2009-10-29
Ухаарал...
Үнэн гэдэг чинь үхэл юм биш үү
Үүрдийн гэдэг чинь худал юм биш үү
Цаг хугацаа гэдэг чинь
Цаасан дээр хэвлэгдсэн тоо юм биш үү
Цаашлан одох он жилүүд гэдэг чинь
Наашлан ирэх ухаарал юм биш үү

Үзүүрт нь очихгүй жаргал гэдэг чинь
Үнэнийг сөрсөн амьдрал юм биш үү
Ёзоорт нь хүрэшгүй зовлон гэдгийн чинь
Ёгт  утга нь шунал юм биш үү

Худал хуурмагийн саарал ертөнцөд
Хувирч өөрчлөгдөөгүйг нь  үнэн гэдгийм биш үү
Өнгө, мөнгөний өчүүхэн орчлон дээр
Өөрчлөгдсөн бүхнийг худал гэдгийм биш үү

/Хуулбар/

Бичсэн: Telnet | цаг: 11:48 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


үнээн үнэн smug
Бичсэн: director цаг: 12:15, 2009-10-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax