2009-12-23
Нулимстай дурсамж-Бавуугийн Лхагвасүрэн

Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж "Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү" гэж билээ.
...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн ахйруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм. Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг з...
2009-12-23
Шинэ жилийн үлгэр
-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ?
Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа. Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад
-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ.

Хүү энэ жил аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа. Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс – Aaвыг минь хурдан ирүүлж өгөөч гэж гуйсан болохоор хүүгийн бяцх...
2009-12-13
Дэндүү гунигтай хайрын түүх,,,

Би нэг түүх мэднэ. Энэ үнэхээр гунигтай хайрын түүх юм шүү. Хайртай хүндээ сэтгэлээ илчилж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн нэгэн өрөвдөлтэй охины тухай түүх Тэр дөнгөж 18 насандаа хүний ертөнцийн тоосыг хөдөлгөх тавилангүй болсон хөөрхийлөлтэй охин. Хар багаасаа нэгэн хөвгүүнийг харж явдаг, эцэст нь түүндээ хайртай болсон. Жаахан байхдаа түүний тоглохыг харах гэж л гэрээсээ гардаг байлаа. Өөрөө ч тоглолгүй зөвхөн түүний тоглохыг харан суудаг байсан.
     Дунд сургуульд байхдаа ч зөвхөн түүний хичээл хийж байгааг л харах дуртай нэгэн байсан юм. Цонхоор гэрэлтэх нарны туяа тэднийг адилхан ...

2009-12-13
Шинэ жилийн нэгэн учрал
Тэр эмэгтэй... Улаавтар өнгийн үстэй, махлагдуу, инээхэд нь хацар нь хонхойдог, ажил дээрээ саарал ноосон алчуур дандаа нөмөрчихсөн суудаг ТЭР ЭМЭГТЭЙ. Одоо болтол нөхөргүй, хүүхэдгүй хэдий ч гэсэн аз жаргалаар дүүрэн байдаг, энгийн хэрнээ хөгжилтэй...


Цас ороход баярласандаа болоод инээд алдана.Бороо ороход ажлаасаа эрт гараад шүхэрээ бариад хаа сайгүй алхана. Аз жаргал ганцхан түүнд заяасан юм шиг. Мөнгөгүй болчихвол биед сайн гээд алхана, турахад сайн гээд хоол идэх мөнгөгүйгээ тоох ч үгүй. 

Ажлын газрын шинэ жилийн баярт  ТЭР ЭМЭГТЭЙ энэ жил маш хичээнгүйлэн бэлтгэсэн юм. Нар шингэж б...

2009-12-09
Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур

Ухаантай эмэгтэй өөрөө өөрийгөө гутаасан үйлдэл хийдэггүй.

Саяхны нэг өдөр төрөлх сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлж яваад амрах зааланд кофе уугаад сууж байлаа. Санаандгүй толгойгоо өргөөд хартал нэгэн охин миний нүдэнд тусч би тэр охиноос харцаа салгаж чадсангүй. Аавынхаа хувцасыг гуйж өмссөн мэт томдсон цамц, дөнгөж орноосоо боссон мэт шувууны үүрийг санагдуулам үс толгой, зузаан нүдний шил. Цэвэрхэн өнгө үзэмжтэй хувцасласан бусад оюутнуудын дэргэд тэр охины гадаад төрх үнэхээр нүдэнд тусахгүй байхын аргагүй байсан ч миний харцаа салгаж чадахгүй байсан өөр нэг шалтгаан нь тэр охины үйлд...
2009-12-05
Ээжийн тухай маш гоё үлгэр
Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.
/Миний хайртай ээж...
2009-11-13
Э.Үржинханд - “Гэмшил” богино өгүүллэг
Та ямар намайг хүн гэж тоодог биш, ингэж байхаар анхнаасаа төрүүлээгүй бол дээр байсан юм” гэсээр Бадрал хаалга саван гарч түргэн түргэн алхлав. Түүний ард нугаснаасаа салах шахам савуулсан хаалга гунигтайяа чийхарч асгарах бороонд норсоор үлдлээ. Цухалдсандаа багтрах шахсан Бадрал гарынхаа араар нулимсаа хайнгахан арчаад юу ч юм амандаа үглэнэ.

Хэрэв хэн нэг нь түүний хажууд байсан бол гомдож цөхөрсөн өнчин хүүгийн зовлонг ойлгох хүнгүй, нулимсаа урсгаж яваа Бадралыг харахад хичнээн өрөвдөлтэй дүр зураг бууна гэхэв. Гэхдээ “-Муу ч гэсэн намайг төрүүлсэн ээж минь шүү дээ, би арай л хатуу үг хэл...
2009-10-26
Охин минь аавыгаа уучил