2011-10-27
Мөрөөдлийн тухай
20 жилийн дараах Би....

Би тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ. Өнгөрсөн шөнө нойр бараг л хүрсэнгүй. Удаан хүлээсэн тэр л цаг болход би  догдлон сэрлээ.. Өнөөдөр бол миний арван нэгэн жилийн сүүлчийн хичээлийн шинэ жил. Хичээл орохоос хоёрхон долоо хоногийг өмнө Би тэмдэглэлийн дэвтэртээ “Би яаг нэг жилийн дараа хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ суралцахаар орсон байх болно”  гэж бичэж суусан..    Харин одоо Би тэр төсөөлж  байсан тэр сургуульдаа орчихсон, хүссэн мэргэжилээрээ сурч байна...

     Оюутан боллоо... Нэг л том хүн болцон юм шиг санагдаж байсан.. Хамгийн анхны удаа КТМС-д орхоор алхаж байлаа нэг л тийм сонин мэдрэмж төрж байсан.. Тэр үед КТМС-ын үүдний шат их олон санагдаж билээ.. Бусдын л адил хуваариа зохиож мэдэхгүй будилаад л , Хуваарь дээр нь дандаа Код, Лекц ,Сем гээд биччихсэн байсан болхоор ойлгох зүйл нэг ч байхгүй... Үнэндээ оюутаны 4,5 жил гэдэг хугацаа ямар хурдан өнгөрөх бол гэж бодтроо бодож , энэ богинхон хугацаанд олон зүйлийг сурч мэдэхийг хүсч байлаа... Мухаммед Боздаг “Сэтгэ амжилтанд хүр” .. Би энэ номоос үнхээр олон зүйлийг мэдэж авсан... Тэдгээр зүйлүүдийн нэг нь Мөрөөдөл... Одоо та Мөрөөдөл бол Таны бодит ирээдүйн чиглүүлэгч гэдэгийг ойлгох болно.. Яагаад гэхээр...

Хүн мөрөөдөж эхлэснээр л бүхний үндсийг тавьдаг. Та үргэлж мөрөөдөж байх хэрэгтэй. Зарим нэг хүмүүс зүгээр мөрөөдөж сууснаас бодитой зүйл хийх нь илүү дээр , ач холбогдолтой гэж үзэх байх...Гэхдээ Олон олон агуа хүмүүс мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцсэний үр дүнд л тийм өндөр амжилтанд хүрсэн байдаг.. Та хичнээн ихээр хүсч мөрөөднө төдий чинээ түүнрүүгээ тэмүүлэх болно...Тэр тэмүүлэл нь таны тууштай тэмцэхийн гол эрч хүч нь байх болно.. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд та мөрөөдлөө олон жижиг зорилго болгон хуваадаг... Хэрвээ та өөртөө Том зорилго тавьсан бол Том л мөрөөдөх хэрэгтэй юм .... Яагаад гэхээр Голын урсгал ширүүн байх тусам таныг цаад эрэг дээр гархад чинь төдий чинээ доошлуулна... Тиймээс таны мөрөөдөл тэр голын урсгалаас хэд хэд дахин их байж та хүссэн газар буюу <зорилгодоо> хүрч чадах юм....

       Би одоо ч мөрөөдсөөр байна. Бүр бодитоор түүнийгээ төсөөлдөг... Өөрийн мэргэжилээ бүрэн төгс эзэмшчихсэн байгаагаар, намайг тойрон хүрээлэгч найз нөхөд эвсэг хамт олонтой байгаагаар , ажилынхаа хаалгаар орж ирэнгүүт л мэдрэх тэр сайхан уур амьсгалтайгаар би төсөөлдөг... Би 20 жилийн дараа 37 болсон байх болно... Хорин жил энэ бол их хугацаа , их ч зүйлүүдийг хийж бүтээж болох хугацаа юм....Хүмүүсийн ирээдүйдээ хийж бүтээж чадсан зүйлүүд нь өнгөрсөнд хүсч мөрөөдсөнийх нь үр дүн байдаг... Тэгвэл Миний хувьд арван жилд байхдаа хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ суралцахын хүссэж хичээж байсан тэр маань ч биелэлээ олсон харин одоо бол Би  хорин жилийн дараахыг харж , мөрөөдөж бас суралцаж байна.. Тиймээс миний хорин жилийн дараах миний байдал нь одооны миний хүссэл мөрөөдлийн үр дүн байх болно.

http://margaa_0302.blog.gogo.mn/
.................................................................................................................................................................

Хүн өөрөө сэтгэлийн амьтан. Та гоё сайхан зүйл хүсэж мөрөөдөхгүй, сайн сайхныг төсөөлөн бодохгүй байвал энэ бүхэн тань таны бие мах бодь болоод оюун ухаанд тань хүртэл муугаар нөлөөлдөг болохыг та мэдэх үү?
    Та бол бусдад муугаар биш сайнаар нөлөөлж байх ёстой хүн. Тийм хүн хүмүүсийг соронз мэт татаж байдаг. Хүмүүс өөрийн мэдэлгүй л тантай хамт, хажууд чинь байхыг хүсэх болно. Үүнд мэдээж таны хүсэл мөрөөдөл хамгаас чухал. Гэхдээ мэдээж хий хоосон, тэнгэрийн зүйлс хүсэн мөрөөдөх, бодит зүйл хүсэж мөрөөдөөд, түүнийхээ төлөө тэмцэж амьдралд хэрэгжүүлэх хоёрын хооронд ялгаа бий шүү. Бодит зүйлийг хүсэн мөрөөдөөд, түүнийхээ төлөө шаргуу тэмцэгч бай.

Сорил:
1. Та өдөрт хэдэн удаа мөрөөддөг вэ?
А. Ерөөсөө мөрөөддөггүй Б. Ганц нэг удаа В. Олон удаа

2. Таны мөрөөдөл биелэнэ гэдэгт та итгэдэг үү?

А. Үгүй Б. Магадгүй В. Биелүүлнэ

3. Та мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар нэгэн алхам хийж эхэлсэн үү?
А. Үгүй Б. Хэзээ нэгэн цагт эхэлнэ В. Эхэлчихсэн

4. Та ямар нэгэн зүйлийг сайнаар төсөөлөн боддог уу?
А. Үгүй Б. Хааяа В. Ихэнхдээ

Ихэнх хариулт нь А гэж гарсан бол: Та ер нь болохоо байж байгаа юм байна. Та ямар нэгэн зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй. Түүнийхээ төлөө тэмцэж “Энэ бүхнийг би чадна” гэж өөрийгөө зоригжуулж бай. Та хэдий мөрөөддөг боловч тэр нь амьдралаас тасархай зүйл байдаг бололтой. Иймээс тэнгэр дээрээс бууж бодит амьдралтай эвлэр. Бодит зүйл хүсэн мөрөөдөж, түүнийхээ төлөө шаргуу тэмц.

Ихэнх хариулт нь Б гэж гарсан бол: Та боломжийн түвшинд явж байна. Гэхдээ мэдээж
илүү зүйлс танд хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд даруй ямар нэг алхам хийж эхэл.
Өглөө бүр өөрийгөө зоригжуулж, хүсэл мөрөөдлөө өөртөө байнга давтан хэлж бай.

Ихэнх хариуль нь В гэж гарсан бол: Танд баяр хүргэе! Цааш мөрөөдсөөр, түүнийхээ төлөө
тэмцсээр бай.

Бидэнд мөрөөдөл гэдэг зүйл зайлшгүй байх шаардлагатай.


http://www.ireport.mn/


Бичсэн: Telnet | цаг: 13:28 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax