2009-11-01
Хорвоо эргэнэ. Би зогсоно...
Үнэнийг хэлэхэд би чамайгаа галзууртлаа санаж байна

Үнэндээ энэ цаг удаан боловч харавсан сум шиг өнгөрч байна

Нэг л мэдэхнээ навчис шарлан салхи сэржигнээд

Нээрээ л энэ хорвоо надтай надгүй эргэх юмдаа.

 

Сэтгэлд дулаахан үгсийг чинь сонстолоо

Сэрүүн салхинд жиндэн жиндэн чамайг хүлээе

Хайртай гэсэн үгийг чинь хүлээн

Хаврын бороонд норон норон зогсоё

 

Зүрх сэтгэлд чинь миний орон зай хэвээрээ бол

Зүүдийг чинь би эргэн эргэн санагалзуулж байгаа бол

Зүрх сэтгэлээ даган наддаа хурдан ирээч

Зүгээр л бүхнийг умартаад наддаа хүрээд ирээч...

/Хуулбар/
Бичсэн: Telnet | цаг: 19:32 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax