/ Нууц амрагаас болоод хэдэн гэр бүл салж, хэдэн хүүхэд өнчирч, магадгүй хэдэн хүн амиа хорлож, хэдэн хүн ахиж хэнд ч итгэхээргүй болтлоо элэг зүрх нь эмтэрсэн бол гэж бодохоос л уур хүрээд байдын. Гэхдээ амьдралд юм юм л тохиолдох юм. Яг л энэ шүлгэн дээрх хоёр шиг.../
Гэмтэн ялтан мэт өөрийгөө би санадаг
Гэргийн чинь өмнө бүүр буруутан гэж боддог
Орчлон хорвоод өөрийгөө амьд явааг зүхдэг
Огт чамайг танихгүй байх минь яав гэж өөрийгөө л би зэмлэдэг ээ
Хэзээ ч хамаагүй дуудахад чинь түргэн тусламж шиг би гүйгээд л оччихсон байдаг
Хэрэггүй, ингэх нь хэрэггүйг мэддэг ч яваад л оччихсон байдаг
Яргуй унаж, сэргэх бүрд горьдлого минь тасардаг
Яавч хань чинь болж чадахгүйгээ өөрийн эрхгүй мэдэрдэг ээ...
Тэгэвч би утсаан тэврэн тэврэн чагнадаг
Тэргэл сарны доор ганцхан өөрийг чинь л хүлээдэг
Одоо боллоо цэг тавья гэж мянган удаа өөртөө андгайлсан ч
Орхиод чамаас холдож чадахгүй, оргилсон хайрандаа гинжлэгдсэн байсан
Эхнэртэй чиний юунд болж ингэж татагднам бэ?
Эхлэлтэй нь учирсан учирлын төгсгөлийг нь хурдан зангидаач
Бусдын нулимсан дээр жаргахгүй гэж өөртөөн амалсан хэдий ч
Буцааж ч болохгүй, авахын аргагүй сэтгэлээн би яахын бэ?
Орчиж гүйхийн хорвоод ойлгох хүн ховор оо
Оройтсон хайр гэгч манант өдрүүд шиг гаслалтай
Сарны шувууд дуулан жиргээд
Саруул талын цэцэгс бvжнэ
Хайргvй байхын арга vгvй э
Хавар хайр дагуулж ирдэг юм уу
Сэтгэлийн хөнгөн гунигийг хөндөж
Сэргvvн цэнхэр бороо шивэрлээ
Сэргэлэн салхиар vvлс сэмэрсэн
Сэвэлзvvр нойрондоо чамайг би харлаа
/Хуулбар/