Хайрласан шиг хайрлах бас сайхан
Харанхуй шөнийн жаргалд хамтдаа хоёулаа умбаад л
Хамаг байдаг хувцсыг нь хаа сайгүй цацлаад л
Халуун дулаахан хөнжилдөө хамтдаа хоёулаа эрхлээд л
Хасын цагаан биеийг нь илбэн таалан наадаад л
Хайрласан шиг хайрлах бас сайхан
Гэрэлт наран мандахтай зэрэг гэрээсээ хамтдаа гараад л
Салаа замын уулзвар дээр салж чадахгүй тэврэлдээд л
Наран жаргахтай зэрэгцэн чамруугаа би тэмүүлээд л
Намайг хүлээсэн чи минь инээмсэглэн мишээж угтаад л
Хайрласан шиг хайрлах бас сайхан
Би, чи гэлтгүй хоолоо цуг хийгээд л
Бие биесээ харж инээж баясаад л
Өдрийн болсон явдлаа хуваалцаад л
Өхөөрдөж нэгнийгээ эрхлүүүлээд л
Хайрласан шиг хайрлах бас сайхан
......................................................................
Хайраа гэж
Тусад нь байлгачихвал хөлдүү ч болчихдог
Бусдыг хайрлахаар хуурсан ч болчихдог
Буцааж нэхэхээр хожимдсон ч болчихдог
Хэсэг орхихоор хаясан ч болчдог
Хэн нэгэнтэй харахаар хардсан ч болчихдог
Хэзээ эхэлсэн нь мэддэггүй
Хэрхэн тайлбарлах нь тодорхойгүй
Нулимстай үнсдэг эхийн хайр
Нууцалж үнсдэг мөрөөдлийн хайр
Ухааруулж үнсдэг аавын хайр
Уучилж үнсдэг ханийн хайрhttp://love.blog.inet.mn/- -с