2012-01-09
Франц маягаар шарсан мах


ОРЦ;

1,5-2 кг гаxайн маx
3 томxон шиг бөөрөнxий сонгино
300гр xатуу бяслаг / үрүүрээр үрэxэд xялбар өөрийн дуртай ямар ч бяслаг байж болно/
3 лааз дарсан шампиньон / xамгийн гол нь маxаар бүрxүүлэx гээд байгаам шүү/
500гр маойнез
давс xар перец



За иймэрxүү далбагар маxаа бага зэрэг цоxиод нүдээд нимгэлээд өгөөрэй. / урагдчина гэж айж байвал гялгар цаасны дунд нь xийж байгаад xөнгөxөөн зоxиод өгөөрэй. Маxаа сайxан давслаад перец цацаад өгөx xэрэгтэй. Гэxдээ бяслаг чинь давс иxтэй үгүйг тооцоолоорой.



За мөөгөө тараагаад тавиарай. Шүүсийг нь урьдчилаад асгачаарай. Xоол xийxэд xэрэг болоxгүй.

...
2012-01-09
Шаржигнуур сарнай хийх арга

Энэ сарнайг төмсөөр хийсэн гэвэл та итгэх үү. Иймэрхүү маягаар ширээгээ засвал ч тасархай харагдаж байна даа.
Та бүхэн туршаад үзээрэй хийх аргыг нь зургаар үзүүлье.Та бүхэнд амжилт хүсье

За эхлээд төмсөө нимгэн хэрчиж бэлтгэнэ.

Хэрчсэний дараа барихад гар бараг харагдаж байгаа биз

Сарнайныхаа гол хэсгийг эхлээд нугалж бэлтгэнэ.

Одоо гадна талын давхар дэлбээг нь хийнэ

Дэлбээгээ шүдний чигчлүүрээр тогтоолоо

Гадна талын дэлбээнүүдийг мөн адил шүдний чигчлүүрээр тогтоолоо

За ингээд сарнай маань бэлэн боллоо.

За одоо буцалж буй тосондоо хийж сарнайгаа болгох л үлдлээ дээ

За ингээд бэлэ...

2012-01-08
Тагтуритан хийх арга


Амтат хоол сонирхогч бид бүхэнд Солонгос хоол хийх жор болон хийх аргыг байнга зааж өгч байдаг Баярмаа эгч маань энэ удаа Тагтуритан шөл хэрхэн хийх талаарх бичлэг ирүүлснийг өөрийх нь тайлбартай хүргэж байна. Тасалгааны цэцэг болон солонгос хоолны талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл Баярмаа эгчийн http://blog.daum.net/mongollove сайтаар зочлохыг урьж байна. Бидэнд үргэлж амтат хоолны жор илгээдэг Баярмаа эгчдээ баярлалаа.

Төмс, лууван, сонгино, ногоон чинжүүгээ хэрчиж бэлтгэнэ. Төмсөө том том хэрчвэл амттай болдог. Харин луувангаа хавтгай хэрчээрэй.



Тахианы махаа угаагаад буцалж буй усанд дүр...

2012-01-06
Амжилттай яваа МОНГОЛ эр хүн бүрийн ард ухаалаг МОНГОЛ бүсгүй бий... /Домог/
     Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг.


Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ:
     -Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан...
2012-01-02
Амттай пицца хийх арга
Орох зүйл:

* 250 гр. сүү
* 7-10 гр. дрожжи
* 3 цайны халбага элсэн чихэр
* 2 ш. өндөг
* 5 амны халбага ургамлын тос
* 500 – 550 гр. гурил
* Давс

Хачир:

* Кетчуп
* Лаазалсан хан боргоцой
* Хиам
* Сыр
* 30 см диаметртэй пицца болно


pizza
Дрожжоо бүлээн сүүнд уусгаад, элсэн чихрээ нэмээд, жаахан гурил хийгээд дулаан газар хэсэг байлгана.


20минут орчимын дараа хөрөнгө бэлэн болно.


Өндөгөө хөөсөртөл нь хутгаад давс нэмнэ.


Ургамлын тосоо нэмнэ.


Хөрөнгөө нэмээд хутгана.


Үлдсэн гурилаа нэмж зуурна. Алчуураар бүтээгээд дулаан газар тавина


Гэр хүйтэн байвал түмпэнд халуун ус хийгээд гурилаа дотор нь тавьж болно.


Гурил...
2011-12-30
чи түүнийг “Ээжээ” гэж дуудаж болно
Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдүүдийн нэг нь бурханаас ийн асуужээ: “Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ?” гэхэд Бурхан:
- Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ ...маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
Хүү:  - Аа, тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?
Бурхан:   - Чиний сахиусан...
2011-12-27
Шинэ жилийн мэндчилгээний загварууд
Шинэ жилийн баяр нь найз нөхөд, гэр бүлдээ мэндчилгээ илгээж, чин сэтгэлээ илэрхийлэх гайхалтай боломжуудын нэг . Мэндчилгээ илгээх нь үе дамжин уламжлагдан ирсэн ч манай монгол оронд төдийлөн хөгжиж амжаагүй байгаа билээ. Та магадгүй хэн нэгэнд талархал илэрхийлэхийг эсвэл зүгээр л хэннэгэнд сайн сайхныг хүсч явдаг ч түүнийгээ хэрхэн идэрхийлэхээ мэдэхгүй байж болно. Тэгвэл танд дараах мэндчилгээний загваруудыг санал болгож байна. Оролдоод үзээрэй. Таны чин сэтгэлийг илэрхийлж чадах гайхалтай арга юм шүү.





















http://www.call.mn/
...
2011-12-16
Лидер буюу Удирдагч

Бага насны хүүхдээс том болоод ямар хүн болох тухай асуухад дарга, босс болно гэж хариулах нь маш олон тохиолддог. Тэдний хувьд дарга хүн гэдэг маш чухал ажил хийдэг, их л мундаг том хүн мэт санагддаг байх. Зөвхөн хүүхэд гэлтгүй бидний хэн нь ч Удирдагч болохыг битүүхэндээ хүсдэг. Харин Удирдагч гэж хэн бэ гэдгийг таниж мэддэггүйн улмаас ямар нэгэн захирал болох хүслээ дотроо нуусаар алдах нь элбэг байдаг. Ингээд Удирдагч гэж ямар хүн байх ёстой талаар сонордуулъя.

 

Харилцааны соёл

Удирдагч хүн бусдадаа үлгэр дууриал үзүүлэх чадвартай байхаас гадна үргэлж тэдний хараанд байдаг тул хэн...

2011-12-12
Өвлийн өвгөний захиас
Аав аа, ээж ээ. Өвлийн өвөө ирээд явсан байна...



Жил бүрийн шинэ жилээр хархүү бид хоёр хүүхдүүдээ хуурах нүсэр том ажилд шумбан ордог. Охиноо бага байхад аав нь өвлийн өвгөний хувцас өмсч орж ирээд л ууттай чихэр жимсхэнээр аргалчихдаг байсан юм. Харин жаахан томроод ирсэн чинь тэгж хуурвал баригдаж балрах шинжтэй. Ингээд хүүгээ ирдэг жил бид хоёр аргаа өөрчиллөө. "Хэн сайн байсных нь хүслийг өвлийн өвгөн биелүүлдэг юм" гэж хэлэх мэргэн санаа төрөв. Ингээд тэр жилээ хоёр зулзага маань өвлийн өвгөнд захиа бичээд сүлд модныхоо дунд хавчуулав. Тэр санааг мэдээж ээж өгсөн л дөө.

"Хүүхдүүд өвлийн ө...
2011-12-12
Күнзийн сургааль

КүнзХятад: 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551МЭӨ 479) нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг.

Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, утга зохиол, түүх, гүн ухаан, улс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа...