2009-12-09
Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур

Ухаантай эмэгтэй өөрөө өөрийгөө гутаасан үйлдэл хийдэггүй.

Саяхны нэг өдөр төрөлх сургуулийнхаа номын сангаар үйлчлүүлж яваад амрах зааланд кофе уугаад сууж байлаа. Санаандгүй толгойгоо өргөөд хартал нэгэн охин миний нүдэнд тусч би тэр охиноос харцаа салгаж чадсангүй. Аавынхаа хувцасыг гуйж өмссөн мэт томдсон цамц, дөнгөж орноосоо боссон мэт шувууны үүрийг санагдуулам үс толгой, зузаан нүдний шил. Цэвэрхэн өнгө үзэмжтэй хувцасласан бусад оюутнуудын дэргэд тэр охины гадаад төрх үнэхээр нүдэнд тусахгүй байхын аргагүй байсан ч миний харцаа салгаж чадахгүй байсан өөр нэг шалтгаан нь тэр охины үйлдэл байлаа. Тэр охин гэрээсээ авч ирсэн дүүрэн савтай идэх юм аа ханаруу харан барьж зогсоод идэж байлаа. Гэтэл амрах зааланд сул сандал зөндөө байсан юм.

Магадгүй тэр охин гэрээсээ идэх юм авч ирээд идэж байгаагаа бусдад харуулах дургүй байсан байх. Тийм учраас тэр амрах зааланд орж ирж суулгүй хүн цөөтэйгээр нь коридорт зогсоод юмаа идэж байсан байх. Тэр охин өөрийнхөө зорьсноос бусад ямар ч юманд анхаарлаа хандуулдаггүй шалгалтандаа л бэлтгэж байсан оюутан ч байсан байж болно.Цайны газрын хямдхан хоол ч аваад идэх мөнгөгүй ахлах ангийн ядуу оюутан ч байж магад. Гэхдээ л хичнээн олон талаас нь бодоод үзсэн ч асуухаас өөр аргагүй нэгэн асуулт л гарч ирээд байлаа.
“Та өөрийгөө яагаад тийм байдлаар авч явж байгаа юм бэ?”
Хүмүүс хүнийг зан чанар байгаа байдлаар нь үнэлж байдаг боловч бас нөгөө талаар бусдад үнэлүүлэхийн хэрээр хүний зан чанар өөрчлөгддөг.
Эргэн тойронд маань намайг хүлээн зөвшөөрдөг, үнэлдэг хүн их байх тусам үнэхээр хүмүүсийн талархалыг хүлээсэн хүн болон хувирдаг билээ. Үнэн бөгөөд чухал нэг зүйл бол өөрийгөө эрхэмлэж хүндлэхийг мэддэггүй хүнийг ямар ч хүн хүндэлдэггүй юм.

Хувь заяагаа эерэг талруу хандуулах өөрчлөхийг хүсч байгаа бол таны нэн тэргүүнд хийх ёстой зүйл нь өөрийгөө эрхэмсэг язгууртан мэт хүндлэх явдал юм.

Ямар ч тохиолдолд өөрийгөө өрөвдмөөр гутамшигтай байдалд бүү оруул.
Хүйтэн газар зогсоогоороо хоол идэж байгаа тэр охин өөрийнхөө тэр байдлыг бусдад харуулахыг хүсээгүй нь мэдээж. Гэвч тэр байдлаас гарч болох өчнөөн олон арга зам байсан. Заавал орон гэргүй гуйлгачингийн дүр төрхтэй байж байвал толгой илүү сайн ажилладаг гэсэн ном байхгүй, дээд сургуулийн оюутан гэрээсээ идэх юм авч ирлээ гээд хэн нэг нь муулаад байх явдал үгүй байхад дулаахан танхим дотор тухтай сууж байгаад хоолоо идэж болох л байсан. Арай тэр охин гадны хүйтэн салхинд зогсож хоол идэх нь тав тухтай санагддаг өвөрмөц хоббитой юм биш биз дээ гэсэн сүүлчийн хувилбараараа бодоод үзсэн ч түүний үйлдлийг зөвтгөх ямар ч хувилбар байгаагүй юм. Хэний ч нүдэнд арчаагүй, дорой харагдах байдлаар биеэ авч явдаг хүн амьдралын бартаатай замаар орохдоо амархан байдаг, харин “хангалуун амьдрал”-ын замд орох хэцүү байдаг юм. Заримдаа залуу насанд байх ёстой зүйл хэмээн ямар нэгэн хүнд хүчир зүйл хийх юм уу, хүнд хүчир байдлаар амьдарч түүнээсээ эрч хүч мэдэрдэг хүмүүс байдаг. Арай ч дээ хэн л тэгэв гэж гэж та бодож байж болох олонхи хориод насны залуус өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй байдалд орж түүнийгээ амьдралд суралцаж байна гэж тайлбарладаг. Бас болоогүй үүнийгээ “өлсөж байж амьдралыг сурна” гэсэн үгтэй холбож ярьдаг. Гэтэл иймэрхүү байдлаар энэ үгийн утгыг хэт биелүүлэх гэж байгаад бүхэл насаараа “өлсгөлөн” амьдралын замаар орчих нь хялбар байдаг юм. Эд хорин насны маань бидэнд өгч байгаа бэлэг болсон эрч хүчийг тийм дэмий юманд зарцуулж болохгүй.
Өөрийгөө язгууртан мэт хүндэлнэ гэдэг нь хүмүүсийн тахал өвчин мэт авдаг “биеэ тоох өвчин” –өөс огт өөр зүйл билээ. Биеэ тооно гэдэг бол өөрийгөө хүндлэхийг бусдаас шаардаж бусдын дургүйцлийг хүргэдэг бүдүүлэг үйлдэл. Харин өөрийгөө язгууртан мэт хүндлэх гэдэг нь таныг зүгээр байгаагаараа байхад тань бусад хүмүүс тойрон хүрээлж хүндэтгэн харьцдаг болгох ухаан билээ.
Хайртай хүнээ хайрлаж байгаа юм шиг өөрийгөө хайрлаж, хүндэтгэж тэр зан чанараа ил гаргаж байх хэрэгтэй. Хайртай хүн тань тансаг оройн хоолонд урих юмуу таньд ямар нэгэн зүйл бэлэглэх үед түүний хайрыг мэдэрч аз жаргалд умбадаг шиг өөрийгөө хайрлаж байгаагаа бодит үйлдлээр гаргах үед өөртөө итгэх итгэл ч улам бүр лавширдаг юм.

Өөрийгөө язгууртан мэт хүндэлвэл үнэхээр язгууртан мэт амьдарч чадна.

Л бүсгүй хэн ч харсан баян айлд эрх танхил өссөн байх гэж бодохоор биеэ авч явдаг байлаа. Сонины сэтгүүлч гэсэн чөлөөт ажлын байранд ажилладаг ч гэсэн үргэлж цэвэр цэмцгэр, нягт нямбай байдлаар биеэ авч явж үнэхээр ойр дотны харьцаатай болоогүй л бол өөрөөсөө олон дүү хүнийг хүртэл ахмад хүн шиг хүндэтгэж харьцдаг байлаа. Бас ямагт бүхнийг өөдрөгөөр харж, ярьдаг нь түүнийг язгууртан гэдгийг баталж байлаа. Мэдээж түүний энэ байдлыг хараад хүмүүс түүнтэй хамаагүй харьцдаггүй байлаа.
Гайхалтай зүйл нь огт царайлаг гэж хэлэхээргүй тэр бүсгүй харах тусам хөөрхөн, хайр булаам харагддаг байсан юм. Тэрээр өөрийн гадаад төрхийг нэг ч удаа магтаж байгаагүй боловч хүмүүс илбэдүүлсэн мэт л бүгд түүний сайхныг шагшин магтдаг байсан ба би ч тэдний үгэнд дуртайяа санал нэгддэг байлаа.
Амаараа энэ талаар ямар нэгэн юм хэлж үзээгүй хэдий ч тэр бүсгүй өөрийгөө сайхан, авъяас чадвар төгс, онцгой гэж бат итгэдэг мэт байдаг, гайхалтай нь эргэн тойрны хүмүүс нь ч аяндаа түүнийг сайхан, авъяас чадвар төгс, онцгой хэмээн хүлээн зөвшөөрдөг болсон байлаа.
Тэгж байгаад Л бүсгүй 33 хүрч, солонгосын нийгэмд бол залуу охидуудтай өрсөлдөхөд нилээд хэцүү байдалтай байсан хэдий ч арван хуруу тэгш гэж хэлсэн ч хэтрүүлэг болохооргүй залуутай гэрлэсэн юм. Одоо тэр өөрийн дуртай ажил, аз жаргалтай гэр бүлээ нэгэн зэрэг гайхалтай сайхнаар цогцлон бүтээж аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа билээ.
Гэтэл Л бүсгүй язгууртан айлын охин биш ээжийнхээ гар дээр хэцүү хүнд амьдрал дунд өссөн охин болохыг нь саяхан мэдсэн юм. Хожуу гэрлэсэн явдал нь гэр бүлийнхнийхээ амь зуулгыг залгуулдаг байснаас болсон хэрэг байлаа.
Тэр бүсгүй төрөлхийн язгууртан биш ч гэлээ язгууртаны амьдралаар амьдрах замыг сонгосноороо үнэхээр язгууртан мэт амьдарч чадсан юм.
Хорин насан дээрээ яваа бүсгүйчүүд энэ бүхнийг “Л-ийн суусан залуу нь эхнэрээ хардах өвчтэй юм уу дарангуйлагч этгээд байсан” гэнэ гэсэн үгээр төгсөнө гэж бодож найддаг. Гэвч тийм зүйл болоо ч үгүй болох ч үгүй билээ. Яагаад гэвэл Л бүсгүй өөрийн хэрээс хэтэрсэн хэмжээнээс хэтэрсэн зүйлд санаархсан хэрэг биш байлаа.
Тэр бүсгүй язгууртан мэт биеэ авч явж бас язгууртаны амьдралаар амьдрахыг хичээж ирсээр эцэст нь язгууртаны амьдралаар амьдрахгүй байхын аргагүй үнэ цэнэтэй бүсгүй болон хувирсан билээ.
Хэн өөрийн аяга хичнээн том, хичнээн гүнзгий байна тэр хэмжээгээрээ дүүрдэг жамтай билээ.

Тийм учраас хэрэндээ таарсан амьдар, эгэл даруухан амьдар гэсэн сургааль, зөвөлгөөнд бүү авт. Яагаад баян тансаг, нэр хүндтэй амьдрахыг дотроо хүсдэг мөртлөө түүнийг хэрээсээ хэтэрсэн юманд шунаж байна гэж боддог юм бэ?
Тийм хоёрдмол байдал эд хорин насандаа яваа бүсгүйчүүдийн сэтгэлзүйд ихээхэн нөлөөлдөг.

Өөрийн хүсч байгаа амьдралыг өөр хэн нэгэн хувьтай төрсөн бүсгүйнх гэж бодолгүй миний хувь заяа, миний юм гэж бодоцгооё. Өөрийн одоогийн амьдарч байгаа байдалдаа ач холбогдол өгч ирээдүйн амьдралаа хүртэл одоогийнхоо амьдралын хүрээнд багтааж боддогоо больцгооё.
Хувь заяа гэдэг бол хүссэнээрээ өөрчилж болдог зүйл. Яагаад гэвэл та одоо хорьтой шүү дээ. Өөрийнхөө амьдралыг язгууртаны амьдралаар солих боломж хичнээн л бол хичнээн байгаа гэдгийг дахин хэлэх байна. Заавал мөнгөтэй байж байж, надад бүхнээ зориулдаг ханхүү байж язгууртан болно гэж бүү бод.
Мөнгө, сайхан ханхүү гэдэг хувьтай төрсөн л бол хэнд ч хамаагүй заяадаг зүйл гэж бодож байгаа юм биш биз? Эхлээд би өөрөө язгууртан болж байж түүнийг дагаад мөнгө, сайхан ханхүү өөрөө хүрч ирдэг юм. Энэ мөчөөс эхлэн өөрийгөө хайрлаж хааяа ч гэсэн өөртөө зориулж ширээ засан хооллож, шаргуу ажилласныхаа дараа ямар нэгэн бэлгээр өөрийгөө шагнаж урамшуулдаг болъё.
Бусад хүмүүст өөрийгөө дорд үзүүлэх эвгүй, хатуу ширүүн үг хэллэг хэрэглэхээ больж, хайш яайш хувцаслахаа болъё.
Гэхдээ энэ нь их зантай байж бусад хүмүүсийг үгүйсгэсэн, дорд үзсэн байдлаар харьцаж тэдний дургүйг хүргэ гэсэн үг огт биш. Яагаад ч юм сэтгэлд нэг л дотно, бүхнийг зөвөөр хүлээж авч чадах юм шиг зөөлөн мөртлөө цаанаа л нэг өөрийн эрхгүй хүндлэх,эмээх сэтгэл төрүүлсэн бүсгүй,өөрөөр хэлбэл өөрийгөө үнэн сэтгэлээсээ хүндэлдэг бүсгүй бол гэсэн үг юм.
Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чадах зан чанарыг өөртөө төлөвшүүлэхийн тулд хичээх ёстой гэж хэлмээр байна.Тэгж чадваас ид шид үү гэмээр хувь заяа таньруу эргэхийг та харах болно.


http://www.goolingoo.mn/-c
Бичсэн: Telnet | цаг: 09:37 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих