2011-11-02
Бүсгүйчүүдэд

Хэрэв та эрчүүдийг цаг ямагт хааш нь ч явуулахгүй, хориод байвал нэг л өдөр таныг орхиод явж магадгүй. Найз нөхөдтэйгөө шар айраг шимж, загасанд ч яваг. Та ч гэсэн эр хүний хайр халамжийг байнга үгүйлдэг гэдгээ толгойг нь илэн үнсэхдээ хэлээд авахад гэмгүй шүү.


Нэг. Эр нөхрөө бүү шүүмжил:!
Хүн бүхэн шүүмжлэлд дургүй. Та эрчүүдийг сайн ажигла. Өөрийгөө шүүмжлүүлэхгүйн тулд их хичээнэ. Ажил муутай, нөхрөө үглэж яншаад хэрэггүй. Байнга муу хэлүүлдэг хүн хэзээ ч сайхан зүйл хийхийг хүсдэггүй юм. Жижигхэн магтаалаар нөхрөө өөрчилж болно. Засаж болохооргүй дутагдалтай хүн гэж байдаггүй.

Хоёр. Нууцхан хайрла!
Бүсгүйчүүдээ та нөхрөө хэр зэрэг хайрладаг вэ? Эмэгтэй хүн эр хүнийг хайрлахдаа бүх сэтгэл ухаан бодлоо зориулдаг. Өөрийгөө ч бас тэр хэмжээгээр хайрлуулах гэж хүсдэг. Харин эрчүүд өөрсдөө зовж олсон хайрандаа дэндүү үнэнч явдаг юм шүү. Тэд хайраар бялхсан бүсгүй хүнээс зугтааж, өөрийг нь тоож ганц ч үг сольдоггүй бүсгүй рүү тэмүүлээд байдгийн учрыг тунгаа. Сэтгэлд багтахгүй байгаа их хайраа нууж, далдхан хайраар нууцхан хайрлаарай.

Гурав. Хайрт чинь ханиа алдчих вий гэсэн айдастай яваг!
Өдөр бүхэн эргэлзээ төрүүлж бай. Хаа ч явсан хамт яваад байх хэрэггүй. Та ажилдаа чадварлаг, хамт олондоо нэр хүндтэй, олон сайхан найз нөхөдтэй учир тэр ертөнцийн амин сүнс биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хайрт чинь таныг алдчих вий гэсэн айдастайгаа яваг. Хайртынхаа дэргэд хэнэггүй царайлан бусдад сээтэн хаяж яагаад болохгүй гэж. Ханиараа хардуулна гэдэг тийм ч айхтар зүйл биш. Танд хайртай байгаагийн илрэл юм шүү.

Дөрөв. Өглөөгүүр, харуй бүрийгээр маргалдсан айл өөдөлдөггүй!
Нөхрөө өглөө явахад нь инээд алдаад үдсэн мөртлөө орой ирэхэд нь арслан барс шиг болчихдог хүүхнүүд байдаг. Өглөөгүүр юмуу, харуй бүрийгээр маргалдсан айл өөдөлдөггүй. Үнэхээр таны уур чинь хүрээд байвал нөхрийнхөө сайн сайхан бүхнийг бодоод үз. Уурласныхаа дараа уучлалт гуйснаас, уураа дарж авах нь танд хэрэгтэй биш үү. Амьдралаа баяр баясгалантай өөдрөг болгох замыг өөрөөсөө эхэлж хай.

Тав. Шөнө орондоо өвчин бүү ярь!
Эр хүнд секс хамгийн чухал байдаг. Орондоо ороод өр шир, өнгөрсөн хэрүүл, толгойн өвчин гээд элдэв зүйлээ битгий бодож бай. Бүсгүй та өөрийгөө орчлонгийн хамгийн аз жаргалтай бүсгүй гэж төсөөлөөд нээлттэй, итгэлтэй янаг гал халуун байсан цагт нөхөр чинь таныг хэзээд хүснэ. Сексгүй амьдрал хөндий хүйтэн, зэвхий байдаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

http://biznetwork.mn/
Бичсэн: Telnet | цаг: 13:29 | Бүсгүйчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax