2009-12-17
Би зөвхөн чиний төлөө амьдармаар байна


Ихэр саран хээр өнжин наадсан
Эндээс эхэлсэн хайраа хадгалж
Энгэртээ тэвэрч эрхлүүлэх гэсэндээ
Энэ л насаа элээж дуустал

          Би зөвхөн чиний төлөө амьдармаар байна

Бурхан гуйсан ч чамайг өгөхгүй гээд
Бусдын харцнаас чамайг харамлан нууж
Цорын ганц үнэнч хайр сэтгэл минь
Цохилох зүрхээ зогсох хүртэл

          Би зөвхөн чиний төлөө амьдармаар байна

Урсах нулимсыг чинь хайрлан хатааж
Уйтгарлах сүүдрийг чинь үргээн сарниулж
Ганцхан олдсон гэгээн хайраа
Гараас чинь атгаад тавихгүй гэсэндээ

          Би зөвхөн чиний төлөө амьдармаар байна

BUZZ!!!

...
2009-12-17
Зөвхөн эрчүүдэд

Эрчүүдэд зориулаад хэдэн үг бичье.
          Би нөхөртэйгөө ханилаад нилээд олон жил болж байна. Энэ хугацаанд өчнөөн л зүйл үзэж амслаа. Амьдарлаас их олон зүйлийг сурч ажиглалаа.Та 2 нэгэнт л гэр бүл зохиохоор шийдсан бол бие биедээ үнэнч байхыг хичээгээрэй. Анх чи эхнэртэйгээ зовлон жаргалаа хуваалцана гэж авч суучихаад зовлонг нь хамт үүрээд гэр бүлийн хамгийн нандин ариун жаргал болох сексийн жаргалыг өөр хүнтэй хуваалцах хэрэггүй шүү гэж юуны түрүүнд хэлэх гэсэн юм.


Эмэгтэй хүнийг аз жаргалтай болгох цөөхөн зүйл бий мөнгөөр үнэлвэл өчүүхэн ч гэсэн эмэгтэй хүний хувьд их чухал зүйлүүд шүү....

2009-12-15
Xүнд хайртай болсоны 12 шинж
Чи хэн нэгэнд хайртай болсон үгүйгээ мэдэхэгүй явж байна уу. Тэгвэл энэ дээр байгаа шинжүүд чамд байыж байгаа бол чи үнэхээр дуралжээ. Ингээд дурлалынхаа төлөө урагшаа.

Xүнд хайртай болсоны 12 шинж
012. Түүний бичсэн мсж-ийг аxин даxин уншина.
011. Түүнтэй байxдаа чи маш удаан алxана.
010. Түүнтэй байxдаа чи иx дарууxан юм шиг аашилна.
009. Түүний туxай бодxод зурx чинь маш xурдан цоxилно.
008. Түүний xоолойг нь сонсоод л чи инээмсэглэнэ.
007. Түүн рүү xарж байxдаа чи өөр xэнийг ч xараxгүй зөвxөн түүнийг л xарна.
006. Уянгын дуу сонсдог болно.
005. Тэр чиний бүxий л боддог зүйл чинь болно...
2009-12-15
Дурсамжаас үүдэх хосуудын харилцааны асуудал

1. Хосуудад гэрлэхээсээ өмнөх бэлгийн харилцааны асуудал


Ихэнхи залуус төдийгүй хүн бүр Та гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд орохыг зөв гэж боддог уу гэсэн асуултанд 87,6% нь буруу гэж хариулсан байдаг. Михиаль Горбачев хэлсэн аягүй гоё үг түүний дурсамж номон дээр байдаг тэр үг надад аймаар таалагддаг. Учир нь тэрээр өөрийн эхнэртэйгээ суухдаа өөрөө зандан, эхнэр нь онгон байсныг онцлон дурдсан байдаг юм.

Гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцаа нь гэрлэсэний дараах хосуудын хоорондох асуудал болдог. – онгон байсан үгүй гэх нөхрийн хардалт ялих шалихгүй зүйлээс эхнэртээ бухимдахдаа дандаа боддог сэт...
2009-12-15
Жинхэнэ удирдагч гэж хэн бэ?
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаагийн лекцийн хичээлд жинхэнэ удирдагч гэж хэн болох талаар хүргэхээр бэлдлээ.

Түрүүлж харахын хууль

Удирдагчид ирээдүйг урьдчилан харж мэдрэх чадвартай. Та ямагт ирээдүйн тухай бодох ёстой. Учир нь таны цаашдын амьдрал ирээдүй дотор байгаа. Ирээдүйг урьдчилан харах таны чадвар өөрийн чинь болон байгууллагын чинь амжилт, бүтэлгүйтэл, алдаа оноог олон талаар урьдчилан тодорхойлно.

        Урьдчилан харна гэдэг бол одоогийн нөхцөл байдлыг шинжлээд түүндээ тулгуурлан ирээдүйд болох магадлалтай үйл явдлуудыг яг тааж хэлэх чадвар юм. Сайн удирдагч байнга урагш хар...

2009-12-15
Та хир чадвартай удирдагч вэ?
Жижиг ч том аливаа байгууллага хөгжиж чадахгүй байгаа, өрсөлдөөнийг ялан гарч чадахгүй байгаа нь үйлдвэрлэлийн техник технологийн хоцрогдол, ажилчидын мэдлэг боловсрол гэх мэт хүчин зүйлээс гадна хамгийн чухал нь удирдах ажилтануудын үүрэг юм.

Хамгийн эхэнд удирдагч, хүнд итгэдэг байх ёстой. Албан тушаалын харилцаа ч эрх мэдэл шилжүүлэх явдал ч цаанаа харилцан итгэлцэл дээр тогтдог. Харамсалтай нь үнэхээр ажил ахиулахуйц итгэлцэл амьдрал дээр ховорхон. Хүнийг хардаж сэрдэх, итгэл хүлээлгэхгүй байх тусам л ажилтанууд үнэнч биш ажиллах сэтгэхүйтэй болдог. Өөртөө дайсан бэлдэж хүн хүнийг хардаж...
2009-12-15
Хэрхэн сайн удирдагч байж, хүмүүсийг уриалан дуудах вэ?

Удирдагч гэдэг хэн бүхний хийдэг ажил биш. Удирдагч хүн маш их хариуцлагатай байж, олон хүмүүст үлгэр дууриал болж байх ёстой байдаг.

200px-3d-team-leadership-arrow-concept-6433.jpgТэгвэл хэрхэн сайн удирдагч болох вэ?
1.
 Ажилчидадаа хэзээ ч битгий амар бай. Ажилчид тань таныг асуудалд хэрхэн хандах, хэзээ ажилд ирэх, хэзээ явах зэргийг тань мэдэж байх аваас тэдэнд та нэг их хэцүү хүн биш мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс аль болох ажилдаа нэг ижил цагт ирэхээ болих хэрэгтэй. Мөн нэг ижил цагт цайндаа гарах, асуудлыг нэг арга барилаар шийдэх, нэг ижил байдлаар борлуулалтаа явуулах зэргээс татгалзаж, аль болох ажилчидадаа юу бодох болон юу ...

2009-12-15
Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг
1. Achieve /эчиив/- хүрэх, гүйцээх, биелүүлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илүү таалах, өндрөөр үнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх, үнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч

6. dream /дрийм/-зүүд, мөрөөдөх,сайхан зүйл
7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хүчтэй
8. extremely /экстримли/- үнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чөлөөтэй, завтай үнэгvй

11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нийд/ – хэрэгтэй байх, шаардагдах
14. secret /сикрит/- нууц, нуу...
2009-12-15
Тэвчээртэйгээр долоо хоногт 10 кг жин хасах уу?
Долоо хоногийн дотор 10 кг жин хасна гэдэг зүүд зэрэглээ мэт санагдаж байна уу? Харин эмч нарын боловсруулсан энэхүү арга эрүүл мэндэд гаж нөлөөгүй гэнэ.


Илүүдэл жингээ хасаж, хүссэн хувцсаа өмсөхийн тулд маш их тэвчээр гаргах нь мэдээж. Турна гэдэг амаргүй даваа учир өлсгөлөнг тэвчих л танд үлдлээ.  Энэ аргыг сар бүр туршиж  үзэж болохоос гадна эхний туршилтын дүнд 10 кг жин баттай хаядаг хэмээн эмч нар хэлж байна. Харин дараагийн нэг сард 3-4 кг жин хасдаг байна.

Эхний өдөр: Нэг лонх цэвэр усыг зургаан хэсэг болгон хувааж уугаарай.
Хоёр дахь өдөр: Өдрийн турш 0.8 литр сүү ууж, 20-21 цагийн хоор...
2009-12-15
Бүсгүйчүүддээ зориулав
Та танхимд буюу ресторанд орохдоо эрэгтэйнхээ араас дагах ба санал болгосон суудал дээр түүнийг зүүн rap талдаа, эсвэл өөдөөсөө харуулж суулгах ёстой. Гэхдээ түүнийг өөртөө сандал дөхүүлж өгөх хүртэл хүлээзнэх, нөгөө талаас эрчүүдийг суухаас өмнө амжиж сууна. Ер нь давгүй эрчүүд бол таныг ширээнээс босоход мөн л сандлыг холдуулж таныг суухаас өмнө суудаггүй.

     Хэдийд тамхи татуулж болох вэ. Хоол захиалаад хүлээж байх хугацаа, эсвэл кофе, цай уух үе хамгийн тохиромжтой. Та бээлийгээ тайлсан байх ёстойгоос гадна ширээн дээр бүү тохойлд. Хэрэв нэг гараараа хооллож байвал, нөгөө гараа бугуйгаар...