2012-01-13
Альбэрт Эйнштэйнээс сурах амьдралын 10 сургааль


1.Сониуч зангаа дага
 ``Надад ямар ч онцгой авьяас байхгүй. Би зөвхөн чин эрмэлзэл бүхий сониуч зантай``
Таны сониуч занг чухам юу хөдөлгөдөг вэ? зарим нэг хүнийг амжилтанд хүргэдэг зүйл нөгөө хүнийг бүтэлгүйтүүлдэг шалтгаан миний сонирхлыг татдаг. Тийм ч учраас би маш олон жил амжилтыг судалж байна. Таны сонирхлыг юу ихээр татаж байна? Сониуч зангийнхаа араас явах нь амжилтын нууц юм.
2.Цөхрөшгүй оролдлого, тууштай байх нь юутай ч зүйрлэшгүй үнэт зүйл.
 ``Би бол ухаантай биш, харин аливаа асуудаалтай илүү их цаг хугацаа өнгөрүүлдэг``
Цөхрөлтгүй байснаараа яст мэлхий түрүүлдэг. Та өөрийнхөө зорьсон газарт очтолоо тууштай байж чадах уу? Шуудангийн маркын үнэ цэнэ нь юундаа байдаг вэ гэхээр очих ёстой газраа хүртэл ямар нэг юманд наалдсан чигээрээ байх л юм. Шуудангийн марк шиг бай.Эхэлсэн уралдаанаа дуусга.
3. Одоо цагт төвлөр
 ``Жолоодож явахдаа хажууд суугаа хөөрхөн охиныг үнсэж буй ямар ч эрэгтэй хүн тэр охины хүртэх ёстой анхааралтай үнсэлтийг өгөхгүй байнаа гэсэн үг``
Миний эцэг 2 морийг нэгэн зэрэг хэзээ ч унах чадахгүй гэдэг байсан. Одоо байгаа газраа одоо цагт байж сур. Одоо хийж байгаа юмандаа өөрийнхөө бүх юмыг зориул.
Төвлөрсөн эрч хүч гэдэг бол хүч чадал юм. Энэ бол амжилт бүтэлгүйтлийн ялгаа нь юм.
4. Уран сэтгэмж маш их хүчтэй
``Уран сэтгэмж бол бүх юм. Энэ бол амьдралын ирж буй сонирхолтой зүйлсийн урьдчилсан үзлэг юм. Төсөөлөх чадвар бол мэдлэгээс илүү чухал``
Та өөрийнхөө төсөөллийг өдөр бүр ашигладаг уу? Эйнштэйн төсөөлөл бол мэдлэгэээс илүү чухал гэсэн. Таны төсөөлөл таны ирээдүйг урьдчилж тоглодог. Тэр хэлэхдээ `` Боловсролын үнэн мөн шинж чанар бол мэдлэг биш төсөөлөл юм.`` гэсэн.
5 .Алдаа гарга
`` Ямар ч алдаа гаргаагүй хүн бол юу ч шинээр эхлээгүй``
Алдаа гаргахаас хэзээ ч бүү ай. Хэрвээ та түүнийгээ зөв ашиглах юм бол алдаа таныг илүү сайн, илүү ухаантай, илүү хурдан болгоно. Алдаа гаргахын хүч чадлыг нээж илрүүл. Би үүнийг өмнө нь хэлсэн, одоо ч хэлж байна. Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсэж байвал одоо гаргаж буй алдааныхаа тоог 3 дахин нэмэгдүүл.
6. Хором бүрт амьдар
 ``Би хэзээ ч ирээдүйн тухай боддоггүй. Тэр тун удахгүй ирнэ..``
Ирээдүйд хандах ганц зөв зам бол одоо цагтаа аль болох одоо байх л юм. Чи одоо байгаа цагтаа өчигдрийг юм уу маргаашийг өөрчилж чадахгүй. Тиймээс та өөрийнхөө бүхий л оролдлогыг яг одоо л зориулах нь чухлын дээд чухал юм.
7. Үнэ цэнийг бүтээ ( бий болго)
 ``Амжилттай болохыг бүү хичээ, үнэ цэнэтэй байхыг л хичээ.``
Амжилттай болохын тулд цагийг бүү өнгөрүүл, үнэ цэнийг бүтээхэд цагаа зориул. Хэрвээ та үнэ цэнэтэй бол амжилтыг өөртөө татна. Өөрт байгаа авьяас билгийг нээж илрүүл, тэгээд түүнийгээ бусад хүмүүст тус болохоор хэрэгцээтэй зүйлд зориул. Үнэ цэнэтэй байхын тулд хөдөлмөрлө, амжилт чиний араас хөөн гүицэх болно.
8. Янз бүрийн үр дүнг бүү хүлээ
``Солиорол: нэг л зүйлийг дахин дахин хийгээд өөр, өөр дүнг хүлээх.``
Чи өдөр бүр нэг л зүйлийг хийгээд өөр үр дүнг хүлээж чадахгүй. Өөр үгээр хэлбэл, чи нэг л дасгалыг байнга хийгээд өөр харагдахыг хүлээнэ гэсэн үг. Амьдрал чинь өөрчлөгдөхийг хүсэж байвал эхлээд өөрөө өөрчлөгд. Чи өөрийн үйл хөдлөл болон бодлоо хэр өөрчилнө тэр хэмжээгээр амьдрал чинь өөрчлөгдөнө.
9. Туршлагаас мэдлэг ирдэг
 ``Мэдээлэл бол мэдлэг биш. Мэдлэгийн ганц эх сурвалж бол туршлага.``
Туршлагаас л мэдлэг эхэлдэг. Аливаа даалгаварыг хэлэлцэж та чадна, гэхдээ энэ нь танд зөвхөн философийн ойлголтыг л өгнө, харин түүнийг эхэлснээр даалгаварыг мэднэ. Ямар сургамж авав? Туршлагатай болов уу? Өөрийнхөө цагийг дэмий таамаглаж битгий өнгөрүүл, гарч яв, тэгээд хий. Ингэснээр үнэлж баршгүй мэдлэгийг та хуримтлуулна.
10. Дүрмийг сурч, тэгээд илүү сайн тогло
`` Чи тоглоомын дүрмийг сурах ёстой. Тэгээд дараа нь бусад ямар ч хүмүүсээс илүү тоглох хэрэгтэй.``
Үүнийг зүгээр жирийн үгээр илэрхийлбэл 2 зүйлийг л та хийх ёстой.
          1-рт өөрийнхө тоглож буй тоглоомын дvрмvvдийг сурах ёстой. Энэ тийм ч сонирхолтой сонсогдохгүй боловч амин чухал.
          2-рт тэр тоглоомыг бусдаас илүү тоглох ёстой. Хэрэв энэ хоёрыг хийж чадвал амжилт таных болно.

http://gegeenhair.blog.gogo.mn/-с
Бичсэн: Telnet | цаг: 15:23 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


hi
thanks ^_^
Бичсэн: ariuka (зочин) цаг: 02:08, 2012-01-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax