Энэ хорвоогийн хамгийн муухай эмэгтэй бол хайнга эмэгтэй.
Даашинз дээрх өчүүхэн тортог, эсвэл хүзүү биен дээрх бяцхан шарх, хатиг, үү гэх мэтхэн таны гоо сайхныг устгадаг аймшигтай нян гэдэг гэдгийг мэдэх үү.
Бас цамцны өчүүхэн ханзархай,триконы хөвөрсөн ганц утас л таныг үнэ цэнэгүй болгож орхидог. Йимд өчүүхэн ч зүйлээ хайнга орхиж болохгүй. Зөнд нь орхисон бүхэн эмэгтэй хүний сайханд дайсагнадаг.
Самны өчүүхэн хир ,будаг нь халцарсан хумс мэт нь хүний тавьтаргүй харцанд шууд л өртдөг. Бусдын ийм харц таныг цааш нэгжин уудалж өөр эвтэйхэн өө сэвийг илчлэх гэж улайран эрдгийг харцны эзэн ч зогсоож чаддаггүй.
Энэ бол ухамсаргүйгээр зөнгөөрөө хийгддэг үйлдэл юм.
Бурууд бусдын нүд хурц гэдэг . Ингэхээр чамд эзнээ хөтөлдөг харцны бахыг хангах сул тал өчүүхэн ч байж болохгүй.
Өөрийгөө дутуу хянасан бүсгүй үргэлж эрчүүдэд үнэ цэнэгүй үлддэг юм. Бардам итгэлтэй бүсгүй хэзээд эрчүүдийн харцыг булааж байдаг . Та бардам өөртөө итгэлтэй байхын тулд юугч өчүүхэн гэж бодолгүй маш чухалчилж авч үзэх хэрэгтэй. Таныг сайхан харагдах бас нэг чухал зүйл бол өнгө юм.Өнгөний сонголт дээр хэзээ ч хайнга хандаж болохгүй.
Өнгө - энэ бол маш чухал. Үүнийг анзаарахгүй өнгөрвөл сайхан харагдах тухай мартах хэрэгтэй. Нялуувтар өнгө ,ажил алба , үдэшлэг гээд бүгд өөрийн гэсэн өнгө аястай байх хэрэгтэй.
Хамгийн зохимжтой өнгөний хувд гэвэл хар, хөх ,улаан ,цэвэрхэн тунгалаг өнгө эмэгтэй хүн бүрийн өнгө байх ёстой.
Харин Шар, шар ногоон ,улаан шар өнгөнүүд бол ёстой л оргүйгээс охинтой нь дээр гэсэн сонголт.
Мебелийн хүрэн өнгө, борооны үүл шиг багширсан саарал , мөнгөлөг саарал өнгө эдгээр өнгө бол хүний төсөөлөлийг аргагүй нууцлаг сонирхолтой болгодог юм. Гэтэл бүдэг хар өнгө таныг эсэргээр нь болхи бүдүүн бараг харагдуулна. Эцэст нь сануулхад цэргийн ногоон өнгө бол ердөө л гутамшиг .
Та хувцасныхаа өнгөнд үргэлж анхаарч байгаарай
/Хуулбар/