2011-08-29
Ресторан, хоолны газрын маркетинг

Та өөрийн үйлчилгээний газартаа байнга шинэчлэлт хийдэг үү? Эсвэл өнгөрсөн жилийнхээ МЕНЮ-тэй л үйлчилгээгээ явуулж байна уу?
Хэдэн хоногийн өмнө би нэгэн рестораны үйлчилгээ явуулдаг компанийн удирдлагуудтай нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Тэгэхдээ бид дараа жил юу хийх вэ, Зорилго зорилтууд маань ямар байх гэдэг тал дээр ярилцаж, мөн хэрхэн үйлчлүүлэгчиддээ өөрийн маркетинг болоод мэдээллийг хүргэх вэ талаар яриа өрнүүлсэн юм. Тэр үед л энэхүү цуврал бичлэгийг эхлэе гэж бодсон юм.

Хэрхэн үйлчлүүлэгчдээ алдахгүй байнгын байлгах вэ гэдэг асуудал их тулгардаг. Учир нь Монголчууд бид их хурдан уйдамтгай юм шиг байгаа юм. Магадгүй хүн ам цөөн, гадуур хооллох соёл төлөвшөөгүй бололтой. Тэгээд ч оръё гэхээр цөөхөн хэдэн гайгүй ресторантай, гэтэл тэдний меню нь байнга хэвээрэй байгаад байдаг. Өдөр бүр лапша идээд байх онцгүй шүү дээ. Тэгэхээр хэрхэн тэдгээр үйлчлүүлэгчдийг байнга сонирхолтой байлгах вэ? гэдэг асуудал гарч ирнэ.

Танай ресторан жилд хэдэн удаа менюгээ өөрчлөдөг вэ? Түүнийгээ хэрхэн үйлчлүүлэгчдэд мэдэгддэг вэ? Эл.шуудан уу? Утас уу? Электрон шуудан нэг бодлыг сүүлийн үеийн технологий боловч энэхүү тохиолдолд, ер нь одоо, үр дүнтэй тооцогдохоо болиод байгаа гэж хэлж болно. Ялангуяа та SPAM явуулж байгаа бол (Харин зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид рүү л явуулж байгаа болоод таны үйлчлүүлэгчид энэхүү үйлчилгээг авахыг зөвшөөрсөн тохиолдолд үр дүнгээ өгч магадгүй юм). Тэгэхээр мэйл-ийн талаарх санаагаа хаясан нь дээр. Дээр би блог ашиглан ресторанаа хэрхэн сурталчилж болох талаар бичсэн. Тэгэхээр тэр нэгдэх санаа нь байг.

Тэгвэл хоёр дох санаагаа дэлгэе: Та рестораны үйлчлүүлэгчдийнхээ дунд амралтын өдрүүдээр "Хамтдаа" арга хэмжээ зохион байгуулж болох юм. Энэ нь яадаг юм бэ гэхээр, цэцэрлэгт хүрээлэнд ч юм уу, ресторандаа ч юм уу нэгэн өдөр товлож байгааг хамтдаа маш их сонирхолтой, өвөрмөц хоол хийхийг санал болгоно. Тэгээд ерөнхий тогоочийнхоо хамтаар бүгдээрээ хоолоо хийнэ. Хоолны орцын зардлыг үйлчлүүлэгчид даах бөгөөд өөрсдөө авч ирж болно. Нэг бол ресторан гаргаад үйлчлүүлэгчдээсээ төлбөр, TAX авч болно. Хоолоо хийх явцдаа тогоочоос хэрхэн хийх талаар суралцах, зөвлөгөө авах болоод сайхан амрах боломжтой юм. Иймэрхүү арга хэмжээнүүд нь бидний үйлчлүүлэгчдийг бидэнтэй их ойр бас байнгын болгодог юм. Гэхдээ БАЙНГЫН үйлчлүүлэгч гэдэг ойлголт маань ер нь өөрөө өөр утгатай л даа. Үүний талаар дараа бичих болно.

http://zoogiingazar.dayar.mn/

Бичсэн: Telnet | цаг: 10:11 | Хэнд ч хэрэгтэй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


баярлалаа
ийм зүйлийг хэр болгон хүмүүс мэддэггүй жижигхэн зүйлээс ч гэсэн бизнессээ алдаж болдог юумаа гэдгийг мэдрүүллээ
алга ташилт
Бичсэн: Otgoo (зочин) цаг: 12:08, 2011-12-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax