2011-06-23
Хүүхдүүд ээжтэйгээ байг
Хагалгааны өрөөнөөс эмчийг гарч ирмэгц бүсгүй гараас нь зууран сөгдлөө. “Бяцхан үр минь зүгээр биз дээ? Бүх юм сайхан болсон уу ? би харж болох уу?” хэмээн хойно хойноос нь угсруулан асуухад эмч гэмтэн шиг нүүр буруулаад “Уучлаарай бид чадах бүхнээ хийсэн. Гэвч амийг нь аварч чадсангүй".
Зүрхийг нь зүссэн энэ аймшигт хариултыг сонссон эх өөрийн эрхгүй орилон уйлав...” Бурхан минь яагаад миний жаахан үр ийм өвчнөөр өвдөх ёстой гэж. Энэ хорвоод наймхан жил амьдарлаа шүү дээ. Та намайг түүнтэй удаан байлгаж чадсангүй гэж үү?” хэмээн уйлах үрээ алдсан эхийг харсан хэний ч сэтгэл сэмэрч, зүрх зүсэгдэнэ. “Та сүүлчийн удаа хүүгээ харахыг хүсэж байна уу?” гэсэн эмчийн асуултыг сонссон  тэрээр хагалгааны өрөө рүү аяархан алхан орлоо. Жаахан үрийнхээ сэвлэг үсийг илэн зогсох эхийг харсан сувилагч хоолой чичрүүлэн “ Та хүүгийнхээ үсийг авч үлдэхийг хүсэж байна уу ?” гэж асуув. Ээж нь толгой дохилоо.Сувилагч хүүгийн үсийг тайрч уутанд хийн бүсгүйд нэгэн захидлын хамт өглөө. Гар нь чичрэн хүүгийнхээ захиаг задлалаа.
   
-“Ээжээ та намайг санахаараа битгий уйлаарай. Харин үүний оронд хүүхэд өргөж аваарай. Би түүнд өөрийнхөө өрөөг, бүх тоглоомуудаа бас таны надад өгдөг байсан хайрыг ч өгөхийг зөвшөөрч байна. Бас миний амьгүй биеийг эмч нарт өгөөрэй. Миний бие өөр бусад хүүхдүүдэд ахиад 1 ч хоног болов ээжтэйгээ хамт байхад нь тусална гэж бодож байна. Би олон хүүхдүүдийг ээжтэйгээ удаан хамт байхад нь тусалж чадна” гэсэн байлаа

http://xmm.blog.gogo.mn/

Бичсэн: Telnet | цаг: 16:35 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax