2011-12-02
Даргадаа өөрийгөө харуул
Хэрэглэгчдээ удирдахаас илүү хэн нэгний даргыг удирдах нь бэрхшээлтэй. Дээрхи хоёр нөхцөл хоёулаа хувь хүн, харилцааг удирдах асуудал. Синтия Лох

Ажилтнуудаа удирддагтай адил Та бас даргаа удирдах ёстой. Хэрэв Та өөрийгөө найдвартай, итгэж болохуйц ажлын од хэмээн харагдуулбал Та амархан дэвшинэ.

Даргаасаа үнэлгээ авахын тулд хэт хичээх нь Таныг зусарч бялдууч мэт харагдуулна. Ажлынхаа чадалтай хүмүүстэй ингэж харьцвал Та өөрийгөө тэдэнд өөдөө ахихын төлөө юу ч хийж магадгүй зусарч, тооцоотой хүн мэт харагдуулна.

Даргадаа өөрийгөө харуулахын сайн болон муу тал бий. Хэрэв Та хүлээж байснаас илүү ихийг хийдэг, даргын анхаарлын төвд байгаа зүйлсийг урьдчилан мэдэж анхааралдаа авч чаддаг, өөрийн зүгээс хийж болох зүйлийг мэдэрч, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг бол ажил дээрээ Та бусдаас илүү гэрэлтэх болно. Хэрэв Та юм бүхнийг муугаар харж ярьдаг, багийн ажилд садаа болдог бол Та өөрийн нэр хүндээ алдаж цаашид өсөн дэвших боломжоо алдана.

Би чадна, хийнэ гэдэг хэлээр ярь. Учир нь хэрэв Та өөрийгөө санаачлагатай зохион байгуулалттай, үр дүнд хүрэхийн тулд эрмэлздэг гэдгээ харуулж чадвал дарга тань Таны санал хүсэлтийг анхаарч үздэг болно. Хэрэв дарга тань танаас асуулт асуулт асуувал эхлээд нөхцал байдлыг нэг өгүүлбэрээр тодорхойлж дараа нь нарийвчилсан тайлбарт орж болно. Жишээ нь Бидэнд гурван боломж байна”, эсвэл “Yүнийг гурван түвшинд авч үзье” гэх зэргээр яриагаа эхэл.

Төслийн нөхцөл байдлыг ярилцаж байхдаа ирээдүйг тооцоолж бай. Хийсэн ажлын талаар бус, цаашид юу хийх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүл. Өөрийгөө “Харан байж болъё” нөхцлөөр бүү удирд. “Yр дүн ямар байхыг харж байгаад ирэх долоо хоногт хурал хийе” гэхийн оронд “Дараа долоо хоногийн хурал гэхэд бид илүү амжилт гаргасан байна” гэж хэлэх нь илүү оновчтой.

Дарга тань Танаас ямар нэгэн зүйл хийхийг гуйвал хариуцлагатай хариулт өг. “Таны хэлсэн зүйлийг ба маргааш өглөө гэхэд амжуулахыг оролдоё” гэхийн оронд “Таны хэлсэн зүйлийг ба маргааш өглөө 8.00 цаг гэхэд хийчихсэн байна” гэх нь илүү хариуцлагатай сонсогдоно. Ямарваа нэгэн ажлаас бүү зайлсхий. Гүйцэтгэгч нар менежер болж дэвшихийн нэг үндэс бол тайлбар тавьж ажлаас зугтахгүй байх, өөрийн мэдлэг чадвараа харуулж чаддаг байх явдал юм.

Дарга та хоёрын хоорондын харьцааны уур амьсгалыг эргэн хар даа. Дарга тань танаас ямар асуулт асуух бол Та түүнд нь хариулахад бэлэн байна уу?. Хэрэв Та ямар нэгэн ажлыг хийнэ гэж амласан бол түүнийгээ биелүүлж бай. Дарга тань Танд итгэл алдах байдлыг бүү бий болго.

"Уучлашгүй" бодлого бүү барь. Үр дүнгүй ажиллах нь танай дарга таны ур чадварт итгэл алдрах бос нэг шалтгаан юм. Хэрэв Та ажлын явцын талаар тайлан гаргах гэж байгаа бол хийсэн зүйлсээ нэгтгэхээс эхэлж бич. Юу хийх боломжтой байсан тухайгаа бичиж болохгүй. "....-ийг хийх боломж надад байгаагүй" эсвэл " Ойрын ирээдүйд би.... хийж чадна гэж найдаж байна" гэж хэлэхийн оронд "Бид одоо -д байна", эсвэл бид дараах 5 зорилтыг биелүүлсэн билээ" гэх нь зөв.

Даргадаа өөрийгөө дараах аргуудаар харуул.

Ямар ч асуултанд өөрийн зүгээс төгс төгөлдөр хариулж чаддаг байх:
Дарга тань Танаас юу асууж болох талаар таамаглаж хариулахад үргэлж бэлэн бай. Мэдээ баримтыг судалж, сүүлийн үеийн мэдээ цуглуул. Ингэснээр Та өөрийнхөө мэдлэг чадвартайг харуулах болно.

Бага амалж ихийг хий: Тухайн ажлыг хийж гүйцэтгэж чадах хугацааг бодитой товло. Төслийн зорилтуудыг жагсаан бичиж хөндлөнгийн асуудлуудыг үл харгалзан тэдгээрийг биелүүл. Хүлээж байснаас ихийг хий. Тэгсэн цагт Та бат бэх зогсож чадна.

Ганцаарчилан хичээ: Даргын тушаалыг асуух оновчтой цаг мөчийг хүлээ. Тушаалыг Танаас өөр хүн сонсоогүй гэдгийг шалга. Даргын олон нийтийн дунд хэлсэн яриаг хэзээ ч бүү эсэргүүц.

http://www.asuoffice.mn/
Бичсэн: Telnet | цаг: 11:03 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax