2009-12-13
Дэндүү гунигтай хайрын түүх,,,

Би нэг түүх мэднэ. Энэ үнэхээр гунигтай хайрын түүх юм шүү. Хайртай хүндээ сэтгэлээ илчилж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн нэгэн өрөвдөлтэй охины тухай түүх Тэр дөнгөж 18 насандаа хүний ертөнцийн тоосыг хөдөлгөх тавилангүй болсон хөөрхийлөлтэй охин. Хар багаасаа нэгэн хөвгүүнийг харж явдаг, эцэст нь түүндээ хайртай болсон. Жаахан байхдаа түүний тоглохыг харах гэж л гэрээсээ гардаг байлаа. Өөрөө ч тоглолгүй зөвхөн түүний тоглохыг харан суудаг байсан.
     Дунд сургуульд байхдаа ч зөвхөн түүний хичээл хийж байгааг л харах дуртай нэгэн байсан юм. Цонхоор гэрэлтэх нарны туяа тэднийг адилхан гэрэлтүүлдэгийг ч мэдэхгүй зөвхөн тэр хөвгүүнийг л гэрэлтүүлдэг гэж бодож явжээ. Ахлах сургуульд сэтгэлд нь ганцхан тэр л байдаг байсан юм. 12 жил харж, хайрлаж явсан. Нэг л өдөр зүрхний өвчтэй гэдэгээ сонсоод амьдрал нь түүний хувьд юу ч биш болж хувирсан. Хайрлаж ирсэн бүх зүйлс нь замхаран алга болох шиг хүйтэн гашуун мэдрэмжийг мэдэрсээр хүнд өвчтэйгөө тэмцэж жил гаруй амьдарсан.
      Тэр нэгэн нарлаг сайхан өдөр  орондоо хэвтэж байгаад эцэг, эх булбарай хөөрхөн дүүгээ уйлуулан амьсгал хураасан юм. Хамгийн сүүлчийн үг нь хайртай хүнийх нь нэр гэдгийг зөвхөн түүний дүү л мэдэж байлаа. Амьсгалаа авч чадахгүй байсан хамгийн сүүлчийн үг нь
Билгүүнээ. Тэгээд л бүгд дууссан.
     Ганцхан цагийн дараа баярын бялуу, цэцэг, чихмэл тоглоом барьсаар Билгүүн тэдний үүдийг тогшлоо. Охины төрсөн өдрөөр сэтгэлээ илчлэх гэсэн хөвгүүн охины түүнд үлдээсэн зүүлтийг атгасаар тэндээс гарч олон жилийн хайр нь тэнгэрийн орон луу явж байгааг дүүрэн нулимстай нүдээр сэтгэл дотороо мэдэрч байлаа.
     Балчирхан багаасаа түүнд л харуулах гэж гадаа тоглож, түүнд л харуулах гэж хичээлээ хийж, түүнд л ганцхан хайртай гэж хэлэх гэж шөнөжин бэлтгэл хийсэн байсансан. Хайртынх нь үлдээсэн сүүлчийн бэлэг нь энэ нандин зүүлт байлаа.

     Хэн хэндээ хайртай байсан боловч хэлж амжилгүй явуулсан энэ гунигтай хайрын түүх өөр нэгний хайрыг тэнгэр дээрээс харан ивээж байдаг биз
..

http://love4you.blog.gogo.mn-с

Бичсэн: Telnet | цаг: 16:42 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


уйлах уйлах уйлах
Бичсэн: luna цаг: 19:07, 2010-07-17 | Холбоос | |


Uneheer gunigtai ymaa bi bi biedee hairtai baijee
Бичсэн: Зочин цаг: 18:44, 2010-07-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax