Fri-26-Aug-2011
Хайрын тухай онч үгс

Хайрлана гэдэг бол хүнийг эцэг, эхийн өсгөсөнөөр нь бус бурханаас илгээгдсэнээр нь харахыг хэлнэ.

Хайр гэдэг нь ерөнцийн төв гэнэт  хэн нэгэнрүү шилжих үйл явц юм.

Хайр гэдэг нь хоёулахнаа хувиа хичээх явдал мөн.

Хайр яг цаг үеэ олж ирдэг.

Хайранд зөвхөн хоёулахнаа байдаг. Бусад нь зүгээр л чимэглэл...

Хайр гэдэг бол амьдрах хүсэл.

Хайр хоёр зүйлийг л алдаг. Энэ бол цаг, тэмүүлэл хоёр юм.

Хайр бол сонголт биш хувь заяа юм.

Эр ба эм- нэг нэгнийхээ түлхүүрийг хадгалсан хоёр хайрцаг

Магадгүй чи энэ ертөнцөд зөвхөн байж болох юм. Гэвч хэн нэгний хувьд чи бүх ертөнц нь юм шүү.

Эмэгтэй хүн зүрхнийхээ түлхүүрийг  өгчихөөд, маргааш нь цоожоо сольчихдог тохиолдол цөөнгүй байдаг.

Хүмүүс ихэнхдээ ганцаардмал байдаг. Учир нь тэд гүүрний оронд хана босгох зуршилтай.

Зовиургүйгээр хайрлаж сурья гэвэл эхлээд цасан дээгүүр мөрөө үлдээхгүй явж сурах хэрэгтэй.

Хайрлаж үзээгүй байж хайр байдаггүй гэж ярих хэрэггүй.

http://love.blog.inet.mn/

Бичсэн: Telnet | цаг: 10:06 AM | Хайр дурлал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant