2009-12-13
Шинэ жилийн нэгэн учрал
Тэр эмэгтэй... Улаавтар өнгийн үстэй, махлагдуу, инээхэд нь хацар нь хонхойдог, ажил дээрээ саарал ноосон алчуур дандаа нөмөрчихсөн суудаг ТЭР ЭМЭГТЭЙ. Одоо болтол нөхөргүй, хүүхэдгүй хэдий ч гэсэн аз жаргалаар дүүрэн байдаг, энгийн хэрнээ хөгжилтэй...


Цас ороход баярласандаа болоод инээд алдана.Бороо ороход ажлаасаа эрт гараад шүхэрээ бариад хаа сайгүй алхана. Аз жаргал ганцхан түүнд заяасан юм шиг. Мөнгөгүй болчихвол биед сайн гээд алхана, турахад сайн гээд хоол идэх мөнгөгүйгээ тоох ч үгүй. 

Ажлын газрын шинэ жилийн баярт  ТЭР ЭМЭГТЭЙ энэ жил маш хичээнгүйлэн бэлтгэсэн юм. Нар шингэж байгаа юм шиг өнгөтэй даашинз дэлгүүрт өлгөөтэй байхыг хараад шууд л мөнгөө шавхаад авчихсан. Орой шүүгээнээсээ гаргаад харчихдаг болсоор шинэ жилийн үдэшлэгээ хүлээж л дээ. Улбар гутал, зүүх зүүлт гээд л...бүгдийг бэлдээд шинэ жилийнхээ үдэшлэгт очихоор такси барьжээ. Хамгийн харамсалтай нь тортой хувцасаа мартаад буучихсан...Энэ удаад тэр эмэгтэй  зүгээр л уйлчихсан юм. Таксиний дугаараа ч мэдэхгүй, яарахдаа энгийн машинд суучихсан... Рестораны үүдэнд суугаад яг жаахан хүүхэд шиг уйлж байгаа пөөнийсөн курткатай эмэгтэй. Уйлж уйлж сэтгэлээ багахан онгойхоор нь дотогшоо орлоо. Энэ үдэшлэгт хамгийн өвөрмөц хүн нь ТЭР ЭМЭГТЭЙ байлаа. Энгийн өмд, ноолууран цамцтай, уйлсандаа улайсан нүдтэй, гэсэн хэрнээ инээмсгэлсэн тэр эмэгтэй. Үдэшлэгийг төгсөхийн үед өдөн хүрэм өмссөн, гал шиг гялалзсан нүдтэй, гартаа тортой хувцас барьсан өндөр залуу тэр эмэгтэйг ширтэн харж байлаа. Тэр эмэгтэй ч бас үүнийг мэдэрлээ. Харц тулгарах тэрхэн агшинд тэр эмэгтэй өөрийгөө энэ хорвоогийн хамгийн азтай хүн гэж боддог нь худал биш гэдэгт дахин итгэжээ.

ТЭР ЭРЭГТЭЙ бол хувцасаа мартаад буусан машины эзэн. Өндөр нуруутай, өтгөн хөмсөг, хар нүдтэй, одоо болтол эхнэргүй, хүүхэдгүй хэрнээ онцгой нэгэн өдөр түүнтэйгээ уулзана гэж итгэж явдаг энгийн хэрнээ, өөртөө итгэлтэй бас багахан ичимхий. Тэр орой машиндаа орж ирсэн тэр эмэгтэйгээс нэрийг нь ч асуулгүй буулгачихсан хүнийг ичимхий гэж  хэлж болно биз. Гэрийнхээ үүдэнд ирээд хувцасаа мартаад буучихсаныг нь мэдээд яаран сандран ирсэнээс үл мэдэх хөлөрчихсөн өмнө нь зогсож байна. Өөдөөс нь ямар ч гоёлгүй мөртлөө энэ үдэшлэгийн хамгийн хөөрхөн эмэгтэй харж зогсоно. Энгийн хэрнээ аз жаргалтай, инээхэд нь хацар нь хонхойдог эмэгтэй.

-Та хувцасаа... намайг Баярболд гэдэг
- Харин орхичихсон... намайг Гэрэлзаяа.

http://www.tanhil.mn/-с
Бичсэн: Telnet | цаг: 16:06 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


huurhun yumaa
uudrug vzel ch hvnd heregtei shv тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 16:37, 2010-07-15 | Холбоос | |


миа миа миа миа миа
Бичсэн: Зочин цаг: 12:59, 2010-07-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax