2011-11-02
Аз жаргалын нууцаас
Дандаа инээмсгэлэж явдаг хүмүүсийг би хүндэлдэг
Дараа дахиад тарахад нь сайн уу гэмээр санагддаг
Зөрж өнгөрөх бүрийдээ инээмсгэлэдэг танихгүй тэдэнд
Зүрх сэтгэлийг угаас Гүүд лакк хүсдэг (g.azzaya)

A60bb6411dc1d630dc0c2e5d17d5e066

-Нэг гэр бүлийн эр эм хоёр өөр хоорондоо чин сэтгэлээсээ харилцаж занш.
-Хамгийн гол нь бие биенээ хүндэтгэж сур.
-Бие биедээ байгаа сайн сайхан бүхнийг нь үнэлж сур.
-Унтахынхаа өмнө хэрүүл маргаан тарьж болохоор сэдэвтэй зүйл бүү ярь.

-Орондоо орсон хойноо хоорондоо ам зөрж бие биенээ уурлуулах зүйл бүү хий. Хэн хэн нь шөнө амарч чадахгүй зовох болно.
-Хэн нэгнээ уурлуулсан гол уурыг нь гартал тэвчээртэй хүлээ.
-Нэгийгээ ууртай байхад нь зэрэгцэж хэзээ ч бүү уурла.
-Уурласан үедээ чанга дуугаар бие бие уруугаа хэзээ ч бүү хашгир.
-Нэгэнт хэрүүл маргаан гарсан бол хэн нэг нь заавал түрүүлж буулт хий.
-Бие биетэйгээ арцалдан тэмцэлдсэнээр хэн ч, юу ч хожихгүй гэдгийг санаарай.
-Улирч өнгөрсөн алдаануудыг дурдаж бие биенээ бүү зэмлэ.
-Бие биеэсээ уучлалт гүйж бай.
-Чи чи гэж бие бие рүүгээ бүү чичилж ярь.

...........................................................................................................

Аз жаргалын эзэд нь сайн сайхан бүхний дунд төрсөн хүмүүс бус,
муу муухай бүхний дундаас ч гэсэн сайн сайхныг олж харж чаддаг хүмүүс байдаг гэж хэн нэгэн хэлсэн
...........................................................................................................

Хүн бүр л сайхан харилцаатай гэр бүлтэй байхыг хүсдэг шүү дээ. Үүнд эхнэр хүний үүрэг маш их. Тэгвэл сайн эхнэр байна гэдэг нь зөвхөн хоол хийж, гэр цэвэрлэж, нөхрөө үг дуугүй дагахыг хэлдэггүй.

Хэрхэн сайн эхнэр байж нөхөртөө үнэлэгдэхэв!

1. Нөхрөө сайн сонсож сур. Ярьж буй зүйлийг нь хайхрамжгүй сонсоод өнгөрөх, эсвэл өөрийнхөө санааг тулгаж яриаг нь таслах зэрэг хэзээ ч байж болохгүй. Харин нөхрийнхөө ярьж буй зүйлийг эхнээс нь анхааралтай сонсож, улам баяжуулан ярилц. Хэрэв ингэж чадвал нөхөр тань тантай бүхий л зүйлээ хуваалцан ярилцах дуртай болно.

2. Тэгэх ёстой гэсэн үүднээс нөхөртэйгөө хэзээ ч бүү харьц. Гэр орны ажлаас чинь өчүүхэн жаахан зүйл хийж өгсөн байсан ч талархаж байгаагаа илэрхийл. Хог асгах, аяга таваг хураах гээд жижиг сажиг юу ч байсан үнэлж байгаагаа заавал хэлэх хэрэгтэй. Тэгвэл нөхөр тань хэлүүлэлтгүй гэр орны ажилд улам ихээр оролцож, гомдоллохгүйгээр хийдэг болно удахгүй.

3. Та өөрийгөө ямар харагдаж байгаагаа нөхрөөсөө үргэлж битгий асуу. Би тарган байна уу, хөөрхөн байна уу, энэ хувцас ямар байна гэх мэт. Тэр танд татагдаагүй бол мэдээж гэрлэхгүй л байсан шүү дээ. Нөхрийгөө үргэлж ийм асуултаар булах нь таны үнэ цэнийг тодорхой хэмжээгээр бууруулахаас гадна тэр сүүлдээ үнэн сэтгэлээсээ хариулахаа болино.

4. Нөхөртөө хувийн цагийг нь чимээгүйхэн зөвшөөрч байгаарай. Танд ч бас ийм цаг хэрэгтэй байдаг шүү дээ. Гэр бүлтэйгээ хамт байхын оронд гадуур найз нөхөдтэйгөө уулзаж, биллиард тоглох нь танд хайргүй гэсэн үг биш. Ялангуяа эрэгтэй хүнд тийм цаг маш их хэрэгтэй байдаг. Харин та нөхөртөө энэ талаар гомдоллохгүй байж чадвал тэр танд баярлах болно.

5. Ямар нэгэн санал зөрөлдөх зүйл гарахад аль болох тохиролцолд хүрэхийг хичээ. Хичнээн таны зөв байсан ч, нөхөр тань хичнээн утгагүй зүйл ярьж байсан ч "миний зөв" гэдэг үүднээс бүү ханд. Таныхаар бүх зүйл шийдэгдсэн ч нөхөр тань сэтгэлдээ бухимдалтай үлдэх болно. Магадгүй тэр бухимдал хэзээ нэгэн цагт гарч ирж хэрүүлийн үндэс болдог. Хамтдаа бүхнийг шийдэх нь гэрлэлтийн гол зорилго шүү дээ. Тэгж чадвал гэр бүлийн тань уур амьсгал амар тайван байж чадна.

Анхааруулга:

Мэдээж нөхөр тань ч гэсэн сайн нөхөр байхын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Хэрэв тэр танд шудрага бус хандаж, таныг ямар нэгэн байдлаар гомдоож байвал дуугүй өнгөрч болохгүй. Заавал хэлэх хэрэгтэй. Гэхдээ аль болох тайван, эерэг хандалагаар яриарай. Найрсаг байдлаар учирлан ярихад тань нөхөр тань сонсох л болно шүү дээ.

..........................................................................................................

Аз жаргалтай амьдрахын нэг гол нууц нь таны амьдралын одоо өнгөрч буй хором юм. Төрсөн өдрийн баяр, шинэ жилээр ч юм уу ханьтайгаа, хүүхэдтэйгээ тэврэлдэн инээлдэн хөгжилтэй авахуулсан зургууд танд байгаа биз .
Тэр аз жаргалтай мөчүүд дахин танд хэзээ ч давтагдахгүй. Тэгэхээр гэрэл зураг таны тэр хормын аз жаргалыг хадгалан үлдсэн байна.
Хүмүүс эд хөрөнгө, байр, машин, үнэт эдлэлээ бүхнээс илүү хайрлан хамгаалдаг. Гэтэл тэднийг үгүй хийсэн ч эргээд олдоно. Харин цаг хугацаа гэдэг хорвоо дээр хэзээ ч эргүүлж авч болдоггүй цорын ганц зүйл юм. Гэтэл хүмүүс бид цаг хугацааг тийм үнэ цэнэтэй зүйл гэж хэзээ ч ойлгодоггүй бөгөөд хайр гамгүй үрж өнгөрөөдөг. Гэтэл бидний одоо байгаа цаг мөч маань бүхнээс үнэтэй байдаг .
Бид жил, сар, өдрийг биш зөвхөн хормуудыг /аав ээждээ эрхэлж байсан тэр үе, ханьтайгаа анх учирсан үе/ л тогтоож авдаг. Иймээс бид хором бүрээс сайн сайхныг олж авч чадвал амьдралаа бүрэн дүүрэн болгож чадна гэсэн үг. Тийм учраас амьдралаа аз жаргалтай байлгахын тулд одоо болж буй хором бүрээ гайхамшигтай сайхан, онцгой болгоорой.
Олон хүн болоогүй байгаа, магадгүй хэзээ ч болохгүй зүйлд санаа зовж, цагаа үрдэг.Тэгэхээр та урдаа байгаа болон хойноо өнгөрсөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд зөвхөн одоо болж буй хоромд анхаарлаа хандуулаарай.Гэхдээ энэ нь зөвхөн одоо болж буй хоромдоо анхаарлаа хандуулаад ирээдүйн төлөө санаа зовохгүй байна гэсэн үг биш юм. Тухайн хормын амьдрал л бидэнд хүсч буй ирээдүйгээ бүтээх боломжийг олгоно.
Тэгэхээр та өнөөдрөөс эхлэн хором хормоор амьдрахын хүчийг мэдрээрэй

........................................................................................................

Таны амьдралын өдөр бvхэн чинь чухал юм шvv.

Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.

Гэр бvл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бvv харамла. Дуртай хоолоо ид, очихыг хvсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчvvдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.

Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгvй хэрэглэ. Vнэтэй vнэртэй усаа дуусчих вий гэж айлгvй цац. Хэрэглэмээр санагдсан vедээ хvссэн зvйлээ хэрэглэж бай.

Vгсийн сангаасаа "Аль нэг өдөр", "Заримдаа" гэсэн vгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бvлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зvйлсээ хойшлуулахаа больцгооё.

Өдөр бvр, цаг бvр, мөч бvр чухал. Магадгvй таны сvvлчийнх байхыг хэн ч мэдэхгvй.

.......................................................................................................

http://biznetwork.mn/

Бичсэн: Telnet | цаг: 13:18 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax