Fri-18-Nov-2011
Говь шүлэг: Б.Явуухулан
Говь
Говь гэмээ нь
Говь билээ.

Говь заримдаа
Улайссан тогоо шиг
Ууршин байдаг
Голио царцаа нь
Хуурсан тариа шиг
Үсчин шуугидаг

Говь гэмээ нь
Говь билээ

Говь үнэндээ
Гол мөрөн үгүй билээ
Говь өөрөө
Гол мөрнөө орлодог билээ
Гэлээ ч гэсэн манай говь
Гэрэлт наран дор шуурайлж
Хүрэнтэн найгах тарианы
Хүй их талбар билээ
Хүрэнтэх тарианы түрүү нь
Хүрэн улаан тэмээд билээ.

Говь гэмээ нь
Говь билээ.

Говь чухамдаа
Газар шороон тэнгис билээ.
Говийн манхан
Гаталж гаршгүй давалгаа нь билээ
Тэглээ ч гэсэн манай говь
Тэргэл саран дор шууранхайлж
Цангинан дуурсах дууны
Цайдам их талбар билээ.
Цангинах дууны эзэн нь
Цайдам говийн бүсгүй билээ

Говь гэмээ нь
Говь билээ.

Говь заримдаа
Хөөрүүлж тавьсан сүү шиг
Хөрсөн байдаг
Говийн гадарга
Загсааж орхисон өрөм шиг
Дарайн шаргалтдаг.

Говь гэмээ нь
Говь билээ.

Говь үнэндээ
Газар дэлхийн ав анхны бүтэц билээ.
Говийн хөрс
Галав эринд элсжсэн билээ.
Гэлээ ч гэсэн манай говь
Гэгээн тэнгэр шиг цэлийсэн
Дуусашгүй их баялгийн
Дундаршгүй арвин орд билээ.
Нефтийн цамхаг ярайтал босгож
Нээж бид дээжилсэн билээ.

Говь гэмээ нь
Говь билээ.

Говь чухамдаа
Газар дэлхийн толин цэнхэр дэлгэц билээ.
Говийн зэрэглээ
Галбын уран дархан билээ.
Тийм ч учраас манай говь
Тив дэлхийд дуулиантай
Гандирсын хотын зургийг
Ганган зэрэглээндээ гаргадаг билээ.
Тэр зургийг бид хот болгож
Тэнүүн говьдоо барих билээ

Говь гэмээ нь
Говь билээ.
Бичсэн: Telnet | цаг: 02:00 PM | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


би энэ шүлгээр дүнгээн гаргах байлаа харин энэtrlnet.blogmn.net geed hairj orrod ih zviliig olj awlaa bayrlalaa ta bvhendee
Бичсэн: д.номио (зочин) цаг: 10:41 PM, Tue-23-Apr-2019 | Холбоос | |


goy shuleg bna tseejelchihlee
Бичсэн: Зочин цаг: 08:59 AM, Tue-11-Apr-2017 | Холбоос | |


т1
Бичсэн: тү май (зочин) цаг: 09:37 PM, Tue-7-Apr-2015 | Холбоос | |


сайхаан сайхан
говиор аялж үзсэн надад хамгаас сайхан шүлэг энэ л байна
говьд явахад анх аймаар санагдаж байлаа. ганц амьд амьтан гүрвэл л харагдаж байсан. аймаар ч юм шиг
говийн зэрэглээ,,,
говийн айл,,,
говийн хүмүүс...
говийн угалз салхи...
говийн тэмээ...
говийн ургамал... бүгд л их сонин хангай газар өссөн надад бүх зүйл нь л сонин байлаа
Бичсэн: хөхөө (зочин) цаг: 12:48 PM, Wed-29-Aug-2012 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant