2009-11-07
Найз
Томдсон дэгжин хувцастай уруулаа будсан бяцхан охин надтай байсхийгээд уулзана
Том хүний хувцасаар гоёлоо гэж ээжээрээ загнуулна , дахиад л зэмлүүлнэ
Энэ бол миний эрх багын дүрсгүй найз

Толгойдоо түмэн мөрөөдөлтэй, болзох гэж гоёсон охин
Торомгор алаг нүдээрээ инээмсэглэн баярлалаа гэх шиг
Салаалж сүлжсэн үс нь үнэхээр хөөрхөн зохиж дээ
Сайн ажвал шохоорхол түүнийг надтай холбожээ
Энэ бол миний сурагч насны минь томоогүй найз

Ид залуугийн гоо сайхныг гайхуулах шиг
Ихэмсэг бөгөөд даруухан
Надтай ойр ойр боловч богинохон уулзахдаа
Нууцхан инээмсэглэнэ , сэтгэл хангалуунаар
Залуу нас нь түүнийг чимжээ , өөр гоёл ч хэрэггүй
Энэ бол миний одоо үерхдэг сайн найз минь

Энгэсэг зузаан түрхэж , үнэтэй хувцасаар гоёх гэж хичээжээ
Ээрээд надтай уулзчихвал салах нь удаан
Зовлон тоочно , хөнгөхөн санаа алдана , гэхдээ гандан буураагүй ээ
Энэ харин миний ирээдүйн найз бололтой

Өдөр хоног өнжин хааяа нэг уулзахдаа
Мэндийн зөрөөтэй , бараг л учрах нь ховордож дээ
Энэ миний өтөл насны минь ганцхан үнэнч найз
Ингэж  эгэл бүсгүй миний толь хэлэх байсан байх даа

/Хуулбар/

Бичсэн: Telnet | цаг: 21:17 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax