2011-08-29
Ресторан, хоолны газрын маркетинг

Та өөрийн үйлчилгээний газартаа байнга шинэчлэлт хийдэг үү? Эсвэл өнгөрсөн жилийнхээ МЕНЮ-тэй л үйлчилгээгээ явуулж байна уу?
Хэдэн хоногийн өмнө би нэгэн рестораны үйлчилгээ явуулдаг компанийн удирдлагуудтай нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Тэгэхдээ бид дараа жил юу хийх вэ, Зорилго зорилтууд маань ямар байх гэдэг тал дээр ярилцаж, мөн хэрхэн үйлчлүүлэгчиддээ өөрийн маркетинг болоод мэдээллийг хүргэх вэ талаар яриа өрнүүлсэн юм. Тэр үед л энэхүү цуврал бичлэгийг эхлэе гэж бодсон юм.

Хэрхэн үйлчлүүлэгчдээ алдахгүй байнгын байлгах вэ гэдэг асуудал их тулгардаг. Учир нь Монголчууд бид их хур...

2011-08-29
Үйлчлүүлж буй ресторанаасаа хэрхэн сайн үйлчилгээг авах вэ?
Ресторанаар үйлчлүүлэх тоолондоо сэтгэл хангалуун гарна гэдэг бараг л боломжгүй зүйл. Үйлчилгээ муу, удаан, амтгүй хоол гээд олон зүйл сэтгэл ханамжийг бууруулдаг билээ.

Тэгвэл сэтгэл ханамжгүй байдлаа уур уцаараар гаргах нь зөв үйлдэл мөн үү? Гал тогоонд болж буй процессд та нөлөөлөх боломжтой гэж үү?
Тэгвэл аливаа нөхцөлд үйлчлүүлж буй ресторанаасаа хамгийн шилдэг үйлчилгээг нь авах аргатай танилцая.

Арга 1. Инээмсэглэ.
Үйлчлэгч олон янзын ааш араншинтай хүмүүстэй харьцаж, байнга загинуулж, зандруулдаг. Харин та тэдгээр хүмүүстэй адилхан байх албагүй. Харин анх рестораны хаалгаар орох...

2011-08-29
“Хямралын үед амжилттай ажиллаж байгаа бизнесийн жишээнүүд. Хоолны газрын бизнес”
Д.Баярсайхан /Сакраменто/
Би өнөөдөр илтгэлээ “Хямралын үед амжилттай ажиллаж байгаа бизнесийн жишээнүүд. Хоолны газрын бизнес” сэдвээр бэлтгэж ирсэн бөгөөд үүнд хүмүүсээс хамгийн их санал хүсэлт ирдгээр нь тусгайлан хоолны газрын бизнест хэрэгцээтэй жишээ, санаа, зөвлөгөөг багтааж байгаа юм.
Юуны түрүүнд одоогийн эдийн засаг, бизнес орчны нөхцөл байдлын талаар товч дурдаад үндсэн сэдэв үрүүгээ оръё.


Эдийн засаг, бизнес орчны өнөөгийн нөхцөл байдал

Эдийн засгийн ерөнхий үзүүлэлт Дотоодын нийт бүтээгдэхүүний бууралт зогсож эргэсэн байгаа. Машин, байрны зах зээл тогтворжиж эхэлсэн гэж үз...

2011-08-29
Хоолны газрууд ямар байх ёстой вэ?
- “Эрүүл хүнс” аяны хүрээнд MNS 4946:2005 стандартын талаар дараахь зөвлөмжийг толилуулж байна.

Хоолны газарт тавих нийтлэг шаардлага:

1. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хүрээнд хүнсний аюулгүй байдал, барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байна. 2. Хоолны газрын үйлчилгээ нь хэрэглэгчийн сонирхолд нийцсэн иж бүрдэл шинжтэй байна.

3. Хоолны газар нь үйлчилгээний чанарын зэрэглэлийн түвшинг хангаж, ажилтнуудын ажил үүргийн хуваарь, ажиллах зааврыг тус...
2011-08-26
Хотын соёлыг түгээгч нь Их сургууль

Өнөөдөр хотын соёлын тухай маргаан өрнөж, хүн бүрийг хот, хөдөөд төрснөөр нь ялгаж, сүүлдээ бүр гадаад төрх байдлаар хот хөдөөний хүн гэж ялгаварлан харьцах болжээ. 2003 онд поп хатагтай Сарантуяа АНУ-д тоглолт хийж байгаад “Хүүеэ 40 мянгатынхан чинь энд хүрээд ирсэн юмуу ” гэж уулга алдсан гэдэг. Хамт ажилладаг нэг багш маань гудамжинд хүнтэй маргалдаад “Хөдөөний бүдүүлэг” гэж хэлснийхээ хариуд “Чи хотынх юм бол Европ, Америк руугаа явахгүй нь яаасын. Би сумын төвөөс ирээд хотод амьдраад чадаж байна” гэж хэлсэн гээд бодит үнэнд тулгуурласан хожим хошин яриа болж үлдэх зүйл манай нийгэмд хөврө...

2011-08-26
Бид бүгдээрээ сансрын нисгэгчид

Түүхийн тухай хамгийн анхны төсөөлөл ҮҮСЭЛ-ээс эхлэлтэй. Яагаад хамгийн жижиг эс хөгжлийн шатыг дамжиж сээр нуруутан, хөхтөн амьтад, бас оюун ухаант ХҮН болж амьдрал гэдэг зүйлийг бий болгодог юм. Бидний хөгжлийн замын ирээдүй хаана очиж төгсгөл болохыг хаанаас анх үүссэн эхлэлийн цэгээс олж харж болох юм. Гэтэл эхлэлийн цэг төгсгөлгүй хэвээр үргэлжилсээр хүн төрөлтний цуглуулсан мэдлэг, мэдээллийг улам л ээдрээ бэрхшээлтэй, бас хязгааргүй болгож байна.

1990 онд 10 м диаметр бүхий тольтой “Хуббле” Сансрын дуран авайг тойрог замд оруулснаар хүн төрөлхтөн өмнө нь олж үзээгүй маш олон д...

2011-08-26
Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны түүх

Модунь шаньюй 2200 жилийн тэртээ “Газар нутаг бол улс гэрийн үндэс мөн” хэлсэн үг хэзээ ч ач холбогдолоо алдахгүй билээ. Нутаг дэвсгэр бол хүн төрөлхтөн төдийгүй амьд амьтанд их чухал зүйл юм. Улс, үндэстэний оршин байх хамгийн том шалгуур газар нутаг байдаг бөгөөд оршин буй энэ газар нутаг нь тухайн улс, үндэстний түүхийн хөгжил дэвшил, мандал буурлыг тод томруун илтгэгч гол хүчин зүйл билээ. Тухайлбал, газар тариалангийн ач холбогдлыг сэрүүн бүсийнхэн халуун орны Индианчууд, Аброгениуд, Хүйтэн сэрүүн бүсийн нүүдэлчдээс илүү сайн мэддэг, энэ бүс нутагт түүхэн үйл явдлууд илүү эрчимтэ...

2011-08-26
Монголын хамгийн хамгийн...

Өнөөдөр интернэтээр дэмий сэлгүүцэж байгаад ийм мэдээллийг олж уншлаа. Надад таалагдсан тул блогтоо оруулчихлаа.

....Би хүн болж төрсөндөө, тэгэхдээ бүүр язгуур түүхтэй Монгол улсад төрсөндөө, энэ улсыг төлөөлөх иргэн хүн болж төрсөндөө бахархдаг. Монгол маань баян сайхан орон боловч одоо бид ядуу байна. Бусад улсад байдаг энгийн юм бидэнд байхгүй ч бид тэдэнд байгаа юмыг одоо байгаагаас нь илүүгээр бүтээх бололцоо, боломж байдаг. Гэхдээ та бидэнд л зөвхөн байдаг, өөр хаана ч байдаггүй тийм ариун нандин, сайхан зүйлүүд бидэнд байдгийг залуу үе та нар маань үргэлж бидэж энэ сайхан улс ор...

2011-08-26
Хайрын шүлэг

Хайрласан шиг хайрлах бас сайхан

Харанхуй шөнийн жаргалд хамтдаа хоёулаа умбаад л
Хамаг байдаг хувцсыг нь хаа сайгүй цацлаад л
Халуун дулаахан хөнжилдөө хамтдаа хоёулаа эрхлээд л
Хасын цагаан биеийг нь илбэн таалан наадаад л

Хайрласан шиг хайрлах бас сайхан

Гэрэлт наран мандахтай зэрэг гэрээсээ хамтдаа гараад л
Салаа замын уулзвар дээр салж чадахгүй тэврэлдээд л
Наран жаргахтай зэрэгцэн чамруугаа би тэмүүлээд л
Намайг хүлээсэн чи минь инээмсэглэн мишээж угтаад л

Хайрласан шиг хайрлах бас сайхан

Би, чи гэлтгүй хоолоо цуг хийгээд л
Бие биесээ харж инээж баясаад л
Өдрийн болсон явдлаа  хуваалцаад л
Өх...

2011-08-26
Хайрын тухай онч үгс

Хайрлана гэдэг бол хүнийг эцэг, эхийн өсгөсөнөөр нь бус бурханаас илгээгдсэнээр нь харахыг хэлнэ.

Хайр гэдэг нь ерөнцийн төв гэнэт  хэн нэгэнрүү шилжих үйл явц юм.

Хайр гэдэг нь хоёулахнаа хувиа хичээх явдал мөн.

Хайр яг цаг үеэ олж ирдэг.

Хайранд зөвхөн хоёулахнаа байдаг. Бусад нь зүгээр л чимэглэл...

Хайр гэдэг бол амьдрах хүсэл.

Хайр хоёр зүйлийг л алдаг. Энэ бол цаг, тэмүүлэл хоёр юм.

Хайр бол сонголт биш хувь заяа юм.

Эр ба эм- нэг нэгнийхээ түлхүүрийг хадгалсан хоёр хайрцаг

Магадгүй чи энэ ертөнцөд зөвхөн байж болох юм. Гэвч хэн нэгний хувьд чи бүх ертөнц нь юм шүү.

Эмэгтэй хүн...