2009-12-17
Би зөвхөн чиний төлөө амьдармаар байна


Ихэр саран хээр өнжин наадсан
Эндээс эхэлсэн хайраа хадгалж
Энгэртээ тэвэрч эрхлүүлэх гэсэндээ
Энэ л насаа элээж дуустал

          Би зөвхөн чиний төлөө амьдармаар байна

Бурхан гуйсан ч чамайг өгөхгүй гээд
Бусдын харцнаас чамайг харамлан нууж
Цорын ганц үнэнч хайр сэтгэл минь
Цохилох зүрхээ зогсох хүртэл

          Би зөвхөн чиний төлөө амьдармаар байна

Урсах нулимсыг чинь хайрлан хатааж
Уйтгарлах сүүдрийг чинь үргээн сарниулж
Ганцхан олдсон гэгээн хайраа
Гараас чинь атгаад тавихгүй гэсэндээ

          Би зөвхөн чиний төлөө амьдармаар байна

BUZZ!!!

Бичсэн: Telnet | цаг: 09:55 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax