2011-08-29
Үйлчлүүлж буй ресторанаасаа хэрхэн сайн үйлчилгээг авах вэ?
Ресторанаар үйлчлүүлэх тоолондоо сэтгэл хангалуун гарна гэдэг бараг л боломжгүй зүйл. Үйлчилгээ муу, удаан, амтгүй хоол гээд олон зүйл сэтгэл ханамжийг бууруулдаг билээ.

Тэгвэл сэтгэл ханамжгүй байдлаа уур уцаараар гаргах нь зөв үйлдэл мөн үү? Гал тогоонд болж буй процессд та нөлөөлөх боломжтой гэж үү?
Тэгвэл аливаа нөхцөлд үйлчлүүлж буй ресторанаасаа хамгийн шилдэг үйлчилгээг нь авах аргатай танилцая.

Арга 1. Инээмсэглэ.
Үйлчлэгч олон янзын ааш араншинтай хүмүүстэй харьцаж, байнга загинуулж, зандруулдаг. Харин та тэдгээр хүмүүстэй адилхан байх албагүй. Харин анх рестораны хаалгаар орохдоо л инээмсэглэ.
Үйлчлэгч тандээр ирээд захиалга авах үед инээмсэглэж, бага зэргийн яриа өрнүүл. Үйлчлэгчид таны харилцаа ихээр таалагдах бөгөөд шууд л харилцаа нь өөр болж ирнэ.

Арга 2. Өлссөн, тэвчээргүй байдлыг бүү гарга
Өлссөн ууртай хүн хамгийн муухай ааш араншинтай байдаг. “Би өлсөж байна, хурдал” гэсэн үг тэднийг хурдан хөдөлгөх нь юу л бол. Харин үйлчлэгч захиалга авахаар ирэх үед бага зэрэг хэд хэдэн удаа санаа алдаж, ажилдээрээ өдөржин суусаар ядарсан хүний дүр царайг гарга. Гэхдээ яарч, уурлах хэрэггүй. Тэд таны байдлыг хараад шууд мэдэх бөгөөд хоолыг тань хурдан авчираад өгчихнө.

Арга 3. Бага зэрэг сээтэгнэ
Рестораны хаалгаар ороод үйлчлэгч нарыг нь хар. Тэгээд аль дулаан харцтай, эсвэл царайлаг нэгнийг сонго. Тэгээд тухайн үйлчлүүлэгчээр үйлчлүүлмээр байгаагаа хэлж болно. Сонгосон үйлчлэгчтэйгээ эелдэгээр харьц. Тэр үед та жинхэнэ хатан хаан мэтээр л үйлчилгээ авна гэж мэдээрэй.

Арга 4. Рестораны эзнийг таньдаг бол түүний нэрийг дурд
Хэрвээ та рестораны эзнийг таньдаг, эсвэл нэрийг нь мэддэг бол дурдах хэрэгтэй. Жишээ нь найзуудтайгаа явж байгаа бол “ Энэ ресторан манай найз ..... ых юм л даа. Үйлчлүүлээд үзээрэй гэж байсан юм” гэх мэтээр ярь. Үүнийг сонссон үйлчлэгч танд онцгой үйлчилгээг үзүүлэх болно.

Арга 5. Карманы мөнгө өг
Тип гэж нэрлэдэг дээ. Үйлчилгээ авахаасаа өмнө тухайн үйлчлэгчдээ сайн үйлчилгээг үзүүлэх аваас нэмэлт тип өгнө гэдгээ хэл. Мэдээж тэд онцгой үйлчилгээг үзүүлэх болно.

http://www.mglradio.com/
Бичсэн: Telnet | цаг: 10:06 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax