2011-11-21
Оливны тосыг ГОО САЙХАНд ашиглах нь
Оливны тос арьсыг чангаруулж торгомсог зөөлөн, эрүүл болгодог. Арьсанд амархан шингэн орж, чийгий нь хадгалж хуурайшихаас сэргийлж, өтөлж хөгшрөхөөс хамгаалдаг. Mөн үсийг бэхжүүлж намируулдаг. Үргэлж “extra virgin olive oil” хэрэглэж байхыг анхааруулъя! Библи дээр оливын тосыг чидун гэдэг нэрээр бичсэн байдаг.

1.    Хамгийн чухал зөвлөгөө: Өглөө эрт өлөн дээрээ 1 хоолны халбага “extra virgin” оливны тосыг уух

2.    Xатаж хуурайшсан арьсыг зөөлрүүлэх
a.    нүүрээ бүлээн усаар чийглүүлж, оливны тосыг хурууныхаа өндгөөр массаж хийн нүүрэндээ түрх (хүсвэл 1 хоолны халбага тосыг 1 хоолны халба...

2011-11-21
Таны бичсэн зүйл арзайгаад байна уу? Тэгвэл та одоо санаа зовох зүйлгүй боллоо
Хэрхэн тохируулах вэ? 

Text Services and Input languages хэсэгт тохируулна. Ийшээ орохдоо Start -> Control Panel -> (Date, Time, Language, and Regional Options) -> Regional and Language Options -> Languages -> Details... гэж ороорой. Нээгдсэн цонхонд Languages хэсэгт ороод Details... товчийг дарж Text Services and Input languages цонхыг нээнэ. (Заавруудыг доор дүрс бичлэг хэлбэрээр оруулав.) 
  
 
 

Энд Add... болон Remove товчуудыг ашиглан гарын хөтчийг нэмэх буюу хасна. Та Монгол криллээр бичихийг хүсвэл Mongolian (Cyrillic) гэдгийг сонгоорой. Тэгээд Apply товчийг дарж сонголтоо баталгааж...

2011-11-21
”Ми-171” дэлхийн рекордыг эвджээ
Өнгөрөгч наймдугаар сард ОХУ-ын Москва хотноо болсон олон улсын "Макс-2011" шоу үзэсгэлэнд Оросууд ёстой гайхамшигийг үзүүлж чадсан. Эл шоуны дараа "Вертолет Россий" холдингийн харьяа Улаан-Үд хотын нисдэг тэрэгний үйлдвэр захиалганд дарагдсан аж.


"Ми-8"-ын суурин дээр үйлдвэрлэгдсэн "Ми-171" нь ОХУ-ын нэрийг өндөрт өргөсөн гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн байна. Учир нь оросын онгоцнууд Америкийн "Боинг"-д "навс" дарагдаад байгаа энэ цагт нисдэг тэрэгний үзүүлэх нислэгүүд хийсэн нь түүхэнд байгаагүй амжилт болж дэлхийн рекордыг хэд дахин давуулан эвджээ. Өдгөө дэлхийд нисдэг тэрэг үйлд...
2011-11-18
Эгч дүүс /Сургамжит өгүүллэг/
Саяхан нөхөрт гарч, өрх тусгаарласан залуу бүсгүй төрсөн гэртээ ирж, ээжтэйгээ хууч хөөрч байлаа. Тэд гэр бүлийн амьдрал, хүн бүрийн үүрэг хариуцлагын тухай ярилцана. 

Ээж нь: 
- "Чи эгч дүүсээсээ бага хөндийрөөрэй! Чамайг зовох цагт тэд улам хэрэгтэй хүмүүс болдог юм. Нөхөр болон үр хүүхэд чинь чамайг хичнээн их хайрладаг байсан ч, хэзээ ч эгч дүүсийг чинь гүйцдэггүй юм. Мөн амьдралд эгч дүүс шиг чинь сайн найз нөхөд байдаг. Өнөөдрөөс эхлээд тэдэнтэйгээ байнга уулзаж, тэднийхээ төлөө ямар нэг зүйл хийж байгаарай!" гэж захижээ. 

Үүнийг сонсоод, залуу бүсгүй 
- "Ямар инээдтэй зөв...
2011-11-18
Говь шүлэг: Б.Явуухулан
Говь
Говь гэмээ нь
Говь билээ.

Говь заримдаа
Улайссан тогоо шиг
Ууршин байдаг
Голио царцаа нь
Хуурсан тариа шиг
Үсчин шуугидаг

Говь гэмээ нь
Говь билээ

Говь үнэндээ
Гол мөрөн үгүй билээ
Говь өөрөө
Гол мөрнөө орлодог билээ
Гэлээ ч гэсэн манай говь
Гэрэлт наран дор шуурайлж
Хүрэнтэн найгах тарианы
Хүй их талбар билээ
Хүрэнтэх тарианы түрүү нь
Хүрэн улаан тэмээд билээ.

Говь гэмээ нь
Говь билээ.

Говь чухамдаа
Газар шороон тэнгис билээ.
Говийн манхан
Гаталж гаршгүй давалгаа нь билээ
Тэглээ ч гэсэн манай говь
Тэргэл саран дор шууранхайлж
Цангинан дуурсах дууны
Цайдам их талбар билээ.
Цангинах дууны эзэн нь
Цайдам говийн бүсгүй бил...
2011-11-18
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээнүүд

Анх 1911 онд 3сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна.

1975 оноос хойш 3 сарын 8-ны өдрийг жил болгон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

2006 онд энэ өдрийг дэлхийн эмэгтэйчүүдийн байгууллагаас “эмэгтэйчүүд: шийдвэр гарган,уулзаж өөрчлөлтийг хийнэ” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

За тэгээд санаа авах хэдэн мэндчилгээ түүж орууллаа. Сануулж хэлэхэд СЭТГЭЛЭЭС ГАРСАН ЮМ БҮХЭН АГУУ байдаг шүү.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээнүүд

Өргөн монголын хатан гоо...
2011-11-16
Монгол орны гайхамшигт газрууд

Бидний заавал очих ёстой Монгол орны гайхамшигт газруудын жагсаалт.

1. АРХАНГАЙ АЙМАГ

  1. Чулуутын гол

  2. Хоргын тогоо

  3. Тэрхийн цагаан нуур

  4. Суварга хайрхан уул

  5. Тамирын гол

  6. Булган уул

  7. Тайхар чулуу

  8. Хар балгас

  9. Билгэ хааны цогцолбор

2. БАЯН - ӨЛГИЙ АЙМАГ

  1. Ёлтын сав газар

  2. Алтай таван богдын байгалийн цогцолборт газар

  3. Потаны мөсөн гол

  4. Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг

  5. Бага Түргэний хүрхрээ

  6. Толбо нуур

  7. Ачит нуур

3. БАЯНХОНГОР АЙМАГ

  1. Цагаан агуй

  2. Бичигт хад

  3. Шатар чулуун хөшөө

  4. Түрэгийн үеийн бичээс

  5. Бүгийн цавийн хоолой

  6. Шаргалжуутын халуун рашаан

  7. Их Богд уул

4. БУЛГАН АЙМАГ

  1. Хөгнө тарна байгалийн цо...

2011-11-15
Хайртайгаа харуулах 100 арга
Хүмүүс хараагүй байхад үнс. 
Түүнд анхаарал, халамж тавь. 
Гараас нь хөтөл. 
Дугуйндаа сундал. 
Онцгой бэлэг өг. 
Хэрэгтэй үед хажууд нь бай. 
Үргэлж хамт бай. 
Кинонд урь. 
Ойгоор зугаал. 
Хайрын дуутай бол. 
Өөрсдийнхөө тухай ярилц. 
Зүүдээ ярь. 
Мөрийг нь налж суу. 
Цэцэрлэгээр зугаал. 
Хамтдаа явган алх. 
Хоолонд урь. 
Салхинд гар. 
Тоглоом тогло. 
Хамтдаа усанд сэл. 
Саунд ор. 
Шалтгаангүй ч байсан зүгээр л уулз. 
Хамтдаа дэлгүүр явж хүнсээ цуглуул. 
Хоолоо хамтдаа хий. 
Бие биенээ эрхлүүл. 
Гэрийн даалгавраа хийхэд нь тусал. 
Хамтдаа аялалд яв. 
Үдэшлэгт яв. 
Түүндээ зориулж бялуу жигнэж...
2011-11-15
Гутал үдэх УРЛАГ
Гутал үдэх гэдэг чинь УРЛАГ болтлоо хөгжсөн байна цаана чинь. За тэгээд иймэрхүү байдлаар гутлаа үдэж гангарах боломжтой юм байна.

1. Ladder үдэлт


2. Zipper үдэлт


3. Double back үдэлт


4. Twistie үдэлт


5. Hidden knot үдэлт


6. Riding bow үдэлт


7. Checkerboard үдэлт


8. Lattice үдэлт


http://chuka709.miniih.com/

2011-11-15
Хүний Темперамент

Темперамент латинаар зөв хольц гэсэн утгатай үг ба сэтгэцийн процессын үргэлжлэх динамик хөдөлгөөнийг тодорхойлох бие хүний сэтгэцийн шинж.


Темпераментын талаар анх удаа манай он тооллоос өмнөх 460-377 онд амьдарч байсан Грекийн эмч Гиппократ тайлбарлахдаа хүний биед байгаа шингэний харьцаанаас болж байна гэж үзжээ.
Тэрээр:
 Сангвиник –зүрхнээс ялгаруулах цус ихтэй
 Флегматик-тархинаас ялгаруулах салс
 Холерик-элэгнээс ялгарах шар цөс ихтэй
 Меланхолик-цөсний уутнаас ялгарах хар цөс ихтэй
Хүн бол биологи ба нийгмийн бүтээгдэхүүн гэдэг нь ойлгомжтой.Түүний биологийн нөхцөлд темпе...