2011-11-03
МОНГОЛ ХҮНИЙ МӨС ЧАНАР

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 10)


Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ:


Бидний өнөөдрийн энэ ярилцлага Монголын зачуучуудад хүрч, тэд өөрсдийнхөө сэтгэл бодлыг янз бүрийн хэлбэрээр солилцож, илэрхийлэх байх. Хүсэл тэмүүлэлгүй хүн гэж ерөөсөө байдаггүй. Хүн бүр дор бүрнээ хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй. Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх хувь тавилан өөрт л ногдсон байдаг. Өөрийнхөө хүслийг хүнээр биелүүлүүлэх гэж хүнээс шаардах эрх байхгүй. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө сурч мэдэх, ажиллаж бүтээж энэ бүхнийг хийх ёстой. Нийт нь нэгийн төлөө гэдгийг миний хүслийг нийгэм ханган бие...
2011-11-02
Хүүхдээ үнсэж бай


Үр хүүхэдтэй, боломжийн сайхан амьдралтай мөртлөө сэтгэл дундуур, аз жаргалгүй аав ээж цөөнгүй байдаг. Гэтэл “бор гэртээ богд” гэгчээр хэдэн хүүхдээ хаая хүүе гэчихээд сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай сайхан гэр бүл байх...Эрдэмтдийн тогтоосноор хүүхэд аз жаргалтай байгаа эсэх нь эхний хэдэн сартайд нь мэдэгддэг ажээ. Ээжийгээ харагдахгүй болохоор уйлна, эргэж ирээд энхрийлэн дуудахад баясан ганганана. Хүүхдийн гуравны нэг нь төрөлхийн баяр баясгалантай, гуравны нэг нь амархан толгойгоо унжуулан гудайдаг, гуравны нэг нь өөдрөг эсвэл гутрангуй байдаг байна.

Гэхдээ аз жаргал, амьдралын б...
2011-11-02
Бүсгүйчүүдэд

Хэрэв та эрчүүдийг цаг ямагт хааш нь ч явуулахгүй, хориод байвал нэг л өдөр таныг орхиод явж магадгүй. Найз нөхөдтэйгөө шар айраг шимж, загасанд ч яваг. Та ч гэсэн эр хүний хайр халамжийг байнга үгүйлдэг гэдгээ толгойг нь илэн үнсэхдээ хэлээд авахад гэмгүй шүү.


Нэг. Эр нөхрөө бүү шүүмжил:!
Хүн бүхэн шүүмжлэлд дургүй. Та эрчүүдийг сайн ажигла. Өөрийгөө шүүмжлүүлэхгүйн тулд их хичээнэ. Ажил муутай, нөхрөө үглэж яншаад хэрэггүй. Байнга муу хэлүүлдэг хүн хэзээ ч сайхан зүйл хийхийг хүсдэггүй юм. Жижигхэн магтаалаар нөхрөө өөрчилж болно. Засаж болохооргүй дутагдалтай хүн гэж байдаггүй.

Хоёр...
2011-11-02
Аз жаргалын нууцаас
Дандаа инээмсгэлэж явдаг хүмүүсийг би хүндэлдэг
Дараа дахиад тарахад нь сайн уу гэмээр санагддаг
Зөрж өнгөрөх бүрийдээ инээмсгэлэдэг танихгүй тэдэнд
Зүрх сэтгэлийг угаас Гүүд лакк хүсдэг (g.azzaya)

A60bb6411dc1d630dc0c2e5d17d5e066

-Нэг гэр бүлийн эр эм хоёр өөр хоорондоо чин сэтгэлээсээ харилцаж занш.
-Хамгийн гол нь бие биенээ хүндэтгэж сур.
-Бие биедээ байгаа сайн сайхан бүхнийг нь үнэлж сур.
-Унтахынхаа өмнө хэрүүл маргаан тарьж болохоор сэдэвтэй зүйл бүү ярь.

-Орондоо орсон хойноо хоорондоо ам зөрж бие биенээ уурлуулах зүйл бүү хий. Хэн хэн нь шөнө амарч чадахгүй зовох болно.
-Хэн нэгнээ уурлуулсан гол уурыг нь г...
2011-10-27
Амжилт хаана байдаг вэ?

Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.

Амжилттай яваа хvмvvс өөрийгөө маш сайн мэддэг
Тэд өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, тvvнийгээ хэрхэн бусдад амжилт...
2011-10-27
БУСДЫН ГЭРЭЛ ТОЙРСОН ДЭНГИЙН ЭРВЭЭХЭЙ БОЛОХГҮЙН ТУЛД ХУВЬ ЗАЯАГАА ГАРТАА АТГА

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 9)


УИХ-ын гишүүн, хуульч Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН:


Залуучуудад өөрийн туршлагаасаа хуваалцдаг энэ сайхан нэвтрүүлгийн зочноор уригдсандаа баяртай байна. Амжилтад хүн яавал хүрдэг юм бэ гэдэг талаар ярилцъя.
Хувийн үзэл бодлынхоо хувьд би дэлхий даяарчлагдаад хавтгай болж буй гэдэгт итгэл үнэмшилтэй ханддаг. Хавтгай дэлхий дээр монгол ухаан, хятад ухаан, орос ухаан гэхээс илүүтэйгээр хувь хүн өөрөө хэр зэрэг өрсөлдөх чадвартай вэ гэдгээс амжилт шалтгаалдаг гэж би боддог.
Амжилтад хүргэх олон янзын арга зам бий нь мэдээж. Энд би есөн алхмыг л о...
2011-10-27
ТАЙЛЖ УХААРАХ МОНГОЛ МИНЬ

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 8 )


MУГЖ, дуучин С.ЖАВХЛАН:


Би цаг хугацаатай уралдан өөрийн гэсэн түүхээ үлдээхээр зүтгэж яваа жирийн нэгэн залуу гэж өөрийгөө дүгнэдэг. Тиймээс өнөөдөр уран бүтээлчийн хувиар биш, Монгол Улсын жирийн нэгэн иргэний хувиар санал бодлоо хуваалцах гэж байна. Хүмүүс ярьдаг даа.Эх орон бол хилийн баганаас эхэлнэ, манай гэрийн бууринаас эхэлнэ, манай хорооллын гудамжнаас эхэлнэ гэж. Байгаа орчноороо бахархан ярьж байгаа ийм монгол хүмүүсийг би хүндэлдэг. Миний хувьд эх орон хаанаас эхэлдэг вэ гэхээр, дэргэд минь байгаа монгол хүнээс. Таны, миний, бид...
2011-10-27
МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ БОЛ УУЛЫН ОРГИЛ МЭТ ЗОРЬЖ ОЧИХ ЗАМ МӨР ГАРЦААГҮЙ МӨН

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 7)


Зохиолч, сэтгүүлч, доктор, профессор  Д.ЦЭНДЖАВ:


Манай нийгмийн гүнд янз бүрийн дэвшилтэт үзэл санаа үүсч, өөрчлөлт хөгжил авчрах юмсан гэсэн үйл явц тодорхой болж байна.Үүний нэг нь “Монгол тэмүүлэл” гэж хүчтэй ярьж эхэлж буй явдал. Хоёр гурван жилийн өмнөөс монгол тэмүүллийн тухай тал талаас нь оюун ухаанаа уралдуулан ярих боллоо. Миний бие үүнийг “Монголын сэргэн мандалт”-тай холбон үзэж, өөрийн зүгээс чадлын хэрээр нэмэр болохсон гэж бодож, бодсоноо ярьж, санал бодлоо солилцож эргэцүүлж явдаг. Монгол тэмүүллийг нийт ард түмний дунд уриал...
2011-10-27
МОНГОЛ УХААНААР АМЬДАРЦГААЯ

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 6)


УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.БАТ-ЭРДЭНЭ:

Монголын үндэсний бөх бол хүний бие бялдрыг хөгжүүлээд зогсохгүй хүний оюун сэтгэхүйг хөгжүүлдэг, хүнийг хүмүүжүүлж, ёс суртахууныг нь төлөвшүүлдэг гайхамшигтай өв соёл юм. Монголчууд 800 жилийн өмнө хүчирхэгжиж, дэлхийд нэр алдраа дуурсгаж байх  үедээ Монголын үндэсний бөх, Монголын биеийн тамирын соёлтой холбоотой олон сайхан баримт, эх сурвалжийг бий болгон бидэнд өвлүүлэн үлдээсэн байна. Өнөөдрийг хүртэл монголчууд хүү төрөхөөр миний хүү бөх болно гэдэг шүү дээ.

Бөх болно гэх...

2011-10-27
ТЭМҮҮЛЖ АМЬДРАХЫН ОНЬС НЬ БАХАРХАЛ ЮМ

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 5)


Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч, доктор Н.ЖАНЦАННОРОВ:


Монголчуудын бахархал гэдгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Тэгэх ч ёстой. Учир нь бүх юм нь ижил хүн гэж хорвоо дээр байхгүй. Дэлхий дээр нэг эрдэм шинжилгээний лаборатори хүний генийг хувилах эрх авч байгаа сураг дуулдсан. Хүнийг ингэж давхарлан үйлдвэрлэх хууль эрх зүйн баримт бичиг дэлхий дээр гарахгүй байх гэж найдаж байна. Хэрвээ хүмүүс хоорондоо яг ижил сэтгэдэг, яг ижил болох юм бол хүн төрөлхтний амьдрал утга учраа алдана гэж ойлгохоос өө...