2009-12-17
Зөвхөн эрчүүдэд

Эрчүүдэд зориулаад хэдэн үг бичье.
          Би нөхөртэйгөө ханилаад нилээд олон жил болж байна. Энэ хугацаанд өчнөөн л зүйл үзэж амслаа. Амьдарлаас их олон зүйлийг сурч ажиглалаа.Та 2 нэгэнт л гэр бүл зохиохоор шийдсан бол бие биедээ үнэнч байхыг хичээгээрэй. Анх чи эхнэртэйгээ зовлон жаргалаа хуваалцана гэж авч суучихаад зовлонг нь хамт үүрээд гэр бүлийн хамгийн нандин ариун жаргал болох сексийн жаргалыг өөр хүнтэй хуваалцах хэрэггүй шүү гэж юуны түрүүнд хэлэх гэсэн юм.


Эмэгтэй хүнийг аз жаргалтай болгох цөөхөн зүйл бий мөнгөөр үнэлвэл өчүүхэн ч гэсэн эмэгтэй хүний хувьд их чухал зүйлүүд шүү.

1. Эмэгтэй хүн хайр секс 2-ыг ямагт цугт нь ойлгодог хэзээ ч салгаж ойлгодоггүй. Тиймээс чи түүнийг сексээр дутаавал чамайг өөртөө хайргүй болж ээ гэж бодох талтай. Ер нь эмэгтэй хүнд( энд би тогтмол сексийн харьцаанд орсон эмэгтэйн тухай ярьж байгаа шүү өөрөөр хэлбэл гэр бүлтэй эмэгтэйчүүдийн тухай) секс дутагдахаар ууртай уцаартай болдог. (чиний дутагдлыг илүү олж харах гэх мэт)

2. Чи түүнийг байнга үнсэж эрхлүүлж байх хэрэгтэй намайг үнссэнгүй өөрөө ирээд эрхэлсэнгүй гэж бодохын оронд чи санаачлагаараа байнга эрхлүүлж илж таалж бай. Ажлаасаа ядраад ороод ирсэн ч заавал үнсэж бай. Эмэгтэй хүмүүс эрчүүдээр гуйлгаж, эрчүүдийг байнга хүлээж, дотроо нөхөр минь намайг эрхлүүлээсэй үнсээсэй илээсэй таалаасай гэж байнга бодож байдаг улс ер нь гуйлгах дуртай гэх юм уу даа.

3. Эмэгтэй хүмүүс үнсэлт тэврэлт санаа тавьсан хэдэн үг гэх мэтийн маш өчүүхэн зүйлд баярлан хөөрч аз жаргалтай болдог улс. Үүнтэй адил ямар ч эмэгтэй хүн цэцгэнд дуртай байдаг. Чи өмнө нь зөвхөн баяр ёслолоор түүнд цэцэг авч өгдөг байсан бол зүгээр нэг энгийн өдөр сайхан цэцэг авч өг шилж сонгож байгаад энэнд чи огт нарийлах хэрэггүй. Мөнгө муутай байсан ч авч өгөх хэрэгтэй энэ нь чи хайртай гэж хааяа нэг хэлснээс хамаагүй их түүний сэтгэлийг хөдөлгөх болно.

4. Гэр бүлийн санхүүг эмэгтэй хүн барих хэрэгтэй үгүй бол чи түүнд итгэдэггүй юм шиг санагдах болно. Ханьдаа сард 2-уулаа нэг тэд орчимыг хүнсэндээ хэрглээд бусдыг нь хадгалж байгаад тийм ийм юм авъя гэж хэл. Хэдийгээр эмэгтэй хүн гоё ганган юманд дуртай ч чамайг итгээд хадгалуулахаар чиний өмнө гэр бүлийнхээ өмнө маш их хариуцлагыг үүрч байгаа мэт түүнд санагдах болно. Өдөр тутмын хоол хүнсний мөнгийг юунд яаж зарцуулав гэж түүнээс бүү асуу. Мөнгө хадгалснаараа эхнэр чинь харин ч аривч хямгач болно.
Би өөрөө гэр бүлийнхээ санхүүг барьдаг л даа хэдий тийм ч ханийхаа олсон мөнгийг хямгатай зарцуулахыг хичээдэг. Би дуртай үедээ өөртөө зарцуулдаг ч гэсэн бас их хямгаддаг. Үг гэдэг их үнэтэй юм билээ.
     Нэг өдөр нөхөр бид 2 ярилцаж суугаад би санаандгүй би ямар цалинтай биш гээд хэлчихлээ тэгтэл нөхөр маань “ханиа чи надад нэг зүйл амла миний мөнгө бол чиний мөнгө би мөнгө олж байна гэдэг бол чи ч мөнгө олж байна гэсэн үг тиймээс миний мөнгө биш гэж хэзээ ч битгий бодож бай дуртай юмаа авч бай юу хүснэ дуртайгаа” гэж хэллээ.

Хэдийгээр би урьд нь дуртай зүйлээ авдаг байсан ч ингэж хэлэхэд нь маш их байрлаж өөрийн эрхгүй хоолойд нэг юм зангираад явчихаж билээ.

5. Зарим эрчүүд өөрийнхөө эхнэрийг аятайхан хувцасладаггүй хэрнээ сайхан хувцаслаж будаж шунхадсан хүүхнийг хараад толгой нь ар дээрээ гарчих шахдаг. Үүнийхээ оронд өөрөө эхнэрээ дагуулж яваад сайхан хувцасла л даа танай эхнэр сайхан хувцаслаад будаж шунхадвал тэр хүүхнээс илүү харгдах байлгүй. Цаад эхнэрүүд чинь чааваас нөхөр хүүхдэдээ би ч яахав гэж бодож явсаар царай гундсан үед эрчүүд та нар өөр хүн лүү санаархана. Сар болгон эхнэртээ зориуд мөнгө зарцуулж бай.

6. Эцэст нь хэлэхэд эхнэртээ байнга сайхан үг хэлж бай. Хоол хийж өгөхөд нь баярласанаа хэлж үнсэж бай. Энэ тийм хэцүү гэж үү.

Үнсэлт, энхрийлэл, сайхан үг 3-г хэзээ ч битгий мартаж бай хэзээ ч. Энэ хэдхэн зүйлийг л хэрэгжүүлэхэд таны эхнэр аяндаа л уяраад явчихна.  За залуусаа амжилт.

http://uchiral.miniih.com/-с


Бичсэн: Telnet | цаг: 09:37 | Эрчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax