2011-10-27
ЭХ ХҮН ХҮН ТӨРӨЛХТНИЙ БЭЛГЭ ТЭМДЭГ

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 4)



Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.СОСОРБАРАМ:


Залуус, хойч үеийнхэнтэйгээ бодол дотроо, оюун санаандаа тээж явдаг ухаарлаа хуваалцаж буйдаа би тун баяртай байна. Дүү нар минь миний хэлснээс авахыг нь аваад, хаяхыг нь хаяарай. Миний энэ яриа, та нарт хандсан энэ үг яг ийм бай, тийм байх ёсгүй гэсэн тулгалт биш юм шүү. Тэгж хүний эрхийг хязгаарлах эрх надад байхгүй. Тэгээд ч миний бодол яг зөв гэж бусдад тулгах хамгийн тэнэг хэрэг. Хүн надаас өөр байсан ч, давуу бодсон ч, зарим талаараа дутуу ухаарсан ч байж болно. Гол нь зөв л харах хэрэгтэй.
...
2011-10-27
МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ НЬ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 3)


“Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.ЦЭНДМАА:


Өнөөдөр та бүхэнтэй тэмүүлэл гэж юу болох, монгол хүний тэмүүлэл юу байх, түүнд хүрэхийн тулд ямар ухаан, арга зам эрж хайх вэ гэдэг тал дээр санал бодлоо солилцон ярилцъя гэж бодлоо. Улс орнуудын хөгжсөн түүхийг аваад үзэхэд ард түмнээ нийтлэг зорилго, тэмүүлэлтэй байхад зангидсан туршлага ажиглагддаг. Жишээ нь, АНУ-ын түүхийг судлаад үзэхэд ард түмэн нь хүсэл мөрөөдлөөр дүүрэн байж, алс ирээдүйгээ маш тодорхой харж чадсан нь анзаарагддаг. Тэрхүү хүсэл тэмүүлэл нь “Дэл...
2011-10-27
ЭХ ОРНЫХОО ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ БАЙЦГААЯ

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 2)


Сангийн яамны дэд сайд Ч.ГАНХУЯГ:

Зочноор уригдан оролцож байгаадаа баяртай байна. Энэ цуврал лекцийг зохион байгуулж байгаа “Монгол тэмүүлэл”-ийнхний зүгээс эх орны сэдвээр, эх орондоо хайртай байх талаар, эх орныхоо хүү охин нь байх талаар ярьж өгөөч гэж надаас хүссэн. Сонгогдоод та бүхний өмнө, “Боловсрол суваг” телевизийн үзэгчдийн өмнө санал бодлоо хуваалцаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Нөгөө талаас, энэ явдал миний хийж бүтээсэн, хэлж ярьсан зарим нэг зүйл зарим хүнд хүрдэг байж магадгүй юм болов уу гэсэн ойлголт төрүүлж б...
2011-10-27
МӨРӨӨДӨЛ ТЭМҮҮЛЭЛ АМЖИЛТЫН ҮНДЭС

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 1)


Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч С.ГАНБААТАР:



“Мөрөөдөл, тэмүүлэл амжилтын үндэс” сэдвээр та бүхэнтэй ярилцъя. Хэн ч ялгаагүй, тэр дундаа залуучууд өөртөө маш олон асуулт тавьж байгаа. Амжилттай байхын тулд юуг анхаарах ёстой вэ? Юун дээр анхаарлаа төвлөрүүлбэл амжилтанд хүрэх вэ? Энэ асуултууд хамгийн их тавигдаж байгаа байх. Би арай өндөр байхгүй яав аа, би заяаныхаа ханийг олох болов уу, би сайн мэргэжилтэй болж чадах уу, энэ мэргэжил миний ирээдүйг тодорхойлох уу гэх мэт олон асуулт тавьж яваа хүүхэд залууст энэ лекцээрээ...

2011-10-27
Мөрөөдлийн тухай
20 жилийн дараах Би....

Би тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ. Өнгөрсөн шөнө нойр бараг л хүрсэнгүй. Удаан хүлээсэн тэр л цаг болход би  догдлон сэрлээ.. Өнөөдөр бол миний арван нэгэн жилийн сүүлчийн хичээлийн шинэ жил. Хичээл орохоос хоёрхон долоо хоногийг өмнө Би тэмдэглэлийн дэвтэртээ “Би яаг нэг жилийн дараа хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ суралцахаар орсон байх болно”  гэж бичэж суусан..    Харин одоо Би тэр төсөөлж  байсан тэр сургуульдаа орчихсон, хүссэн мэргэжилээрээ сурч байна...

     Оюутан боллоо... Нэг л том хүн болцон юм шиг санагдаж байсан.. Хамгийн анхны удаа КТМС-д орхоор алхаж ...
2011-10-27
Ирээдүйн асуултын хариулт өнөөдөрт оршдог
1. Ирээдүйгээ хэрхэн сайжруулах вэ? Ирээдүйг өнөөдөр бий болгох хэрэгтэй.
2. Ирээдүй рүү хэнтэй хамт явах вэ? Өөрийнхөө ачааг чамд үүрүүлэхгүй байж чадах тйим хүнтэй хамт яв.
3. Ирээдүйд би аз жаргалтай байх болов уу? Чи хувьд аз жаргал гэж юу вэ гэдгээ л таниж чадвал аз жаргалтай байж чадна.
4. Ирээдүйн баялгийг хэрхэн, яаж олж авах вэ? Түүнийг өнөөдөр олж авч бий болго. Тэгээд түүнийгээ хадгалж чаддаг бол.
5. Ирээдүйн зорилгод хэрхэн хүрэх вэ? Зорилгодоо хүрэх ажлаа одооноос эхлэн тодорхой үе шаттайгаар хийх хэрэгтэй.
6. Ирээдүйд намайг юу хүлээж байна вэ? Өнөөдөр чи бүтээн байгуулж байгаа юм...
2011-10-26
Бурхан минь та надад юу өгчихөө вэ?(Өгүүллэг)

     Намайг толиныхоо өмнө Долгионы авч өгсөн гоёлын даашинзыг өмсөн эргэлдэж байхад ч гэсэн “Өнөөдөр би тэднийг харсан” гэсэн бодол надаас салахгүй л байлаа. Энэ даашинз надад үнэхээр зохижээ. Бэлхүүсээр нь тайл гаргасан нь миний өгзөгний тойргийг үл ялиг томруулж, нэг их том биш ч гэлээ биендээ таарсан хөхийг минь хагас гаргасан ухлаадас нь улам тачаангуй харагдуулна. Намайг харсан эрчүүдийн сэрэл тачаалын утсыг хүссэн хүсээгүй хөндөхөөр болжээ гэдгийг би мэдэж байлаа. Ер нь энэ даашинзанд муухай юм алга. Яг л надаас хэмжээ авч, зөвхөн надад л зориулж хийсэн мэт санагдана. Хувцсанд,...

2011-10-26
Ааваар дутсан амьдрал /Өгүүллэг/
          Нансалмаа бол ээж, өвөө хоёртойгоо амьдардаг айлын энхрий охин. Удахгүй дунд сургуулиа төгсөнө. Гурвуулхнаа амьдардаг болохоор амьдрал нь боломжийн, юугаар ч дутахгүй өсөв. Ганцхан охин хэлд орсон цагаасаа өдий хүртэл “Аав” гэдэг үгийг хэлж үзсэнгүй. Өөрөөр хэлбэл “Аав” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь хэрэглэж “Аав аа” гэж дуудаж байсангүй.
          Жаахан байхдаа яагаад аавгүй байгаагаа төдийлөн л анзаардаггүй байж. Харин охин найман нас хүрч сургуульд орсон анхны өдрөөсөө эхлэн аавгүй байгаадаа их эмзэглэн, ичиж зовох болжээ. Учир нь Нансалмаа ээжээрээ овоглодог юм байж. Сургуульд ор...
2011-10-25
Борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

 Энд маркетингийн мэргэжилтэн адил онол ярьж мундагтаж чадахгүй ч найзынхаа гуйсан хүсэлтийн дагуу өөрийн олж мэдсэн бүхнээ зөвлөгөө болгон нэмэрлэхийг хүслээ.

Хүн ашиг олохын тулд бизнес эрхэлдэг гэж боддог. Харин ашиг орлогоо нэмэгдүүлж амжилттай ажиллахын тулд тодорхой хэмжээний маркетингийн мэдлэг зайлшгүй хэрэг болно. Бизнес эрхлэгч хүн бүр маркетингийн талаар мэдлэгтэй байх шаардлагтай болж байна.

Бүтээгдэхүүн борлуулах болчихоод идэвхижүүлэлт хийж телевиз сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр  реклам явуулж маш их хэмжээний хөрөнгө мөнгө зардаг ч эцэст нь зорилтот зах зээлдээ хү...

2011-10-21
Хичээл, зүтгэл хэнийг ч гомдоохгүй
     Өмнө нь эрдмийг эрхэмлэх талаар нийтэлсэн бол энэ удаад хичээл зүтгэлийн талаар нийтэлж байна. Одоо цагт эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд маш их үрэг хүлээх болжээ. Хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын тулд юугаа ч хайрлахгүй эцэг эхчүүд олширсон байна.  Гэвч ямар ч нэр хүндтэй сайн сургууль байлаа гэсэн оюутны тархи толгой руу сүү юүлж байгаа юм шиг эрдэм боловсролыг цутган хийж өгөхгүй. Сайн сурах эсэхийг гагцхүү оюутан андын маань өөрийн хичээл зүтгэл нь эцсийн дүнд шийднэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
     Эцэг эх нь мөнгө хөрөнгө, эд баялгийг үр хүүхэддээ өвлүүлж боло...