2011-11-21
”Ми-171” дэлхийн рекордыг эвджээ
Өнгөрөгч наймдугаар сард ОХУ-ын Москва хотноо болсон олон улсын "Макс-2011" шоу үзэсгэлэнд Оросууд ёстой гайхамшигийг үзүүлж чадсан. Эл шоуны дараа "Вертолет Россий" холдингийн харьяа Улаан-Үд хотын нисдэг тэрэгний үйлдвэр захиалганд дарагдсан аж.


"Ми-8"-ын суурин дээр үйлдвэрлэгдсэн "Ми-171" нь ОХУ-ын нэрийг өндөрт өргөсөн гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн байна. Учир нь оросын онгоцнууд Америкийн "Боинг"-д "навс" дарагдаад байгаа энэ цагт нисдэг тэрэгний үзүүлэх нислэгүүд хийсэн нь түүхэнд байгаагүй амжилт болж дэлхийн рекордыг хэд дахин давуулан эвджээ. Өдгөө дэлхийд нисдэг тэрэг үйлдвэрлэдэг гурван улс байдаг. Тэдний нэг нь Америк,Орос Европын холбооны улс. Сүүлийн үед Хятад үйлдвэрлэж эхлээд байгаа. Эдгээрээс Оросын нисдэг тэрэгний чадал чансаа нь танигдсан тул худалдан авагч олширч дээгүүрт борлогдож байгаа.

Дээрх үзүүлэх шоу нислэгээс гадна байгалийн гамшгийн үед үзүүлсэн тусламж амжилтаараа ч ийн үнэлэгдэхэд хүрсэн байдаг. Жишээлбэл, БНХАУ-ын Сычуань мужийн газар хөдлөлтөд "Ми-171" нисдэг тэрэгний гүйцэтгэх үүрэг маш их байсныг дэлхийн хэвлэлийн "акул" агентлагууд онцолсон байдаг. Тус мужийн газар хөдлөлтөөс 40 мянган хүнийг аварч, 100 мянган тонн ачаа зөөж өдөр шөнөгүй ажиллаж байснаас үүдэн хятадын ард түмэн "Ми-171"-ийг "Ажлын морь", "Амины боол" гэх зэргээр нэрлэсэн байдаг.

Мөн "Нисдэг тэрэг завсар чөлөөгүй ажиллаж зөвхөн нисэх бүрэлдэхүүн, аврагдагч нар л солигдож байсан нь нисдэг тэрэгний хэр найдвартайг илтгэж байлаа" гэж Хятадын "Show China News" сэтгүүлд бичсэн байсан.

Манайд ашиглаж байсан "Ми-8" нь 3000 морины хүчин чадалтай бол Ми-171" нисдэг тэрэг 1,5 дахин их буюу 4500 морины хүчин чадалтай аж. Ийнхүү хүчин чадал нэмэгдсэн нь уулархаг, далайн түвшнээс дээш өндөрт өргөдсөн цаг уурын эрс тэс уур амьсгалтай улс оронд илүү ашигтай аж.

Мөн орчин цагийн нислэгийн аюулгүй байдалтай холбогдсон тоног төхөөрөмж болох цаг уур, алсын харааны локатор, газар ойртолтын системийг суурилуулж өгчээ. Энэ нь үүл бороо, цахилгаан, урдаас гарч ирж буй уул ус, саад, орон зайн мэдрэмжийг танддаг байна. Газар ойртолтын систем нь тухайлбал, манан дунд хоёр онгоц хоорондоо ойртлоо гэхэд нисгэгчийн оролцоогүйгээр автоматаар  дохио өгөх юм. Эд бүгдийг Ми-8-ын нисгэгчид ил хараагаар үйлдэж экипажийн нэг гишүүнд 150 гаруй, гурвуул нийт 490 орчим мэдээлэл хүлээн авч боловсруулж шийдвэр гаргадаг байсныг халж өдгөө Ми-171 нисдэг тэрэгний нисэх багийн нэг гишүүнд 15 төрлийн мэдээлэл авч боловсруулан шийдвэр гаргахад хялбар болжээ.

Хийц бүтцийн хувьд орчин цагийн нийлмэл материалуудаар хийж хүнд, төмөр металлыг халсан нь нийт биеийн жинг багасгаж ашигтай ачаа ачих нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн хөдөлгүүрийг өөрчилж моторын хүчин чадлыг нэмсэн ч шатахууныг 50-100 кг-аар бага зарцуулдаг давуу талтай аж.

Цаг ямагт түгжрэлд орж байдаг, зам харилцаа дэд бүтэц муу хөгжсөн манайх шиг улсад нэн тохиромтой тул сүүлийн үед пүүс компани, хувь хүмүүс ч олноор сонирхох болжээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд БХЯам хоёр "Ми-171" нисдэг тэрэг худалдан авч ашиглаж байгаа бөгөөд "Монгол алт" компани зорчигчийн болон ачааны зориулалттайг авсан нь дэлхийн хаана ч байхгүй хамгийн сүүлийн үеийн VIP салон бүхий аж. ОХУ-ын Улаан -Үд хотын уг нисдэг тэргийг өдгөө дэлхийн 120 улсад хэрэглэж байгаа. Харин манай улс уг нисдэг тэргийг ашиглагч 82 дахь орон болон тэмдэглэгдсэн байдаг.

ОХУ нисдэг тэрэгний олон төрлийн нисдэг тэрэгний жижиг үйлдвэрүүдээ нэгтгэж "Вертолёт Россий холдинг" болгон нэгтгэн зохион байгуулж дэлхийн зах зээлд ноёрхох болсон нь төр засгийн оновчтой бодлого хэмээн гадаадын хэвлэлүүдэд бичсэн байна.

Зохион бүтээгчид нисэх хэрэгслийнхээ техникийн үзүүлэлтийг маш сайн анхаардаг. Ми-171 нисдэг тэрэг нь нислэгийн алслалт буюу хол нисэх зай нэмэгдэж өмнө нь нэг удаагийн шатахууны цэнэглэлтээр 520 км замыг туулдаг байсан бол одоо 850 км-ийг, 4500 метрийн өндөр нисдэг байсан бол 8000 метрт, цагт 160-180 км цагийг туулдаг байсан бол 240-270 км/цаг хурдалдаг болсон байна. Мөн хэрэглэх зориулалтаасаа шалтгаалан эмнэлгийн, аялал жуулчлалын осол аваарын байдлаар тоноглодог байна.

Жишээ нь эмнэлгийн зориулалттай нисдэг тэргэнд хээр мэс ажилбар хийх тасалгаа, өвчтөний шинжилгээг хийх лаборатори, өвчтөнийг хөдөлгөөнгүй авч явахад зориулсан хийлдэг гудас буюу носилктай ажээ.
                                                                                                                             
                                                                  http://tech.news.mn/-c

Одоогоор БИГОМ ХХК нь тус "ВертолётРоссийхолдинг" ийн албан ёсны гэрээт борлуулагч буюу Монгол дахь албан ёсны төлөөлөлчөөр ажилдаг. Тус компанитай холбоо барихыг хүсвэл дараах хаягаар холбогдож болно.

ЖИГҮҮР ГРАНД ОФФИС, 2-р давхар
Монгол улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг
mail:
bigom@infosoft.mn

Бичсэн: Telnet | цаг: 16:26 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax