2011-12-30
чи түүнийг “Ээжээ” гэж дуудаж болно
Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдүүдийн нэг нь бурханаас ийн асуужээ: “Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ?” гэхэд Бурхан:
- Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ ...маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
Хүү:  - Аа, тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?
Бурхан:   - Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг зааж өгнө.
Хүү: -Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
Бурхан:  -Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүм болж тэр хүүгийн ээлж ч болсон байлаа.

Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь: -Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд
Бурхан: -Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг “Ээжээ” гэж дуудаж болно гэжээ.

http://www.facebook.com/-с
Бичсэн: Telnet | цаг: 10:25 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax