2009-11-10
ТИТЭМ ҮГ - Шунахай зан бол бүх муу муухайн үндэс

Үүний урьд муу муухайгаас салах тухай ярьсан. Тэр сэдвээ цааш нь үргэлжлүүлье. “Шунахай зан бол бүх муу муухайн үндэс”. Шунахай зан орчлонгийн хэчнээн ч олон гайгүй сайн хүнийг гай таригч ороолон болгон хувиргав даа. Хомхой сэтгэл зам мөрөөрөө гэлдэрч явсан хэчнээн ч олон гэм зэмгүй хүний зам мөрийг нь алдуулж гэмтэн буруутан болгов доо.

Шуналын дон шүглэсэн хүн ариун гэгээн бүхнээ хог дээр хаяж, буяндаа бузар хийн, бурхандаа нүгэл үйлдэгч болон төрөл арилжина. “Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болж олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан. Яла...
2009-11-10
ТИТЭМ ҮГ - Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй

 Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш.

“Зүрхний өргөсийг сайн нөхрийн гар л авч чадна”. Гомдол олон янз. Хөнгөн гомдлоос голдоо ортол гомдох хүртэл гомдлын гашуун мөр сэтгэл зүрхэн дундуур гуниг тээн, гонсойлгон зурайна. Хөнгөн гомдлыг тайлах ч амар, мартах ч ам...
2009-11-10
Бурууд бусдын нүд хурц

Энэ хорвоогийн хамгийн муухай эмэгтэй бол хайнга эмэгтэй.
Даашинз дээрх өчүүхэн тортог, эсвэл хүзүү  биен дээрх бяцхан шарх, хатиг, үү  гэх мэтхэн таны гоо сайхныг устгадаг аймшигтай нян гэдэг гэдгийг мэдэх үү.

Бас цамцны өчүүхэн ханзархай,триконы хөвөрсөн ганц утас л таныг үнэ цэнэгүй болгож орхидог. Йимд өчүүхэн ч зүйлээ хайнга орхиж болохгүй. Зөнд нь орхисон  бүхэн эмэгтэй хүний сайханд дайсагнадаг.

 Самны өчүүхэн хир ,будаг нь халцарсан хумс мэт нь хүний тавьтаргүй харцанд шууд л өртдөг. Бусдын ийм харц таныг цааш нэгжин уудалж өөр эвтэйхэн өө сэвийг илчлэх гэж улайран эрдгийг харцны эзэн ч з...
2009-11-10
Нууц амрагтай хүн бүрт зориулав...
/ Нууц амрагаас болоод хэдэн гэр бүл салж, хэдэн хүүхэд өнчирч, магадгүй хэдэн хүн амиа хорлож, хэдэн хүн ахиж хэнд ч итгэхээргүй болтлоо элэг зүрх нь эмтэрсэн бол гэж бодохоос л уур хүрээд байдын. Гэхдээ амьдралд юм юм л тохиолдох юм. Яг л энэ шүлгэн дээрх хоёр шиг.../


Гэмтэн ялтан мэт өөрийгөө би санадаг
Гэргийн чинь өмнө бүүр буруутан гэж боддог
Орчлон хорвоод өөрийгөө амьд явааг зүхдэг
Огт чамайг танихгүй байх минь яав гэж өөрийгөө л би зэмлэдэг ээ

Хэзээ ч хамаагүй дуудахад чинь түргэн тусламж шиг би гүйгээд л оччихсон байдаг
Хэрэггүй, ингэх нь хэрэггүйг мэддэг ч яваад л оччихсон байдаг
Яргуй уна...
2009-11-09
Хэрэгтэй хэдэн хаяг
Онлайн дэлгүүр:
     -http://www.shopping.com/
     -http://www.6pm.com/
     -http://www.kswiss.com/
     -http://www.nike.com/
     -http://www.puma.com/
     -http://www.adidas.com/

Төрийн байгууллагууд:
    -http://www.crc.gov.mn/                                 -Харилцаа холбооны зохицуулах газар
    -http://www.citizenmongolia.com/               -Улсын бүртгэлийн ерөнхий газар
    -http://www.mta.mn/                                       -Монголын Үндэсний татварын алба
    -http://www.ssia.gov.mn/                               -Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Хэрэгтэй:
    -http://www.geree.mn/ ...
2009-11-07
Заяа : Сэтгэлийг сонс

Сонсоцгоо
Солиотой хүн ярьж байна
Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна

Ар  араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх шивнэж байна

Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөөн оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна

Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо
Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо
Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож
Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж

Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичхаад
Хашгирч ч чадахгүй хоосон санаа алдах шиг
Дурласан сэтгэл гэдэг...
2009-11-07
Заяа : Надад дурласан бүсгүйчүүдэд
Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

/Хуулбар/

...
2009-11-07
Найз
Томдсон дэгжин хувцастай уруулаа будсан бяцхан охин надтай байсхийгээд уулзана
Том хүний хувцасаар гоёлоо гэж ээжээрээ загнуулна , дахиад л зэмлүүлнэ
Энэ бол миний эрх багын дүрсгүй найз

Толгойдоо түмэн мөрөөдөлтэй, болзох гэж гоёсон охин
Торомгор алаг нүдээрээ инээмсэглэн баярлалаа гэх шиг
Салаалж сүлжсэн үс нь үнэхээр хөөрхөн зохиж дээ
Сайн ажвал шохоорхол түүнийг надтай холбожээ
Энэ бол миний сурагч насны минь томоогүй найз

Ид залуугийн гоо сайхныг гайхуулах шиг
Ихэмсэг бөгөөд даруухан
Надтай ойр ойр боловч богинохон уулзахдаа
Нууцхан инээмсэглэнэ , сэтгэл хангалуунаар
Залуу нас нь түүнийг ч...
2009-11-07
Заяа - Би эхнэртэй
Харц чулуудсан зүрхэнд хэлэх хоёрхон үгтэй:
Би эхнэртэй.
Харсаар байтал ядам хуруу минь хайрын тангаргатай:
Бэлзэг түгжээтэй.
Хос хосоороон зовлонг туулдаг нэг л тавилантай:
Тэгэвч жаргалтай.
Хорвоод би хүнийг хайрладаг ганцхан зүрхтэй:
Тэр нь эзэнтэй.

/Хуулбар/

2009-11-03
Хуримын ерөөл болон хуримын дэг /орчин үеийн/
Зээ

Хуримлагч хосын нэрс
.....................................................
.....................................................

Өвөг дээдсийнхээ ариун голомтыг өртөөлөн залгамжилж
Гал голомтоо бадрааж буй билэгтэй сайхан энэ өдөр
Үгийн сайхнаар ерөөл өргөж
Сэтгэлийн сайхнаар бэлэг барияа

Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Сэтгэл итгэлээрээ хайраа тэтгэж
Хазайсан газар нь нэгнээ түшиж
Хальтарсан газар биесээ тулаж
Нэгэн бие мэт нийлсэн сэтгэлээрээ
Насан буянаа тэгшитгэж яваарай.

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан
Долоон бурханд...