2011-10-27
Ирээдүйн асуултын хариулт өнөөдөрт оршдог
1. Ирээдүйгээ хэрхэн сайжруулах вэ? Ирээдүйг өнөөдөр бий болгох хэрэгтэй.
2. Ирээдүй рүү хэнтэй хамт явах вэ? Өөрийнхөө ачааг чамд үүрүүлэхгүй байж чадах тйим хүнтэй хамт яв.
3. Ирээдүйд би аз жаргалтай байх болов уу? Чи хувьд аз жаргал гэж юу вэ гэдгээ л таниж чадвал аз жаргалтай байж чадна.
4. Ирээдүйн баялгийг хэрхэн, яаж олж авах вэ? Түүнийг өнөөдөр олж авч бий болго. Тэгээд түүнийгээ хадгалж чаддаг бол.
5. Ирээдүйн зорилгод хэрхэн хүрэх вэ? Зорилгодоо хүрэх ажлаа одооноос эхлэн тодорхой үе шаттайгаар хийх хэрэгтэй.
6. Ирээдүйд намайг юу хүлээж байна вэ? Өнөөдөр чи бүтээн байгуулж байгаа юм бүхэн чинь.
 7. Би ирээдүйд ямар болох бэ? Би яг одоо өөртэйгээ ажиллана
8. Миний ирээдүй хэнд хэрэгтэй бол? Яг өнөөдөр чи хэний төлөө амьдарч байна. Тэр бүхэнд чиний ирээдүй хэрэгтэй
9. Ирээдүйд надад олон асуудал учрах болов уу? Өнөөдрийн асуудлыг өнөөдөрт нь шийдвэрлэж ирээдүйрүү бүү авч яв. Тэгвэл чамд олон асуудал учрахгүй.
10. Миний ирээдүйн байдал ямар байх вэ? Түүнийг өнөөдөр л бий болго
11. Ирээдүйг өөрчилж болох уу? Өнөөдрийг өөрчлөх хэрэгтэй
12. Сайхан ирээдүйг мөрөөдөх хэрэгтэй юу? Өнөөдөр л тэр сайхныг хийх илүү чухал.
13. Би ирээдүйд юу үзэх вэ? Хүссэн бүхнээ биш тэмүүлж байгаа тэр оргилоо л үзнэ.
14. Ирээдүйд бас зорилго байх болов уу? Би өнөөдөр зорилготой бил үү? гэж өөрөөсөө асуу
 15. Ирээдүйн амьдрал тааламжтай болох болов уу? Энэ бол өнөөдрийн ялалтын сургамжаас хамаарна.
16. Ирээдүйд би олон найз нөхөртэй байх болов уу? Чинии өнөөдрийн үнэ цэнээс хамаарна.
17. Ирээдүйгээс би юу хүлээж авах вэ? Өнөөдөр юу хайж, олж, бүтээж байна түүнийгээ хүлээж авна.
18. Ирээдүйд би алт мөнгө хуримтлуулах болов уу? Хэрэв чи түүнийг өнөөдөр эрж хайх юм бол мэдээж шүү дээ.
19. Би ирээдүйд их зүйл мэдэх болов уу? Өнөөдрийн хийсэн алдаанаас бүх зүйл хамаарна. 20. Ирээдүйд би арвин их туршлагатай болох болов уу? Хэрэв чи өнөөдөр л түүнийг хуримтлуулвал чи арвин их туршлагатай болно.
 21. Ирээдүй гэрэлтэй байх болов уу? Хэрэв чи өнөөдрийг харанхуй байлгахгүй байвал ирээдүй чинь гэрэлтэй байх болно .
22. Би ирээдүйд юунд суралцах вэ? Чи өнөөдөр юунд суралцаж байна түүндээ үргэлжлүүлж суралцана.
23. Ирээдүйд миний үнэ цэнэ их байх болов уу? Энэ бол өнөөдрийн чиний олж авсан үнэ цэнээс хамаарна.
 24. Би ирээдүйд өөрчлөгдөх болов уу? Бид бүгдээрээ л сайжирч болно, гэвч өнөөдөр л эхлэхгүй бол оройтно.
25. Ирээдүйд намайг хүндлэх болов уу? Хэрэв чи өнөөдөр өөрөө өөрийгөө хүндлэх юм бол ирээдүйд чамайг хүндлэх болно.
26. Ирээдүйд хүмүүс намайг хайрлах болов уу? Өнөөдөр хүмүүсийг хайрла.
27. Би ирээдүйд хүчтэй байх болов уу? Өнөөдөрөөс л 1 кг-ийн туухай өргөж эхэл.
28. Ирээдүйд би одоогийнхээ шигээ эрүүл байх болов уу? Өнөөдөр л эрүүл мэндээ сайн хамгаал.
29. Ирээдүйд надад цаг хугацаа олдох болов уу? Өнөөдөр чамд цаг хугацаа бага байнам. Ирээдүйд улам багсах болно.

http://www.orloo.info/
Бичсэн: Telnet | цаг: 13:23 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax