2011-11-15
Хүний Темперамент

Темперамент латинаар зөв хольц гэсэн утгатай үг ба сэтгэцийн процессын үргэлжлэх динамик хөдөлгөөнийг тодорхойлох бие хүний сэтгэцийн шинж.


Темпераментын талаар анх удаа манай он тооллоос өмнөх 460-377 онд амьдарч байсан Грекийн эмч Гиппократ тайлбарлахдаа хүний биед байгаа шингэний харьцаанаас болж байна гэж үзжээ.
Тэрээр:
 Сангвиник –зүрхнээс ялгаруулах цус ихтэй
 Флегматик-тархинаас ялгаруулах салс
 Холерик-элэгнээс ялгарах шар цөс ихтэй
 Меланхолик-цөсний уутнаас ялгарах хар цөс ихтэй
Хүн бол биологи ба нийгмийн бүтээгдэхүүн гэдэг нь ойлгомжтой.Түүний биологийн нөхцөлд темперамент эр эм хүйс ,нас,бие махбодын физиологийн зохион байгуулалт ордог.Темперамент бие хүний төлөвших биологийн суурь болж өгдөг.
Э.Кречмер нь хүний онцлог зан араншингийн илэрхийллийг түүний бие галбиртай холбож үзэж байсан хүмүүсийн нилээн томоохон төлөөлөгч юм.Тэрээр:
Астеник – өндөр турхан биетэй, нарийн шувтан цээжтэй, шөвгөр нүүртэй, урт нарийн хамартай. Тэднийг шизототик гэх бөгөөд үг дуу цөөтэй, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, зөрүүд шинэ үзэл бодол болон нөхцөлд дасахдаа муу, сэтгэхүй хийсвэр.
Пикник- Намхан буюу дунд зэргийн махлаг биетэй зөөлөн цулцгар хацартай түхгэр цээжтэй, том гэдэстэй хүзүү богино, толгой бөөрөнхий. Тэднийг циклототмик гэх бөгөөд сэтгэлийн хөдөлгөөн баяр гунигийн хооронд хэлбэлзэнэ.
Атлетик-Дунд буюу өндөр нуруутай, тэгш чийрэг биетэй, булчинлаг өргөн цээжтэй, нарийн бэлхүүстэй нүүрний яс түнтгэр.Тэднийг иксотомик гэнэ.Тэд тайван, сэтгэлийн хөдөлгөөн баг, сэтгэхүй уян биш. Шинэ нөхцөлд дасахдаа муу, нарийн тооцоотой.
Ер нь хүн өөрийгөө тодорхойлсноор юунд амжилт үзүүлэх аль талаараа явбал амжилт гаргах гээд зөв сонголт хийхэд мөн орчин тойрныхоо хүмүүсийн зан араншинд тохирууж харьцах гэх мэт олон ач холбогдолтой


Өөрийнхөө Темпераментийг тогтоох асуултууд
холерик
Та 16-аас дээш асуултанд тийм гэсэн бол холерик
1. Тогтворгүй, байнга хөдөлж, гар хуруугаа оролддог
2. Омогтой, огцом ууртай
3. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй
4. Шийдэмгий, санаачлагатай
7. Зөрүүд
6. Маргаанд дийлэх гэж оролддог
7. Үе үе гэнэтийн үсрэнгүй байдлаар түргэн ажилладаг
8. Ний нуугүй, шулуун шударга
9. Аз турших дуртай
10. Өсөрхөж уурлах нь олон
11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хэл яриа огцом түргэн
12. Хэрүүлч, зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй.
14. Түрэмгий, дээрэнгүй, захирангуй
15. Гар нүүрний хөдөлгөөн их
16. Түргэн бодож шийддэг
17. Шинэ зүйлд удаан дасдаг
18. Зорилгодоо тууштай хүрдэг
19. Алхаа гишгээ огцом түргэн
20. Ааш зан түргэн хувьсаж өөрчлөгддөг

Сангвиник
Та 16-аас дээш асуултанд тийм гэсэн бол
1. Хөгжилтэй, баяр баясгалантай чанга хөхөрдөг
2. Эрч хүчтэй, ажилсаг
3. Эхэлснээ дуусгахгүй орхих нь элбэг
4. Өөрийгөө хэт үнэлдэг
5. Аливааг түргэн ойлгож, тусгаж авдаг
6. Сониуч тогтвортой
7. Аливаад зовж шаналах нь бага
8. Ямар ч нөхцөлд амархан дасаж зохицдог
9. Шинэлэг ажилд дуртай
10. Сонирхолгүй юмнаасаа амархан уйддаг
11. Нэг ажлаас нөгөөд амархан дасан зохицдог
12. Зохион байгуулах дуртай
13. Нийтэч, уриалгахан, нэрэлхэж эмээдэггүй
14. Тэсвэртэй, тууштай, ажиллах чадвар сайн
15. Нүүр гарын хөдөлгөөн оролцуулан ярьдаг
16. Биеэ барьж эзэмдэхдээ сайн
17. Цовоо сэргэлэн ааш зантай
18. Түргэн унтаж, амархан сэрдэг
19. Эмх цэгц муу, юмыг яарч шийддэг
20. Заримдаа өнгөц хийсвэр шийддэг

Флегматик
Та 16-аас дээш асуултад тийм гэсэн бол
1. Эмх журамтай, нямбай
2. Аливаад ул суурьтай ханддаг
3. Болгоомж бодлоготой
4. Хүлээцтэй
5. Хоосон чалчих дургүй, үг дуу цөөтэй
6. Сэтгэлийн хөдөлгөөн бага, хэл яриа жигд тогтуун
7. Нүүр гарын хөдөлгөөн бага
8. Удаан ойлгож сайн тогтоодог
9. Эхлэснээ гүйцээдэг
10. Хүч чадлаа дэмий үрдэггүй
11. Хэвшсэн дэг журмаа хатуу мөрддөг
12. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг
13. Өөрийг нь дооглох, шоолохыг тоодоггүй
14. Сайшаал шүүмжлэлд эмзэг
15. Сонирхол харьцаа тогтвортой
16. Нэг үйлдлээс нөгөөд шилжихдээ удаан
17. Хүн бүртэй жигд харьцдаг
18. Шинэ нөхцөлд дасч зохицохдоо бэрхшээдэг
19. Зовлон, өвчинд тэвчээртэй
20. Уур уцааргүй

Меланхолик
Та 16-аас дээш асуултад тийм гэсэн бол
1. Бүрэг ичимхий
2. Шинэ нөхцөлд сандарч тэвддэг
3. Танихгүй хүнээс бишүүрхэж бэрхшээдэг
4. Хүчиндээ итгэхгүй бэрхшээдэг
5. Ганцаардлыг амархан давдаг
6. Амжилтгүй зүйлд амархан гутарч, сэтгэлээр унадаг.
7. Бодлогоширч гиеүрэх дуртай
8.Амархан ядардаг
9. Хэл яриа сул, зөөлөн
10. Ярьж буй хүнийхээ зан төлөвт зохицдог
11 .Өрөвч, эмзэг, уян сэтгэлтэй
12. Сайшаал, шүүмжлэлд мэдрэмтгий
13.Ө өртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг
14. Хардаж сэрдэх талтай
15. Өвчин, зовлонд эмзэг
16. Хэт гомдомтгой
17. Санаа бодлоо бусадтай хуваалцдаггүй, нийтэч биш
18. Идэвх, санаачилга багатай
19. Дуулгавартай, хүлцэнгүй
20. Бусдаар туслуулж, өрөвдүүлэх.

Холерик зан төлөв
Ямар ч орчинд хурдан зохицдог, сэтгэлийн ихтэнхээтэй, хүнд хэцүү ажлаас шантарч хойш тавьдаггүй, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэрэг сайн талтай боловч хуйсгануур ааштай, цочмог ууртай, бусадтай маргавал элдэв хараалын үг хэрэглэж, заавал дийлэхийгхүсдэг, өөрийн үзэл бодлоо бусаддаа тулган хүлээлгэх гэж зүтгэдэг. Өөрөөсөө илүү хүмүүст дургүй зэрэг олон дутагдалтай. Холерик зан төлвийн хүмүүс үерхэл нөхөрлөл болон гэр бүлийн асуудалд тогтворгүй байдаг.
Сангвиник зан төлөв
Сэргэлэн цовоо ааштай, итгэмтгий, сэтгэл санаагаар нэг их унадаггүй, уурлаж уцаарлах нь ховор. Гэхдээ няцамтгай, ажлаа бодож төлөвлөлгүйгээр эхэлдэг, олон ажлыг зэрэг эхэлж дутуу хаядаг, нэг хэвийн, сонирхол багатай ажилд дургүй. Бодол санаагаа шууд хэлдэг, магтаалд хөөрөөд байдаггүй, шүүмжлэлийг ч нухацтай хүлээн авдаг.
Флегматик зан төлөв
Энэ төрлийн зан араншинтай хүмүүс олон таван үггүй, тайван дөлгөөн, сэтгэлийн хөдөлгөөн багатай, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, хэрүүл маргаанд нэг их орооцолдоод байдаггүй, ямар ч ажлыг чанартай сайн хийдэг. Дутагдалтай тал нь хүнтэй танилцахдаа тааруу, олон найз нөхөдгүй, шийлдвэр гаргахдаа удаан.
Меланхолик зан төлөв
Ухаалаг, аливаад буйр суурьтай ханддаг, уян зөөлөн сэтгэлтэй ч зожигдуу, орчиндоо дасан зохицох чадвар муу, амархан ядардаг, сэтгэл хямрамтгай, гомдохдоо амархан, өөртөө итгэдэггүй. Гэхдээ бусдын нөлөөнд автаад байдаггүй, өөргийн үзэл бодолдоо тууштай, нөхөрлөлдөө үнэнч, чимээ анир багатай орчинд дуртай. Меланхоликууд хэцүү бэрхэд тэсвэр муутай. Амиа хорлохыг ч завдах нь буй.


Темпераментын хоорондын хамаарал
Холерик эрэгтэй хүн холерик эмэгтэй хүнтэй ханилан суувал тийм ч тохиромжтой бус. Тэдний аянга цахилгаан мэт догшин ширүүн ааш зан нь ойр орчныхоо хүмүүст маш хэцүү дарамттай байхаас гадна тайван бус уур амьсгалыг үргэлж бий болгодог аж. Энэ нь тэдний гэм биш зан гэнэ.

• Холерик эр флегматик эмэгтэйтэй гэр бүл болбол хоорондоо сайн таардаг гэнэ. Эмэгтэй нь ямар нэгэн хэрүүл маргааны үед ихэнхдээ буулт хийж өгдөг. Иймд хэл амаа амархан ололцдог аж.

• Флегматик эр холерик эмэгтэйтэй суувал тийм ч таарамжтай бус гэнэ. Учир нь эрэгтэй нь эмэгтэйгээ аргаддаггүй, найр тавьж өгдөггүй байна. Тиймээс эмэгтэй нь өөр эр хүн эрж хайх улмаар түүнтэйгээ нууц амрагийн холбоо тогтоодог аж.

• Харин хоёр флегматик хоорондоо маш сайн тохирдог учраас гэр бүл болоход ямар ч асуудалгүй аж. Түүнчлэн хүүхдүүд нь ч гэсэн тайван орчинд өсөж хүмүүждэг байна.

• Холерик эр сангвиник эмэгтэйтэй суух нь сангвиник эр холерик эмэгтэйтэй сууснаас хамаагүй дээр гэнэ. Учир нь эмэгтэй нь амьдралын ямар ч асуудалд биеэ барьж чаддаг юм байна.

http://asubi.mn/
Бичсэн: Telnet | цаг: 09:22 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax