2011-12-12
Күнзийн сургааль

КүнзХятад: 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551МЭӨ 479) нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг.

Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, утга зохиол, түүх, гүн ухаан, улс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа айлдан номлосноор Күнзийн сургаалыг үндэслэн буй болгожээ. Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сурталын үндэс болдог.

Хоёр мянганы тэртээ зохиогдож, саад бэрхийг туулсаар өнөө хүртэл уламжилж ирсэн, Күнзийн суртал гүн ухааны сэтгэлгээний гол дурсгал бол дээр өгүүлсэн алдарт Дөрвөн ном, таван бичгийн нэг Шүүмжлэл өгүүлэл нь бэсрэг зохиол юм. Күнзийг таалал төгссөн хойно шавь нар нь өөр өөрийн тэмдэглэн авсан хийгээд ой ухаан, оюун бодолд нь шингэж үлдсэн сургаал номлолыг нэгтгэн бичсэнээр энэ ном бүтэж, мөнхрөн үлдэх хувийг олжээ. Шүүмжлэл өгүүлэл нь голдуу асууж хариулах, цэц мэргэнээ сорьж цэгцлэх, шүүн тунгаах, дүгнэх хэлбэрээр бичигдсэн, 20 бүлэгтэй зохиол юм.

Күнзийн сургаал
-Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

-Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

-Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.

-Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

-Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй.

-Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй.

-Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

-Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй

-Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.

-Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

-Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

-Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.

-Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

-Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

-Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

-Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

-Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

-Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

-Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.

-Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.

-Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

-Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролддог.

-Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан.
-Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.
-Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог.
-Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул.
-Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.
-Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг.
-Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.
-Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн.
-Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй.
-Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна.
-Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү.
-Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг. -Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм.
-Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан.
-Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй. -Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно.
-Мэдэж буй хүн эргэлздэггүй
-Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй
-Зоригтой хүн айж эмээдэггүй.

http://mn.wikipedia.org/
...............................................................................................................................................

Күнзийн 20 сургааль
1. Хүмүүнлэг чанар гэдэг сайхан үг, энэрсэн шинжтэй царай хоёроор бүрэн илрэх нь тун ховор.
2. Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ зүтгэсэн үү? Найз нартайгаа харьцахдаа илэн далангүй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зүйлийг би дагав уу?
3. Хэрэв өвөг дээдсээ, өнгөрсөн улирагсдаа хайрлан хүндэтгэх юм бол түмэн олонд сайн үйл шинээр бэхжмү.
4. Эзэгнэн захирагч сайн үйлсэд тулгуурлаж чадваас өөрийг нь тойрон эргэлдэж буй түмэн оддын дунд хүндтэй байрыг эзэлсэн Умардын Алтан гадас од лугаа адил аа.
5. Хэрэв зөвхөн хуулиар чангалж, шүүж цээрлүүлэхийг чухалчилбаас ард түмэн болгоомжтой болох авч ичих зовохын сэтгэлгүй байх болно. Хэрэв сайн үйлийн үндсэн дээр захирч, заншил дагасан ёс журмын дагуу цэгцэлбээс түмэн олон ичиж зовдог болох төдийгүй дуулгавартайяа дагах ажгуу.
6. Сайн үйлт хүн бол багаж зэвсэг биш.
7. Санаа өгдөггүй сургалт хэрэггүй, бас сургалтаар олоогүй санаа осолтой.
8. Бусдын санааг хэт дагах нь зөвхөн хор хүргэмү.
9. Ард олныг яаж дуулгавартай болгох вэ гэж асуухад Анхны багш (Конфузий):
-Хэрэв шударга бусчуудын дээр шударга үнэнч хүмүүсийг өргөмжлөн тавибал ард олон дуулгавартай байна. Хэрэв шударга бус хүмүүсийг шударга шулуун хүмүүсийн дээр өргөмжлөн тавибал түмэн олон үл сонсоно гэж хариулжээ.
10. Зөвхөн хүнлэг хүн л хүмүүсийг хайрлаж ч чаддаг, хүмүүст жигшин дургүйцэж ч чаддаг.
11. Хүн бүр хүсэл шуналаасаа л болж алдаанд ордог. Хүний алдааг нь анзаарч ажиглаваас түүний хүн чанарын хэмжээ нь танигдана.
12. Замд гарахаар зорьсон боловч хоол унд, хувцас хунараар гачигдана гэдгээс хулчийж буй бол тийм хүнтэй ярихын хэрэггүй
13. Буянтай хэрсүү хүн сайн үйл рүү эрмэлздэг
Шальгүй жижиг хүн орон нутгаа санадаг
Ухаантай хэрсүү хүн цээрлэл хүлээхээс буцдаггүй
Шалигүй жижиг хүн өршөөл горьдож суудаг.
14. Зөвхөн ашиг хонжоог чухалд үзвэл хор хөнөөл цугларан нэмэгддэг.
15. Буянтай сайн хүн шударга ёс руу зүтгэдэг, шальгүй жижиг санаат хүн ашиг олз руу зүтгэдэг.
16. Тэнцэхүйц сайн хүнтэй учирвал түүнтэй зэрэгцэхийг хичээ, үл бүтэх хүнтэй учирсан бол өөрийн дотор сэтгэлээ бод.
17. Эцэг, эх хоёрынхоо насны тухай байнга бодож бай. Үүнд хүүгийн баяр баясгалан, айдас түгшүүр хоёр сууж явдаг юм.
18. Хэлсэн үгээ хэрэгжүүлэхгүй болуузай хэмээн өвөг дээдэс маань дуугүй байхыг чухалчилдаг байжээ.
19. Тэвчээр нуруутай хүн алдаа бага гаргадаг.
20. Хүмүүс шударга шулуун байснаар амьд явах жамтай. Хэрэв хууран мэхлэгч этгээд амьд байж, болж бүтээд байгаа бол энэ нь санамсаргүй хэрэг.

http://ezaluus.ucoz.com/

Бичсэн: Telnet | цаг: 12:12 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Zurai
ирмэх мундаг
Бичсэн: Telnet цаг: 13:11, 2011-12-12 | Холбоос | |


-Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй гоё шүү гоё шүү

Эцгийн эрхт ёсыг баримталсан үзэл сургаал.
Бичсэн: Zurai цаг: 13:02, 2011-12-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax