2011-07-08
Хайрын тухай бяцхан өгүүллэг
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180км/цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өнгөржээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байна юм биш үү!
Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ!
Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ!
Бүсгүй: Би чамд хайртай! гэхдээ хонгор мьнь жаахан хурдаа багасгал даа!
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч!
Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв.
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна....

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. Мотоциклийн осол: Тоормос нь эвдэрснээс болж мотоциклтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрийн нэг нь газар дээрээ амь насаа алдсан. Харин эмэгтэй нь амьд үлдсэн гэжээ.

Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа:  Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тоормос нь эвдэрснийг ойлгожээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн зүүж байсан хамгаалалтийн малгайг хайрт бүсгүйдээ өмсгөөд өөрөө амиа алджээ.

http://wareza.miniih.com/
Бичсэн: Telnet | цаг: 14:19 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax