө дөнгөж сэрээд л эх оронтойгоо золгож эхэлдэг гэж боддог. Өглөө босоод л өнөөдөр  би эх орныхоо төлөө юу хийх билээ, энэ монгол газар шороон дээрээ хаашаа явах, өнөөд...
2011-11-03
ИРЭЭДҮЙДЭЭ БИД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 12)


Оюуны чадварын IQ төвийн тэргүүн, доктор, профессор Ц.Дэмбэрэл:


Өнөөдөр би та бүхэнд “Ирээдүйн ухаан” сэдэвтэй лекц хүргэх гэж байна. Энэ лекцийг Монголын ирээдүй судлал нийгэмлэгээс бэлтгэсэн юм. XIV Далай лам Данзанжамц “Өнгөрсөнтэй зууралдаж сууснаас хойч ирээдүйн зүг харж байсан нь хамаагүй дээр” гэж хэлжээ. Монголчууд бид өнгөрсөнтэй их зууралдаж байна. Чингис хаан маань “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ” гэж нэгэнтээ бас айлджээ.

Сүүлийн хэдэн жил монголчууд бид гуниг зовлон их ярьж, хоорондоо олонтаа хэрэлдэн зодолдож байн...

2011-11-03
ХҮН ҮНЭ ЦЭНЭЭ ӨӨРӨӨ БҮТЭЭДЭГ

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 11)


“Мобиком” корпорацийн ерөнхий захирал Д.БОЛОР:


Хүн болгонд бусдаас илүү авъяас чадвар ямар нэг хэмжээгээр байдаг. Түүнийгээ аль болох эрт олж нээх нь л чухал. Авъяас чадвартай зарим хүн өөрийгөө ойлгож, олдсон боломжоо ашиглаж чадалгүй ур чадвараа түгжиж, үр дүнгүй үрж байгаа нь ажиглагддаг. Техникийн авъяастай хүн байлаа гэхэд бүр багаасаа л тоглодог тоглоомоосоо эхлээд л анзаарагддаг. Бусдаас давуу чадвараа олж харж хөгжүүлэхийг л авъяасаа нээх гэж би ойлгодог юм.
Мэргэжлээ зөв сонгоход өөрийн авъяас чадвараа нээсэн эсэх нь нэг чухал нөл...