2012-03-13
Хөгжилтэй менежментийн ухаан


Хичээл -1

Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб – Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.

Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад ...

2012-01-24
Dream Big
Хүсэл, Мөрөөдөл, Зорилго....эдгээр үгний ялгаа юунд байдаг вэ? Ерөнхийдөө бол томоохон нэг зүйлийг зааж байгаа байх. Харин хамгийн гол ялгаа нь тухайн зүйлийг тэр хэн хэр их хүсэж, хэр чухалчилж байгаагаараа, нэг үгээр бол хэмжээгээрэй ялгаатай байх бол уу? Хамгийм томоосоо жагсаавал Мөрөөдөл, Хүсэл Зорилго гэсэн байдлаар хэлж болох юм. Мэдээж хүн бүр өөрөөр л ойлгодог байх л даа. Хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг маш чухал хэрэгтэй зүйл гэж боддог. Гэвч үнэхээр бодитойгоор хүсэл мөрөөдөлтэй байгаад түүнийхөө төлөө хичээж байгаа залуучууд их цөөхөн байх. Хамгийн аймшигтай нь би амралта...
2012-01-24
Хятад хилээ хаавал Монгол хөгжинө



Манай мэдээллийн хэрэгслэлээр Өвөр Монголд өрнөж байгаа үймээн самууны талаар бараг мэдээлэхгүй байна. Нөгөө Монголын эрх чөлөө, чөлөөт хэвлэл хаана байна? Ардын баатар Бат-үүлээс алдарт нийтлэгч Баабар хүртэлх сэхээтнүүд хаана явна? Газрын гаваар орсон мэт ганц ч үг тэд дуугарахүй байгаад гайхаж байна. Сэтгүүлчид мэдээлэх хүсэлгүйдээ биш цаанаас нь мэдээлүүлэх хүсэлгүй байгаад хэргийн нууц оршино хэмээн би хардаж байна. Арчаагүй энэ айдас хүйдэс нь урд хилээ хаалгавал улаан хоолой давах юмгүй болно гэдэгт байгаа болов уу даа. Хятадууд хохь чинь шүү ходоодтой чинь тооцоо хийнэ шүү гээд манай...

2012-01-13
Альбэрт Эйнштэйнээс сурах амьдралын 10 сургааль


1.Сониуч зангаа дага
 ``Надад ямар ч онцгой авьяас байхгүй. Би зөвхөн чин эрмэлзэл бүхий сониуч зантай``
Таны сониуч занг чухам юу хөдөлгөдөг вэ? зарим нэг хүнийг амжилтанд хүргэдэг зүйл нөгөө хүнийг бүтэлгүйтүүлдэг шалтгаан миний сонирхлыг татдаг. Тийм ч учраас би маш олон жил амжилтыг судалж байна. Таны сонирхлыг юу ихээр татаж байна? Сониуч зангийнхаа араас явах нь амжилтын нууц юм.
2.Цөхрөшгүй оролдлого, тууштай байх нь юутай ч зүйрлэшгүй үнэт зүйл.
 ``Би бол ухаантай биш, харин аливаа асуудаалтай илүү их цаг хугацаа өнгөрүүлдэг``
Цөхрөлтгүй байснаараа яст мэлхий түрүүлд...
2011-12-16
Лидер буюу Удирдагч

Бага насны хүүхдээс том болоод ямар хүн болох тухай асуухад дарга, босс болно гэж хариулах нь маш олон тохиолддог. Тэдний хувьд дарга хүн гэдэг маш чухал ажил хийдэг, их л мундаг том хүн мэт санагддаг байх. Зөвхөн хүүхэд гэлтгүй бидний хэн нь ч Удирдагч болохыг битүүхэндээ хүсдэг. Харин Удирдагч гэж хэн бэ гэдгийг таниж мэддэггүйн улмаас ямар нэгэн захирал болох хүслээ дотроо нуусаар алдах нь элбэг байдаг. Ингээд Удирдагч гэж ямар хүн байх ёстой талаар сонордуулъя.

 

Харилцааны соёл

Удирдагч хүн бусдадаа үлгэр дууриал үзүүлэх чадвартай байхаас гадна үргэлж тэдний хараанд байдаг тул хэн...

2011-12-12
Күнзийн сургааль

КүнзХятад: 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551МЭӨ 479) нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг.

Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, утга зохиол, түүх, гүн ухаан, улс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа...

2011-12-08
Ажил дээрээ авах ёстой "оноо"
Өнөө орой спортын нэвтрүүлэг үзэж суухдаа ямар хүмүүс бусдын анхаарлыг татаж Топ 10 –т багтаж байгааг сайн ажиглаад орхи. Нэг нь Кобиг дарсан, өөр нэг нь улаан шугамнаас шайв цохиж оруулсан гар л байгаа. Үндсэндээ тэр оноог авахад хүргэсэн дамжуулалт, хаалтаасаа илүү оноог нь авсан хүн л анхаарлын төвд байдаг юм.
Ажил дээр тушаал дэвшүүлэх, урамшуулал олгох болоод ирэхээр менежер чинь толгой дахь Топ 10 –аа үнэлнэ. Багаараа оролцож, их амжилт гаргасан бүх л сайхан мөчүүдийг нэхэн санана. Ганц асуудал нь: Чи тэнд дунд нэг л харагдахгүй нь ээ. Тиймээс ажил дээрээ оноо авч чаддаггүй.

Өө...
2011-12-08
Сайн хамтрагч олох нь
     Юуны өмнө та ямар нэгэн ажилд амжилт олохоор эргэлт буцалтгүй шийдсэн бол хэнтэй хамтран ажиллах вэ гэдгээ хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Ялангуяа дунд шатны менежер хүнд дээд удирдлагуудтайгаа хэл амаа ололцох, санаа бодол нийлэх чухлаас гадна хамгийн чухал нь таны удирдлаган дор ажиллах хүмүүс таны найдвартай сайн хамтрагч байх ёстой. Өөрөө хувь хүний хувьд үзэл бодол нийлэхгүй байх болон мэргэжил боловсролын хувьд дулимагхан нэгнийг за яах вэ удаан жил ажилласан юм, арай илүү туршлагатай юм, эсвэл хатуу чанга шаардлага тавиад явбал миний хүссэн хүн болж өөрчлөгдөх байх гэсэн х...
2011-12-02
Даргадаа өөрийгөө харуул
Хэрэглэгчдээ удирдахаас илүү хэн нэгний даргыг удирдах нь бэрхшээлтэй. Дээрхи хоёр нөхцөл хоёулаа хувь хүн, харилцааг удирдах асуудал. Синтия Лох

Ажилтнуудаа удирддагтай адил Та бас даргаа удирдах ёстой. Хэрэв Та өөрийгөө найдвартай, итгэж болохуйц ажлын од хэмээн харагдуулбал Та амархан дэвшинэ.

Даргаасаа үнэлгээ авахын тулд хэт хичээх нь Таныг зусарч бялдууч мэт харагдуулна. Ажлынхаа чадалтай хүмүүстэй ингэж харьцвал Та өөрийгөө тэдэнд өөдөө ахихын төлөө юу ч хийж магадгүй зусарч, тооцоотой хүн мэт харагдуулна.

Даргадаа өөрийгөө харуулахын сайн болон муу тал бий. Хэрэв Та хүлээж байснаас илүү и...
2011-12-02
Өөртөө итгэх итгэл таны амжилтын үндэс
Тэгвэл та өөртөө итгэдэг үү? Та ямар нэг зүйл хийхдээ өөрөөсөө би чинь үүнийг хийж чадах билүү  гэж асуудаг уу? Хэрвээ та ингэж асуудаг бол өөртөө итгэлгүй байгаа шинж юм.
Хүн өөртөө итгэх аваас бүгдийг хийж чаддаг байна. Итгэл бидний амьдралд маш чухал үүрэгтэй. Өөрт итгэх итгэл таны өдөр тутмын амьдралд цаг минут тутамд нөлөөлж байдаг гэж болно. Гэхдээ хүмүүс өөртөө итгэх итгэл муутай байдаг.
Итгэл муутай хүмүүс бараг л амжилтанд хүрдэггүй.

Хамгийн азтай нь Та итгэлийг бий болгож чадна. Та өөрөө итгэлтэй болохоороо бусдад мөн итгэл бэлэглэдэг байна.
Тэгвэл та хүмүүст хэрхэн итгэлтэй харагдд...