2011-07-08
Залуу та цагаа хэрхэн зөв сонгох вэ ?
Хичнээн сайхан хувцасладаг байлаа ч эрчүүд цаг сонгохдоо нилээд алддаг. Эрчүүдийн гангарааны зүйлсийн нэг бол яах аргагүй цаг мөн.
Юуны өмнө та цаг авахдаа өөрөөсөө авах гэж буй цагаа хэзээ зүүх гэж байгаа билээ гэдгээ асуу. Албан уулзалт, болзоо, оффис, жирийн үед ,үдэшлэгт гэх мэт. Мөн та авах гэж буй цагаа өмсөх , эсвэл өмсөж буй хувцасандаа тохируулж авах ёстой.

Дижитал, аналог эсвэл хосолсон байх уу?

Мэдээж аналог цаг цаг, минут заах урт богино зүүтэй буюу  өдрийн 12 цагтай байдаг. Аналог цаг бол албан ёсны буюу классик загвар гэж явдаг. Тиймээс аналог цаг бизнес, болзоо, албан ёсны уулза...
2011-07-08
Эрчүүдийг хүчирхэг харагдуулдаг 11-н зүйлс
1. Зангиа

Гэхдээ танд 20 зангиа байлаа гээд бас сайхан харагдана гэсэн үг биш. Харин зангиа, тэр дундаа бага зэргийн судалтай, судал нь дигнал хэлбэртэй байвал бүр сайн.

2. Чагтан товч буюу ( cufflink)

Чагтан товчийг эр хүний гоёл, зүүлт гэж хэлдэг учир үүнийг давуу тал болгон ашиглаж болох нь. Тэр дундаа мөнгөлөг, алтан товчнууд их сайхан харагддаг.

3. Мөнгө хавчигч буюу ( money clip)

Эрчүүд түрийвчээ арын кармандаа хийснээс болоод овойж харагддаг. Тэгвэл хавчигч үүнээс сэргийлж чадна. Та мөнгөө мөнгө хавчигчаар хавччихаад ар кармандаа хийж болох ч мөнгө хавчигч нь түрийвчгүй үед мөнгийг барьж б...
2011-07-08
Эрчүүд яагаад хаягддаг вэ?

Магадгүй та ажлын хүнд өдрийн  эцэст амрах санаатай найз нөхөдтэйгээ уулзаж стрессээ тайлдаг байх. Эсвэл гэргийгээ хоол  хийх зуур зурагтаа асаагаад сонин гарчигладаг. Харин тантай ялгаагүй өдөржин ажилласаны дараа эхнэр хүн гэрлүүгээ яарч хоолоо оройтуулахгүйг хичээдэг. Эмэгтэй хүн таны төсөөлж байгаагаас  ч их ажил амжуулдгийг та анзаарсан уу? Харин та эхнэртэй хайртай ,түүнийгээ алдахыг хүсэхгүй  бол найз нөхөдтэйгээ гадуур гарахаа хааяа нэг хойшлуулаад эртхэн харьж эхнэртээ хоол хийхэд нь туслаж, ногоогоо арилгаж,  махаа хэрчих эсвэл хоолоо идэж дуусаад компьютер  юм уу зурагт руугаа яарах...

2011-07-08
Хайрын үгтэй зурвасаа хэрхэн өгөхөө сэтгэсэн үү

12 ширхэг сарнай:: Үүний 11 нь улаан, нэг ширхэг нь цагаан сарнай байх ёстой. Мөн дотор нь "Олны дунд онцгойрох нэгэн заавал байдаг. Энэ бол зөвхөн чи минь билээ" гэж бичсэн зурвас хийгээрэй.

Дарстай лонх:: Ваннаа усаар дүүргээд сарнайн дэлбээнүүдийг тасдан хий. Мөн дотор нь хайрын үгтэй зурвас хийсэн дарстай лонх хөврүүлээрэй.

Хэтэвч:: Хайртынхаа хэтэвчинд мөнгөнүүдийнх нь завсар хайрын үгтэй зурвас шургуулаарай.

Эвлүүлдэг зураг:: Цаасан дээр хайрын тухай шүлэг бичээд түүнийгээ хайчилж хүүхдийн эвлүүлдэг зураг болгоорой. Ингээд өдөрт нэг нэгээр нь хайртай хүндээ илгээ. Тэр хамгийн сүүлд бүгди...

2011-07-08
Би чамайг мартахгүй

Би өнөөдөр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нүд, харц, царай төрх чинь тодоос тод орж ирэх тусам миний нулимс төдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зүрхийг минь уралж саралсан он жилүүд тэртээд одсон хэдий ч би өнөөдөр чамайг ороолж зугтаасан бодлоосоо эрэн байж санах чинь юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж үү. Аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам, алиахан багадаа, хоёр салаа гэзэгтэй, хорь хүрээгүй насандаа би чамтай анх учирчээ. Хайр гэдгийг ямар мэддэг байсан биш дээ. Хайр гэдэг бол тэрийг, энийг хэлнэ гэж ном зохиолд гардаг ч, хайр гэж чамайг л хэлнэ гэж би дотроо бод...

2011-07-08
Модон тагш /Сургамжит өгүүллэг/
2011-07-08
Хайрын тухай бяцхан өгүүллэг
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180км/цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өнгөржээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байна юм биш үү!
Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ!
Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ!
Бүсгүй: Би чамд хайртай! гэхдээ хонгор мьнь жаахан хурдаа багасгал даа!
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч!
Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв.
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна....

Маргааш нь сонинд ...
2011-07-04
Орчуулгын тухай
Орчуулга гэдэг өөрөө тэр чигээрээ зохиол болох шахдаг зүйл. Бодно тунгаана. Сайн орчуулагч ямар ч материалыг эхлээд нэг хоёр цаг сайтар уншиж, хоёр хэлнээс холбоотой бусад матерал мэдээллийг уншиж судласны дараа хийдэг бол муухан орчуулагч 2 цагт гашраагаад л дуусгадаг. Харин түүнийг нь хэн ч ойлгохгүй.

Цаг хугацаа өнгөрч орчуулга гэдэг зүйл ч гарын дор хийгддэг болжээ. Манай найз над руу нэг материал явуулж байна. Уншаад огт ойлгосонгүй. Тэгээд сайтар харсан чинь мань эр харин Google ашиглаад байгаагаар нь англи хэлээс солонгос хэл рүү хөрвүүлчихсэн байдаг юм даа. Тэр өдөр элэг хөшиж ёстой ү...
2011-06-23
Үнэгүй хайр
Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ өглөө айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах, бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав өглөөний цайгаа уун ажлын шинэ өдрийг угтаж, харин би хөтөвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хvрэм гvйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хvнийг мартаж болохгvй. Тэр хvн бол тогооч, зарц, vйлчлэгч, vсчин, гоо сайханч, нарийн бичиг энэ бvх ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ....

Том эгчийн ажилдаа өмсөх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж өгнө. Бага эгчийн vс гэзгийг ороож маяглахад нь туслана. Бvх гэрийнхэний өглөөний цайг х...
2011-06-23
Хүүхдүүд ээжтэйгээ байг
Хагалгааны өрөөнөөс эмчийг гарч ирмэгц бүсгүй гараас нь зууран сөгдлөө. “Бяцхан үр минь зүгээр биз дээ? Бүх юм сайхан болсон уу ? би харж болох уу?” хэмээн хойно хойноос нь угсруулан асуухад эмч гэмтэн шиг нүүр буруулаад “Уучлаарай бид чадах бүхнээ хийсэн. Гэвч амийг нь аварч чадсангүй".
Зүрхийг нь зүссэн энэ аймшигт хариултыг сонссон эх өөрийн эрхгүй орилон уйлав...” Бурхан минь яагаад миний жаахан үр ийм өвчнөөр өвдөх ёстой гэж. Энэ хорвоод наймхан жил амьдарлаа шүү дээ. Та намайг түүнтэй удаан байлгаж чадсангүй гэж үү?” хэмээн уйлах үрээ алдсан эхийг харсан хэний ч сэтгэл сэмэрч, зүрх зүсэг...