2011-10-21
Хичээл, зүтгэл хэнийг ч гомдоохгүй
     Өмнө нь эрдмийг эрхэмлэх талаар нийтэлсэн бол энэ удаад хичээл зүтгэлийн талаар нийтэлж байна. Одоо цагт эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд маш их үрэг хүлээх болжээ. Хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын тулд юугаа ч хайрлахгүй эцэг эхчүүд олширсон байна.  Гэвч ямар ч нэр хүндтэй сайн сургууль байлаа гэсэн оюутны тархи толгой руу сүү юүлж байгаа юм шиг эрдэм боловсролыг цутган хийж өгөхгүй. Сайн сурах эсэхийг гагцхүү оюутан андын маань өөрийн хичээл зүтгэл нь эцсийн дүнд шийднэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
     Эцэг эх нь мөнгө хөрөнгө, эд баялгийг үр хүүхэддээ өвлүүлж болох боловч эрдэм боловсрол, хүнлэг араншин, нэр хүнд, гэгээн оюунжилтыг өвлүүлж эс чадна. Түүнийг зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр л олж авна. Өөрийнхөө хөлс нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл үгүй. Эрдэм боловсролыг зөвхөн багшаар заалгаж сургуулийн танхимд эзэмшинэ гэвэл туйлын өрөөсгөл, дутуу дулимаг ойлголт. Өдөр тутмын амьдралаас хүн суралцах ёстой.

     Хүний хэлсэн ярьсан, зөвлөсөн сургаснаас санаа сэдэл авч амьдрал ахуйдаа хэрэглэнэ гэдэг маш том амжилт. Хамгийн дээд боловсрол өдөр тутмын амьдрал  хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг. Ямар ч салбарт зорьж мөрөөдсөндөө хүрэхээр чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргахгүй бол гайхалтай бүтээмж бий болохгүй. Үүнийг залуу хүн бүр ой ухаандаа хатуу тогтоож, зүрх сэтгэлдээ тод сийлж мөнхөд хадгалах ёстой юм.
      Нэгэн алдартай зураач ийнхүү хэлсэн байдаг.“ Та нар билэг авьяастай юм бол хичээл зүтгэл түүнийг чинь улам бататгаж өгнө. Хэрвээ авьяасгүй бол хичээл зүтгэл түүнийг орлох болно. Тийм учраас чадлаараа хичээж зүтгээд үз, хичээл зүтгэл хэнийг ч гомдоохгүй”  гэжээ. Хүний амьдралын мөн чанарын аравны есөн хувь нь өөдрөг сэтгэл, хичээл зүтгэлд байдаг.

Залуу хүн бүр алсыг харж, томыг зорьсон өөдрөг сэтгэлтэй байж уйгагүй хичээн зүтгэх зориг тэвчээрийг өөрийн бие сэтгэлдээ шингээж чадвал тэр нь амжилт, аз жаргалд хүрэх жигүүр болж өгөх нь гарцаагүй.

http://mongoldignity.org/
Бичсэн: Telnet | цаг: 09:43 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax