
Хэдийд тамхи татуулж болох вэ. Хоол захиалаад хүлээж байх хугацаа, эсвэл кофе, цай уух үе хамгийн тохиромжтой. Та бээлийгээ тайлсан байх ёстойгоос гадна ширээн дээр бүү тохойлд. Хэрэв нэг гараараа хооллож байвал, нөгөө гараа бугуйгаар нь ширээн дээрээ тавь. Хийжүүлсэн ус ба ундааг 1/2 -ээс яльгүй дээш хийх ба хэрэв сок зориулалтын пял тавганд ирвэл зөвхөн халбагаар ууна. Кофе уухдаа аяганы сэнжинд долоовор хуруугаа дүрэлгүй мөн чигчий хурууг орхилгүй зөвхөн сэнжнээс нь бариарай. Цайны халбага сахарыг хутгахад зориулагдсан бөгөөд үүнийг дараа нь дийзэн дээр тавиарай. Дийзийг хэзээ ч гартаа барьдаггүй ба зөвхөн аяга, стаканаа л өргөж болно.
Хэрэв таны өвдөг дээрх амны алчуур гулсан унавал түүнийг авч өгөх гэж эрчүүд тонгойдоггүй тул та өөрөө сэмхэн аваарай. Хажуугийн ширээнээс юм хүссэн тохиолдолд зөвхөн эрэгтэйгээрээ дамжуул. Хэрэв тэр зөвхөн тантай бүхэл үдэш бүжиглээд байвал бусдаас ёс мэдэхгүй ажиглагдах тул түүнийг заавал өөр бүсгүйтэй бүжиглүүл. Найз нөхөдтэйгөө байгаа тохиолдолд ширээний эзэн, эсвэл баярын эзэн бүжиг эхэлтэл хүлээ. Танай ширээнд өөр хүн нэгдэхээр уригдвал босолгүй мэндэлж болно. Харин эмэгтэй хүн байвал эрчүүдийгээ дагаад босож мэндлээрэй, танилцаарай.
Хэрэв дарга ч бай, эмэгтэй ч бай өөр ширээний танил чинь ширээний хажуугаар өнгөрч байгаа бол босолгүй, цөөхөн үгээр мэндчилээрэй. Урьсан нь урьсаныхаа төлбөрийг даах ёстой. Олуулаа наргиж байгаа үед өөр өөрсдийнхөө тооцоог хий. Хэрэв та танил эрэгтэйтэйгээ зоогийн газар тааралдсан бол өөрийнхөө тооцоог өөрөө хийх хэрэгтэй. Эрчүүд нь хатуу юмныхаа төлбөрийг дааж болдог. Өндөрлөх саналыг уулзалтын санаачлагч гаргадаг. Хоёулаа байгаа бол түүнийг хэлтэл нь хүлээх хэрэгтэй.
Онцгой тохиолдолд та цагаа хараад явах цаг болсноо хэлнэ. Та тансаг дайлсанд нь бус, хүндэтгэл үзүүлсэнд нь нэн сайхан үдшийг өнгөрүүлсэнд талархлаа илэрхийлээрэй.
http://fhll.wordpress.com/-с