2011-12-08
Сайн хамтрагч олох нь
     Юуны өмнө та ямар нэгэн ажилд амжилт олохоор эргэлт буцалтгүй шийдсэн бол хэнтэй хамтран ажиллах вэ гэдгээ хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Ялангуяа дунд шатны менежер хүнд дээд удирдлагуудтайгаа хэл амаа ололцох, санаа бодол нийлэх чухлаас гадна хамгийн чухал нь таны удирдлаган дор ажиллах хүмүүс таны найдвартай сайн хамтрагч байх ёстой. Өөрөө хувь хүний хувьд үзэл бодол нийлэхгүй байх болон мэргэжил боловсролын хувьд дулимагхан нэгнийг за яах вэ удаан жил ажилласан юм, арай илүү туршлагатай юм, эсвэл хатуу чанга шаардлага тавиад явбал миний хүссэн хүн болж өөрчлөгдөх байх гэсэн хүлээлтийг өөртөө үүсгээд хэзээ ч хэрэггүй.
     Миний нэг найз надад нэг удаа энэ сэдвээр санаа бодлоо хуваалцаж байгаад насанд хүрсэн хүн хэзээ ч өөрчлөгддөггүй юм гэж хэлж билээ. Санаачлагагүй, идэвхгүй, үлбэгэр хийж буй ажилдаа сэтгэл гаргахгүй, энэ байгаа түвшнээсээ ахих дээшлэх эрмэлзлэлгүй, яаж нэг бие амар одоо авч буй цалингаа авч суух вэ гэсэн бодолтой хүнтэй удаан зууралдах тусам та энэ бүх өнгөрсөн хугацаанд өөрөөсөө хичнээн их хүч энерги тэр хүний сайн сайхны төлөө хий дэмий зарцуулснаа мэдэх болно.
     Яагаад гэвэл тухайн хүнд хэчнээн хэлж зөвлөөд ч тэр хүн таны зөвлөмжийг эерэг нааштайгаар хүлээж авах магадлал тун бага байдаг. Мөн түүнчлэн хэдийгээр түүний хийгээгүй орхигдуулсан бүхнийг өмнөөс нь хийж ажилтнаа аварлаа гээд нэгэнт тантай сэтгэл нийлдэггүй ч юмуу угаасаа жаахан хүн чанар муутай эсвэл таны чухал зүйл хийснийг ойлгох, үнэлэх чадваргүй нэгэн бол таньд талархах баярлалаа гэх нь юу л бол. Тэр тохиолдол болгонд харин та хамтрагчдаа итгэл алдах, гомдол бухимдал таны дотор хуралдаж тэр хэмжээгээр та эрүүл мэндээрээ хохирох болно. Тэгээд ч түүнийг цээжээрээ хамгаалж баатарлаг гавьяа байгууллаа гээд эдийн засгийн хувьд ч танд ашиггүй бөгөөд таньд тэр хүний цалин олгогдохгүй нь ойлгомжтой.
     Гэхдээ таны удирдлаган дор ажилладаг учраас алдаа мадаг гаргалаа гэж бодоход харин хариуцлага нь таны нуруун дээр буух болно. Гадаадад ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад бол байдал арай өөр байж магад. Таны болоод таны хамтрагчийн үүрэг хариуцлага ажлын байрны тодорхойлолтоороо яг таг үүрэгжсэн төдийгүй та нэгэнт үүрэг өгсөн бол хийж гүйцэтгээгүй ажилтан буруудах нь ойлгомжтой.
     Харин манай Монголд бол энэ асуудал жаахан бүрхэг. Ингэхээр ухаантай хүн бол энэ бүх ачаанаас өөрийгөө хөнгөлөх хамгийн зөв шийдэл бол сайн хамтрагчаа сонгох. Харамсалтай нь компани чинь таны хувийн компани биш бөгөөд эсвэл тухайн байгууллага том байх тусмаа өөртөө таалагдсан, гар сэтгэл нийлсэн сайн хамтрагч сонгох боломж хязгаарлагдмал байх магадлалтай. Сайн хамтрагч найдвартай ажилтантай байх таныг маш олон зүйл дээр авардаг. Ажлын ачааллаас болоод анхаарал жаахан суларсан үед таны амжуулж чадаагүйг бүр өмнөөс тань сэтгэл гарган хийчихээд инээмсэглэн сууж байх вий. Ийм сайн хамтрагчид харамсалтай нь өнөөгийн монголын орчинд ховорхон байна.
     Уншигч минь юм л бол нөгөө Монголоо, монголчуудаа мууллаа гэж намайг шүүмжилж эхлэхээсээ өмнө та орчин тойрондоо ажиллаж буй хүмүүсээ нэг сайн шинжээд ажиглаад үзээрэй. Хийж буй ажлаа энэ миний ажил гэж сэтгэлээсээ хийдэггүй, өөрийн үүрэг хариуцлагаа дутуу ухамсарласан, өөрт нь шударгаар зарчимч шаардлага тавихад цааргалсан, яаж нэг багахан шиг биеэ зовоож гайгүй шиг цалин авчих вэ гэсэн бодолтой хүмүүс дийлэнх олонх нь байх вий. Хамт олон дотор ийм хүн байх маш их хор хохиролтой. Яагаад гэхээр энэ нь хамт олны бусад гишүүдэд ялангуяа тухайн хамт олон дотор шинээр орж ирж буй үзэл бодол хараахан төлөвшөөгүй залуу хүмүүст буруу үлгэр дууриалал болдог.
     За нэг иймэрхүү хүн байхад би бас яагаад болохгүй гэж гэх бодол цав цагаан дэвтрийн цаас шиг залуу ажилтанд төрөх нь дамжиггүй. Тухайн хамт олны ерөнхий уур амьсгал зөв бүрэлдэн тогтох, ажил хэрэгч, харилцан бие биеэ хүндэтгэсэн, мэргэжлийн ажлын хувьд төдийгүй хувь хүний хувьд нэг нэгнийгээ ойлгосон, ажилтнууд хооронд бас эрүүл өрсөлдөөнтэй тийм уур амьсгал бүрэлдэн тогтоох нь тухайн багийг удирдаж буй менежерийн хувьд хамгийн чухал ажил билээ.
     Ер нь эрүүл өрсөлдөөн тухайн хамт олны хөдөлмөрийн бүтээмжинд зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ нь хүмүүсийг өсөж дээшлэхэд маш том хөшүүрэг болж байдаг. Энэ эрүүл өрсөлдөөнийг бий болгохын тулд идэвхтэй, чадварлаг, бүтээлч сайн хамтрагчаар багаа бүрдүүлэх хэрэгтэй. Ийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн байхад таны ажил урагштай байх нь ойлгомжтой.

     Хэдийгээр энэ бол менежментийн шинжлэх ухааны хамгийн энгийн зарчим боловч манай залуу менежерүүд энэ бүхнийг өөрийн биеэр туулж байж мэдэх нь олон байдаг тул олныг үл нуршин сайн муу хамтрагчийн талаар өөрийн бодлоо та бүхэнтэй хуваалцсан маань энэ.

http://erkhembayar.blogspot.com/

.....................................................................................................................................................................

Бизнесийн хамтрагчаа зөв сонгох

Ямар ч ажил эхлүүлэхэд мөн цаашид амжилттай үргэлжлүүлхэд танд найдвартай хамтрагч хэрэгтэй болно. Өөрийн тань дотны найз эсвэл хамаатан л найдвартай гэж бодож байна уу? Тэгвэл та буруу бодож байна. Цаашид өсөн дэвжиж таныг амжилтын оргилд гаргах бизнесийг хамт авч явах хүн  маш өндөр чадамжтай байх ёстой. Хэрхэн эхлэхээс эхлээд бүх зүйлд сайн хамтрагч л таныг аварч чадна. Та эргэн тойрноо хар. Билл Гэйтс, Стив Жобс гээд амжилттай яваа удирдагчдын шинжийг агуулсан хүн таних уу? Хамтрагч бол таны ажилтан биш дарга ч биш.

ЗӨВ ХАМТРАГЧ
Тэдэнд хамгийн зөв асуултыг тавья. Цаашдийн ажилд тань сайн хамтрагч болж чадах хүн ямар байх ёстой вэ. Ингээд таны бизнесийн хамтрагчийн гаргаж ирэх ёстой гол дөрвөн хөзөр ямар байх ёстой талаар ярилцья. 

* Таны бодолтой түүнийх таарч байна уу?
Тэр таны санааг сонсож чадаж байна уу?  Түүн дээр өөрийн саналыг нэмж зөв чиглэл гаргаж чадаж байх нь хамтрагчын нэг давуу тал.
Гэхдээ энэ хандлага удаан үргэлжлэхээр байх ёстой. Эхэндээ ажиллаж болхоор санагдаж байвч аажимдаа ноёрхох хандлагатай байвал та буруу хүн сонгож. Түүнээс дээр хүн хайсан нь дээр.

* Таны сул тал түүний давуу тал
Бизнесийн амжилттай хамтын ажиллагаа аль аль тал өрсөлдөх чадвартай байх үед ашигтай байж чаддаг. Таны хийж чадахгүй байгаа зүйлийг нөхөж өөрийн чадвараараа үүнийг дамжиж чадаж байх нь сайн хамтрагчын нэг давуу тал. Ингэж чадвал та 2 тохирч байна гэсэн үг.

* Тэр юмыг өөр өнцгөөс олж хардаг
Үр дүнтэй шүүмжлэл, байнгын эргэх холбоо нь хөгжиж байгаа бизнесийн тулгуур. Ийм зоригтой дэмжлэг үнэнч хамтрагчаас тань гардаг байх ёстой.

* Тэр мөнгө босгох чадвартай байх хэрэгтэй
Шаардлагатай үед хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт олж чадах хамтраг жинхэнэ хамтрагч мөн. Өөрийн ярьсан зүйлээ ажил хэрэг болгож шаардлагатай хөрөнгө гаргаж чадаж байх хэрэгтэй. Мөнгө олж чадахгүй юм аа гэхэд түүнийг олох сувгийг олж чадаж байх нь ажил цаашид амжилттай явах үндэс болно.

http://www.online.mn/
Бичсэн: Telnet | цаг: 16:00 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax