2009-11-01
Хорвоо эргэнэ. Би зогсоно...
Үнэнийг хэлэхэд би чамайгаа галзууртлаа санаж байна

Үнэндээ энэ цаг удаан боловч харавсан сум шиг өнгөрч байна

Нэг л мэдэхнээ навчис шарлан салхи сэржигнээд

Нээрээ л энэ хорвоо надтай надгүй эргэх юмдаа.

 

Сэтгэлд дулаахан үгсийг чинь сонстолоо

Сэрүүн салхинд жиндэн жиндэн чамайг хүлээе

Хайртай гэсэн үгийг чинь хүлээн

Хаврын бороонд норон норон зогсоё

 

Зүрх сэтгэлд чинь миний орон зай хэвээрээ бол

Зүүдийг чинь би эргэн эргэн санагалзуулж байгаа бол

Зүрх сэтгэлээ даган наддаа хурдан ирээч

Зүгээр л бүхнийг умартаад наддаа хүрээд ирээч...

/Хуулбар/
...
2009-11-01
Эрчүүдэд хэлэх эмэгтэйчүүдийн хайрын үгс
1. "Би чамд хайртай"
Энэ бол хүн бүхний мэддэг сонгодог үг. Энэ үгийг хэлэхэд ихдэнэ, багадана гэж байдаггүй. Эмэгтэйчүүдйн адил эрчүүд ч энэ үгийг сонсохыг хүсч явдаг. Өдөрт гурван удаа. Хооллох үед, хооллохын өмнө, хойно. Дээр нь энэ үгийг хайртдаа ажилдаа явахынхаа өмнө, ажлаасаа ирээд хэлэх хэрэгтэй. Бас ямар нэгэн учир шалтгаангүй, зүгээр л хэлж заншаарай.

2. "Чи миний баатар"
Тэр өнгөрсөн баатарлаг үйлсээ дурсан санах үед нь хэлчихвэл та түүнийг хамгийн жаргалтай хүн болгоно. Сэтгэл дотроо эр хүн бүр "супер баатар, бэтмэн, хүн аалз" байдаг юм шүү дээ. Хайртай хүнээ баатар болгоход буруу зүй...
2009-10-29
ТИТЭМ ҮГ - Эр зориг

Солонгост ажиллаж байсан монгол залуус түймэрийн аюулаас хүний амь аварч, зориг баатарлагийн үлгэр жишээ үзүүлэв. Монгол залуусын хувьд энэ түймэр эр зоригийн шалгуур байлаа. “Алтыг гал дээр, эр зоригийг гай зовлонгийн үед сорьж үздэг” гэсэн үг бий. Тэд аюултай мөчид амь насаараа дэнчин тавьж, айж сандралгүй, уужуу тайвуу байж эр зоригийн шалгуурыг нэн амжилттай давж, зовох цагт нөхрийн чанараа таниулав. Монгол хүн нөхөрлөж болох нөхөр, найдаж болох хань, хүнлэг нинжин сэтгэлтэй жинхэнэ сайн хүмүүс гэдгийг үг хэлээр бус үйлдлээрээ нотлов. Солонгосчуудын тархинд монгол хүний мөс чанарын үзүүлэл...
2009-10-29
ТИТЭМ ҮГ - Бага боддог хүн их алддаг

Эртний Грекийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн. Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, ...
2009-10-29
Ухаарал...
Үнэн гэдэг чинь үхэл юм биш үү
Үүрдийн гэдэг чинь худал юм биш үү
Цаг хугацаа гэдэг чинь
Цаасан дээр хэвлэгдсэн тоо юм биш үү
Цаашлан одох он жилүүд гэдэг чинь
Наашлан ирэх ухаарал юм биш үү

Үзүүрт нь очихгүй жаргал гэдэг чинь
Үнэнийг сөрсөн амьдрал юм биш үү
Ёзоорт нь хүрэшгүй зовлон гэдгийн чинь
Ёгт  утга нь шунал юм биш үү

Худал хуурмагийн саарал ертөнцөд
Хувирч өөрчлөгдөөгүйг нь  үнэн гэдгийм биш үү
Өнгө, мөнгөний өчүүхэн орчлон дээр
Өөрчлөгдсөн бүхнийг худал гэдгийм биш үү

/Хуулбар/

...
2009-10-29
Гомдоогүй шүү....танхил бүсгүй минь
Гомдоогүй шүү...танхил бүсгүй минь
Гоёл чимэглэл, ялдам аальтайгаа чи
Гоонь эрийн зүрхийг эзэмдэх жүжгэнд
Гол дүрд нь тоглож, өөрөө бас дурлачихаад
Горхиний ус шиг сэмрээд
Говийн зэрэглээ шиг хийсээд.....одох чинь юу билээ.Тэглээ ч
Гомдоогүй шүү...бүсгүй минь

Харчуулын нүдний эрвээхэй байсныг чинь мэднээ
Халин нисэх тэмүүлэлийг чинь бас мэднээ
Халуун гал, хүйтэн мөс байсныг чинь мартаагүй болхоор
Хаа нэгэн газар дүрэлзэж, дүрэлзүүлж явааг чинь мэдэж байна

Хамт авхуулсан гэрэл зураг захаасаа эмтэрч
                                        ...өдөр хоног урсаж
Хар цагаан хоёрхон  өнгө ээлжилж
                 ...
2009-10-29
Эцэг хүү хоёр
Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.
               Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч уйртайгаар “Энэ хүүхэд яаж зоригтой асууж байнаа?” гэж б...
2009-10-29
Нэг аяга сүү
Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр ч мөн тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн нэгэн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа.
     Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өгөв. Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёс...
2009-10-29
Цаг бол алтнаас үнэтэй
Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө. тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно. Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдэлийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны чинь тооцоо хүчингүй болно.
Энэ тохиолдолд та юу хийх вэ? Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэж байсан байж ч магад. Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий. Энэ бол ЦАГ ХУГАЦАА. Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө. Харин ганц ялгаа нь доллор, центийн оронд, хором мөчүү...
2009-10-29
Компьютерийн ард суудаг хүмүүст зориулсан нүдний комплекс дасгал
Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Гэвч муутгахгүй гээд компьютерээ гаргаад хаячихаж болохгүй. Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалан, зохистой шийдэл болно.

Нүдний ядаргаа тайлж, хараа муудахаас урьдчилан сэргийлэх комплекс дасгалууд

Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгож аваад хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплекс...